Миний амьдрал "алхаж" өгсөх шат

Амьдралыг би амьдрал л гэж ойлгож байв. Гэтэл дээшээ л өгсөх шат байж. Шатаар өгсөж явахдаа олон ч удаа бүдэрч, олон ч шатын алгасаж чадав. Бүдэрч бүр ойчсон ч гэсэн тэгэх бүрт толгой өндийж, хөл тэгш зогсон дээшээ өгссөөр ирж. Хажуугаар зөрсөн хүмүүс дээшээ хамтдаа ч явах шиг, эсрэг урсгалаар доошоо ч уруудах шиг. Гэхдээ дээшээ хамт өгссөн хүн бүртэй дээшээ чухам юунд хүрэх гэж буйгаа хэлж, ярилцаж болдоггүй нэг тийм тал бий. Тэд бол нэгэн төрлийн "хулгайч" нар юм. Тэд чиний гутлыг хулгайлахыг, тэгж гэмээнэ чи алхаж чадахаа байна. Мэдээж хөл нүцгэн алхах нь гуталтай алхахаас илүү хэцүү бас удаан байх учраас. Бас тэд чиний бодлыг хулгайлахыг оролдоно. Тэд тийм л хүмүүс. Харин доошоо уруудаж яваа хүмүүсийг арчаагүй, тэнэг гэж ойлгож болохгүй. Тэдний зарим нь уруудаж явахдаа чамд дээшээ яаж гарвал ухаалаг болох арга замыг харуулж бас хэлж өгдөг байх талтай. 

Энэ бүхэнд эхлээд төрсөн цагаасаа чи хувь заяаныхаа эрхээр өгсөх шатаа зөв сонгосон эсэх нь ихээхэн чухал. Ямар л шатаар өгсөж байна, тэр чинь л чиний амьдралыг бүхий л талаар нь харагдуулж байгаа юм. Харин хэдэн давхарт тэмүүлж байгаа нь тодорхойгүй. Амьдрал хэзээ ч бэлэн байдаггүй. Тиймээс маш эртхэн бэлэнчилэх сэтгэлгээг тархинаасаа авч хаях хэрэгтэй. Хэрэв хэдэн давхарт гарахыг чинь хэлээд өгчихсөн бол хамаагүй амар байх юм гэж бодож байж магадгүй. Гэхдээ амьдрал гэдэг чинь урт. Хэдхэн л давхар өгсөөд оргилд хүрчихдэг байсан бол хэзээ ч бидний ийм олон сорилт, тестүүд хүлээж байхгүй байсан. Зүгээр л өгсөөд бай. Хэр өндөрт өгсөж чадахаар байна, "За, одоо хангалттай" гэж үнэхээр шүү, бүр чин сэтгэлээсээ бодсон үедээ л оргилд хүрсэнээ зарлан тунхаглах хэрэгтэй. Түүнээс зам зуур амсхийх хойрмог зангаар энэ шатыг дуусгаж болохгүй. Ямар л хэмжээний шатахуун байна, шатахуунаа дуустал яваад үз. 

Харин шатаар өгсөж явахад хажууд чинь бариул байдаг нь гайхалтай. Гэхдээ бариулнаасаа сайтар барьж явахгүй бол "хөл алдах" нигууртай. Хөл алдана аа гэдэг чинь бүдрэх, унахад ойртоно гэсэн үг. Миний зорилго тэр дээр гараад, шатаар өгсөж гараад ямар нэгэн сайхан зүйлийг, гэрэл гэгээг, нарыг, эрдэнийн чулууг, хэн нэгнийг, ер нь юуг ч харах, үзэх биш юм. Харин шатаар өгсөж яваа миний цорын ганц зорилго бол "Шатаар огт доошоо унахгүй, буцаж цуцахгүй гагцхүү дээшээ л өгсөх" явдал юм. Зорилгоо их өвөрмөц тодорхойлсон байж болох.

Би шатаар өгсөж эхлэхдээ бариул байдагт их баярлаж, бариулнаас шунан, шунан барихдаа гар минь хэд хэдэн удаа хальтирч, улмаар унах дөхсөн үе бий. Тэр үеүүдэд нүдэнд нулимс, зүрхэнд шантрал хурч байсан ч, би зорилгоо эргэн санасаар өнөөдрийг хүрчээ. Шатаар хэнтэй хамт өгсөх нь үнэндээ чухал биш л дээ. Аандаа хэд хэдэн удаа хөл алдаад ирэхээр дээшээ ганцаараа өгсөх хүч чадалтай, зориг зүрхтэй болчихсон байдаг юм. Тэгэхээр ганцаараа үлдэхээс бүү ай. Хоёр хүн, гурван хүн, Дөрвөн хүн багтдаг шатаар явж байгаад яагаад шатаа сэлгэж (гэхдээ нэг чиглэлийн) нэг хүний багтах шатаар өгсөж болохгүй гэж. Миний зорилго нь шатнаас унахгүй гэж байгаа болохоор надад хэнтэй хамт явж, дээшээ гараад юу үзэх нь үнэндээ чухал биш юм. 

Тэгэхээр ганцаараа байсан ч мацаад л, мацаад л байж дээ. #Эвэлин

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан