"Хэрэв ээ, би..."

 Өрөөндөө сууж байтал ажлын нэг залуу орж ирсэнээр бид хоёр хагас цаг орчим буу халж суулаа. Санаандгүй гэхдээ санаанд олон зүйлийг эргэцүүлэхүйц яриа болж өнгөрлөө. Тэр надаас, 


"Хэрэв ээ чи энэ улс эх орны хамгийн өндөр дээд эрх мэдэлтэн, магадгүй энэ улс нь хаант засаглалтай болчихсон, тэгээд чи хатан хаан нь бол ЭНЭ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ЮУНААС ЭХЭЛЬЕ гэж бодож байна вэ?" гэж асуулаа. 

Хүнд, төвөгтэй бас нухацтай асуулт байсан боловч хачирхалтай нь би юу ч бодож тунгаалгүй, тээршаалгүй шууд л хэдхэн өгүүлбэрээр хариулж орхилоо.

За ингээд хариулъя. 

"""- Хэрэв тийм бол, /Мэдээж тийм юм болохгүй л дээ/ Хамгийн түрүүнд улсынхаа хамгийн потенциал сайтай, хүн чанартай, үнэнч шударга, бүтээлч, санаачилгатай, хамгийн гол нь сурч боловсрох гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй залуусаа массаар нь сонгож аваад гадагшаа явуулж сургуульд сургаж, боловсролын түвшин бүрт тэд нарыг сургах байсан. Тэднийг сургахад мэдээж гадаадын улс орнуудын Засгийн газартай гэрээ хэлэлцээр хийнэ. Мөн тэр залуустай ч гэрээ хийнэ. Тэд нарыг явуулж сургахад мэдээж тодорхой хэмжээний зардал гарна, тэрийг энд үлдэж байгаа ар гэрийнхэн болоод улсаа ирээдүйд цэцэглүүлэн хөгжүүлэхийг хүсч байгаа ард иргэдийн улсад хураалгаж буй татварын орлогоор барагдуулна. Тэд нартай хийх гэрээ хэлэлцээртээ энд үлдэж байгаа ар гэрийнхэнийг нэг ёсондоо батлан даалтанд, нийгмийн халамжинд авч үлдэнэ. /Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, "хэрэв ээ" гэж байгаа дээрээс нь "хаант засаглал"гэж байгаа учраас "бодит биш" гэж ойлгож болно./

Суралцахаар явж байгаа залуус хамгийн гол нь ухамсартай байх ёстойн үүднээс тэдэнд явахын өмнөхөн "яг л аюулд ороод яаж гарахаа "нэг баг" болон ярилцаж байгаа киноны төгсгөлд үлддэг баатрууд шиг л богино хугацааны сургалт, лекц, семинарыг оруулна. Тэгээд л явуулчихна. Энд үлдэгсдийг нь улсын нийгмийн халамжинд авчихаж байгаа учраас тэдэнд ийшээ санаа зовоод байх хэрэг тэр бүр гарахгүй бас сэтгэл санаа тайван амгалан зөвхөн зорилгодоо хүрэхийн тулд тууштай суралцаад ирэх юм. Сурч байх хугацаанд нь эндээс тодорхой хяналт, шалгалт хийдэг байна. Тэр чигт нь явуулчихгүй хэн хэн нь гэрээгээ зөрчихгүй байх үүднээс шүү дээ. Энэ хаант засаглалын үед гэж ярьж байгаа учраас жаахан диктатор санагдаж магадгүй юм. Гэхдээ нэгэнт л хаант засаглалд ороод бүрэн эрхээ гартаа авчихаж байгаа юм чинь улсаа хөгжүүлээд, дээш нь өргөөдөхье л дөө, тийм үү. 

Сайн бодвол энэ бодлого одоо ч манайд хэрэгжиж байдаг гэдгийг санаарай. 

Би яагаад тэднийг сонгов? 
  • Тэд бол залуу хүмүүс, хамгийн сурах, боловсрох, хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй
  • Ар гэртээ татлаа түтлээ хамгийн бага нь
  • Улсаа хөгжүүлье гэсэн чин сэтгэл тэдний сэтгэл зүрхэнд нуугдаж байдаг
Яагаад заавал тэднийг гадаадруу явуулж, сургана гэж?
  • Муугаар хэлье л дээ, "Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхаад зүгээр суугаад байж болохгүй биз дээ?"
  • Бид гадагшаа л явж байж өөрийг, шинийг, бүтээлчийг бас ашигтай олж мэдэж, сурч авна. Дотооддоо хэнбугайгаа ч өөд өөдөөсөө хараад суугаад биднээс юу ч гарахгүй. Тэгэхээр хар хэрээнүүд бие биенээ хараад суугаад байж болохгүй байх аа? 

    За тэгээд тэднийг эргээд ирэхэд нь яг л би нэг компанийн дарга нь, мэргэжилтэнгүүдээ гадагш нь богино хугацааны сургалтанд явуулаад одоо бүгд нэгэн дор цуглаад хэрхэн компаниа өөд нь татаж, үр ашигтай ажиллацгаах вэ гэдэг асуултын дор нэгдэн "НЭГ БҮХЭЛ БАГ, ХАМТ ОЛОН" болж ажиллана гэсэн үг. Энийг буруушаах эсвэл ойлгож ядаад байх зүйл байхгүй болов уу гэж бодож байна.

    За тэгээд л, ажиллаад л байна даа. Магадгүй яг л сонгуульд ялах гээд улайраад өдөр шөнөгүй, нойр хоолоо хасан байж нэг том зүйлийн ард гарах гэж байгаа мэтээр бие биедээ урам хайрлан, хамтдаа л зүтгэх байлаа даа."""

    гэж хариулсан даа.

    2015.11.04

    Comments

    Popular posts from this blog

    "Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

    Уйлахгүй л бол...

    Нисэж мэдэх шувуу байсан