"Нойр хулжихад бодогдсон шүлэг"

Яахав дээ зайлуул
Ядарч яваа л хүн байна
Ядсан харцаар ширтэж зогсохын оронд
Яаран гүйж очоод туслаад өг
Ямар таниас гарз гарах биш дээ
Ядуухан гэлгүй сэтгэлээ гарга
Ялгаж өөлөлгүй гараа сунга аа
Хорвоо ямар үүрдийнх биш дээ
Хорших хэгнээ хайрлан хүндэл
Хааяа бусдад нигүүлсэнгүй байж
Харалган сэтгэлийнхээ мэлмийг нээ
Өвдөж зовж яваа
Өрөвдөлтэй нэгэнд тусал
Өөрөө ч мэдэлгүй нэг л өдөр
Өвдчихсөн явахыг алийг тэр гэх вэ
Ахмад хөгшдийг өөриймсөг хүндэл
Амьдрал үзсэн юм тэд нар
Аархаж тэднийг цааргалах хэрэггүй ээ
Аяндаа үс тань бууралтахад та мэднэ ээ
Хариу нэхэлгүй бусдад тусал
Хамаагүй хөнгөрчихдөг юм сэтгэл гэдэг чинь
Хааяахан ч болов хүн шиг хүн бай
Хатуу орчлон зөөлрөөд ирдэг юм тань дээр...



2014.11.12
11:31 PM

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан