"Тэр"

Дураараа би дураараа
Гэхдээ аавын гэрт, ээжийн энгэрт
Дассаан би дассан
Дэггүй хүүхэд насны аалиндаа....
Мэдэх нэг нь инээмсэглэнэ
Таних нэг нь тэвэрч авна
Холын зорилготой
Ойрын зүтгэлтэй
Олноос онцгойгүй
Огтоос бардамгүй
Ийм л байсан охин
Иймээрээ л яваа эмэгтэй
Инээд гуинг нь харагдахгүй
Итгэл сэтгэл нь мэдэгдэхгүй
Эргээд уулзах нүүргүй
Элэг хөшмөөр хошин нийгэмд
Энэ бие минь нийгэмшиж буй
Алдаж эндэхийн үзүүрт
Ахаасаа түшиж боссон
Асгарч уйлахын цагт
Аавыгаа налж хайлсан
Аргагүй шаналхын үед
Ижийгээ тэвэрч тайтгарсан
Эгэл жирийн охин
Энэ л нийгмийн бүтээгдэхүүн.

(2019 оны зун. АНУ - Калифорни муж. Санта Моника далайн эрэг)

2020.04.10

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан