Уйлахгүй л бол...

Заримдаа мэдэх үү, уйлахгүй л бол болдоггүйг минь
Зүсэж хэлсэн үг, зүхэж харсан харц чинь бодогдоод
Зүгээр л асгартал уйлмаар санагддагийг
Зөвхөн намайг хайрлаж, надад дурласан сэтгэл чинь
Зөрөх төдийд өөр нэгэнд алдарсныг бодохоор
Зүгээр л асгартал уйлмаар санагддагийг
Чи мэдэх үү?

Хүмүүс хэлнэ битгий гунигла гэж
Хүслээр болдог бол чамайг би танидаггүй болохсон
Хүмүүс намайг харна өрөвдөлтэй юм гэж
Хагацлаар болдог бол чамтай би таарахгүй явахсан
Хүчтэй бай гэж урамшуулж намайг загнана
Хүнийх болсон чамайг бодохоор
Хүч битгий хэл үг ч надаас гардаггүй
Хүнийг битгий хэл өөрийгөө ч бодохыг хүсдэггүй
Гомдол нэртэй мартаагүй миний сэтгэл
Гуравхан үгний дайтай уйлчихдаг

Би чамайг хайрласан он жилүүд
"Би 2 дууссан" гэхээр замхарчихдаг...
Надад өгсөн шархны чинь хөндүүр
Нүдэнд минь тороод аргаад байдаг болохоор
Сэтгэлээс чинь ирсэн сэлэмний үзүүр
Цээжинд минь очоод хатгаад байдаг болохоор
Би уйлчихдаг юм...

Болно, бүтнэ гэж хувь заяаг минь сөрчихөөд
Буудаллах төдийд замдаа гээчихдэг намайгаа
Болохгүй бүтэхгүй гээд биднийгээ хөөчихөөд
Бүлээн жаргалыг эдэлж суугаа түүнтэйгээ
Чамайг бодохоор би уйлчихдаг юм...

Уйлахгүй л бол болдоггүй харцыг минь
Урдаас нь чи эгцэлж нэг хараасай
Урвахгүй л бол байж суугаагүй харцруу чинь
Урсах нулимсаараа шивнэж би хэлье
"Уучилж хэзээ ч чадахгүй" гэдгээ!

2020.06.09

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Нисэж мэдэх шувуу байсан