Эх хүн болжээ би.

Ээжийн бүүвэйн дуу аялж
Энгэрээс минь сүү дусалж
Амьдрах утга учир улам тодорч
Алаг нүдэн өөдөөс гэмгүйхэн ширтээд...

Ай, би чинь эх хүн болжээ...
Бүтэн нойрсдог байсан нойр хугасарч
Бүлээн цайны амсар зуух боллоо
"Би" гэдэг байсан танхил охин
"Бид" болж бүл нэмлээ
Би, эх хүн болжээ...

"Ээжээ" гэж дуудаж явсан
Эрхэлж аяагласан хүүхэд нас
"Ээж нь" гэж шивнэж эхэлсэн
Энхрий үрийн минь хүүхэд насаар солигдож
Эх хүн болжээ би...

Эх хүн болсон ч
Ээждээ би мартагдаагүй
Эх хүн болсон ч
Эцэгтээ би үгүйлэгдсээр...


2020.04.10

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан