Амьдрал ийм л сайхан
Алдрай үрс өөдөөс тань мишээж
Аав аа! гэж дуудах сайханАлдаж оноод ч болов
Ачит ижий дээрээ хүрээд ирэх сайхан
Хорвоод ганцхан ах эгчийн нөмөр нөмрүүлж
Хан дэлхийд ганцаараа гэж мэдэрдэггүй нь сайхан
Алс холыг зорилоо ч
Авах гээхий нь аваад нутагтаа ирэх сайхан
Ардын хүү эх орондоо
Аавын эрдэм, ээжийн энэрлийг сурах ч бас сайхан
Аагь юу нь амтагдсан залуус
Аальгүйтсэн ч нүд баясаж, чих сортолзож явах сайхан
Анхны хайр гээд гүйж явах
Арван наймтын шаналал ч хүртэл сайхан
Өнгөрсний түүхийг
Өнөөдрийн шүүмжлэлийг нь сонсох
Өвөө эмээ нар минь налайгаад сууж байх сайхан
Өглөг буян нь дэлгэрч
Өрөвдөж бусдыг хайрлаж энэрэх ч сайхан
Өөрөөсөө ч илүү сайн мэдэх
Өнө мөнхийн найзууд явах ч сайхан
Өөртэй минь дэндүү адилхан гэмээр
Өр зүрхний хайртайгаа учрах ч бас сайхан
Амьдрал сайхааан....
Амтлаад, тамшаалаад, залгилаад үз
Аагь, гашуу, чихэр бүгд л амтагдана
Бүгдийг нь амтал
Бүгдийг нь тэвч
Амьдрал өөрөө баян
Ийм баян амьдралд төрсөн
Хүн Та өөрөө баяны эзэн
Ховор эрдэнэ, хүрэл чулуу хайх хэрэггүй
Хосгүй үнэт хүнийг эр.
Тэр хүнээ дотроо хадгал
Тэгсэн ч бардамнаж бас болохгүй.
Амьдрал юутай сайхан
Агаараа нэг амьсгалаад үз
Амаар чинь муу муухай бүгд гарчихна
Асгарч уйлаад нэг үз
Алдсан алдаа болгон чинь урсчихна
Тэсвэр тэвчээрийг энгэртээ зүүгээд
Тэнгэрийн хол шиг өндөрт тэмүүл
Тээр тэнд байгаа аз жаргал
Тэнд л очиход ганцхан Таных!
2016.07.26
Comments
Post a Comment