"Зүгээр ороод гараагүймаа Зөв бурууг ялгаж сурлаа..."
Төрийн ордон
Түмэн түшээ, мянган цэрэг энд л
Түмэн түшээ, мянган цэрэг энд л
Төр түшилцэж, түмнийг залж
Тэр цаг үеэрээ түүхийг бичилцэж ирсэнсэн...
Тэр цаг үеэрээ түүхийг бичилцэж ирсэнсэн...
Тийшээ би
Зүгээр ороод гараагүймаа
Зөв бурууг ялгаж сурсан мэт
Тийшээ би
Тээр шааж бас бардаж ороогүймаа
Тэнэгхэн бодлуудаа цэгцлэх гэж орсон мэт
Өндрөөс өндөр хаалгаар
Өөрийн жижиг бие анх орохдоо
Өнөөдрийн энэ цаг үед
Өндөр хаалга шиг сэтгэдэг болсноо мэдлээ
Гэрэл цацарсан урт хонгилоор
Гав ганцаар алхахдаа
Гарцаагүй энэ цаг үед
Гайхалтай хэдэн нөхөдтэй болсноо мэдлээ.
Гаднаас нь хараад дүгнэдэг
Ган хийцэн байшин биш юм аа
Дотроос нь орж үнэлдэг
Домогт түүхийн буйц юм аа...
Шаргал, улаан, тэгээд цагаан
Шинэхэн хуучин бас шинэхэн...
Хэдхэн л өнгөний хослол
Хэдхэн л хүний өрөө
Хар зах шиг эрээвэр хураавар битгий л болоосой
Хачин нөхдүүдээр дүүрээд битгий л нурчихаасай
Хэдэн жилийн үнэтэй дурсгалт газар
Хэний ч бусниулж зүрхлээгүй ёс жаягууд
Хэн нь мэдэгдэхгүй үл танихууд гэр шигээ андуурах вий
Хэзээ нь мэдэгдэхгүй тэр бүхэн устчихсан байх вий...
Тийшээ би
Зүгээр ороод гарчихаагүй юмаа
Зөв бурууг ялгаж бас салгаж сурсан юм
Тэнгэрт тэнийсэн түшээдийг биширч
Газарт шигдсэн хууччуулаас суралцсан юм...

2016.07.07
Comments
Post a Comment