"Хайр өвтгөдөг"

Хаанаас ч юм нэгэн самбар дээр
Хайр өвтгөдөггүй гэсэн байхыг хараад
Харин ч өвтгөж байна
Хэцүү байна "надад" гэж өөртөө шивнэв.
Хаана хэн хэнийг яаж хайрлахаараа
Хажуудах нь өвддөггүй юм бол гэж
Хачин ихээр гайхан дэмий л дотроо
Хавь ойрын хүмүүсийг бодон эргэцүүлэв.

Үхтэл хайртай гээд байсан хүн чинь
Үгийн үзүүрээр хатгаж байхыг үзсэн үү
Үнэндээ бүх зүйл дөнгөж шинээр эхэлж байхад
Үлдсэн амьдрал чинь дуусч байгааг мэдэрч байсан уу
Энэ хүнтэй л жаргана гэж бодон явсан чинь
Эргэцүүлэх нэг өдөр ирж байсан уу
Энд л би байх ёстой гэж бодсон чинь
Эргэж харалгүй явах ёстойгоо ойлгож байсан уу.


2020.04.10

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан