Хайртай байсан шүү...
Хэзээ нэг өдөр
Хэн ч намайг сонсохгүй
Хэн ч намайг харахгүй
Холын хол очиж байгаад
Хамаг байдгаараа хашгарна
"Хайртай байсан шүү" гэж...
Хэн ч намайг сонсохгүй
Хэн ч намайг харахгүй
Холын хол очиж байгаад
Хамаг байдгаараа хашгарна
"Хайртай байсан шүү" гэж...
Хэлээд, өнгөрсөнөө би орхино
Хувь тавилантайгаа эвлэрч
Хүмүүн жамаараа цааш явна
Хүссэн зорьсонлуугаа тэмүүлнэ
Алс хол очоод
Амраг хайрын дуулийг мартана
Ахиж хэнд ч ингэж дурлахгүйгээр
Амьдралд зөвхөн зорилгодоо зүтгэнэ
Одоо хэн ч миний сэтгэлийг
Ордонд хөдөлгөсөн шиг хөдөлгөхгүй
Олон залуус дундаас
Онцгойрч хайрласан шиг хайрлахгүй
Надад өгсөн бүхэнд чинь БАЯРЛАЛАА
Надад мэдрүүлсэн болгонд чинь ШАНАЛЛАА
Хэзээ ч тасрахгүй хүйн холбоогоороо
Хэн нэгнээ ахиж хайрлахгүй юм шиг амьдаръя
Харин чи намайг сэвтүүлсэн шигээ
Хүний охин үрийг ахиж битгий гомдоогоорой
Насан туршдаа гэдэг үгийг
Нартад чамтай л аялахыг хүссэн
Надад чамд өгөх үнэнч сэтгэл минь л байсан юм шүү
Надаас холдсон хүйтэн сэтгэл чинь л балласан юм шүү
Чамайг минь надаас хэн
Ийм хол аваад явсаныг мэдэхийг хүсэхгүй
Чи надад яагаад
Ингэж хатуурхах болсоныг ойлгохыг хүсэхгүй
Өөртөө байгаа дэлхий ертөнц дээр чамайг л гишгүүлнэ гэж
Өөрийгөө умартан чиний төлөө гүйсэн болохоор...
Чамд хэлэх үг минь
Хоолойн дээр ирээд зангирдаг
Чамд гомдох сэтгэл минь
Хөндүүрлэж ирээд л уйлдаг
Хэдэн шөнө мэгшиж байж
Хайраа би ширгээхийг мэдэхгүй
Хэдий хол явж байж
Хайраа би мартахыг мэдэхгүй....
2020.05.14
Comments
Post a Comment