Posts

Showing posts from January, 2014

"Хар тамхи"

Чи бол хэзээ ч татаж үзээгүй тийм тамхи Чимээгүй намайг соруулж уусгах хортой тамхи Лайтай, чамаас гарах үнэхээр хэцүү Лаана, аймар ихээр нь татаад арай л дэндүү Чамайг соронгуут л  Чихарч хамаг хөлс гараад л  Нэг л сайхан болдог Нэвтэрч зүрх хурдан цохилдог Чамгүй бол би яана? бодохоос аймар Чамайг хаявал би яах бол? чадахгүй далдуур Өдөрт хэчнээнийг бол төдийг татна Өөрөө ч мэдэлгүй бүхлээр нь далдлана Өнөөдөр татсан гэхдээ маргааш ч бас татахаар Үүрд бас тэрийгээ дэргэдээ дагуулахаар ... Хараал идсэн ч юм шиг Харанхуйд намайг дандаа баясгана Хавирганд нэвчсэн ч юм шиг Хар тамхи намайг дандаа тайвшруулна Тийм ээ, энэ бол хөгжим Тамхинд орсон юм шиг донтсон тийм хөгжим Тасарч унан аянд нь согтох аялгуу Тайлж чадахгүй сонсоод л баймаар тийм дуу!

Үхлээс би айхгүй

Image
Хүн ахуйн тавилангаар хорвоод би хүн болж ирчихээд Хүүрээ шороонд булуулж нүдээ анихаас би айхгүй Хүний заяагаар орчлонгийн хязгаарыг олж үзчихээд Хүслээ гүйцээж жам ёсоороо одохоос би айхгүй Үнэн гэхдээ би Үнхэлцэг хагартлаа айдаг байлаа Үүрд л ингээд нар сарны заагаас зүүгдэж Үүрээр сэрж, шөнөөр нойрсдог байхыг хүсдэг байлаа Харанхуй тамын элч Хаалга үүдийг минь шагайхаас  Хамаг хөлс минь чихарч Хүйдэс минь надаас салдаггүй байлаа... Хэрэг хийсэн биш би амьдарч яваа л хүн Хэнхэг цээжний ард нууцхан амьсгалж яваа л амьтан Харин цаг нь болохоор би айхгүй Хаашаа ч байсан хувь тавилангаасаа би хазайхгүй Учир нь үхэл гэдэг чинь миний үзэх ёстой хязгаар Угаасаа хүн төрөлхтөнд заяагдсан нэг тийм тавилан Ухасхийн түүнээс зугатах зам нэгэнт байхгүй Учирч л таарна хэзээд үхэлтэй би... Гагцхүү, үхэл ээлжийг минь дуулгах үед Гэмшил харууслаас би холуур байхсан Гагцхүү, үдэж одохын зэврүүн өглөө "Гайхалтай" сайхан зүүдээр би нойрсож а

"Дэндүү ихийг хүсчээ би"

Image
Дэлбээлж гүйцээгүй цэцэгнээс Дэргэд нь үүрд байя гэхдээ Дэндүү ихийг хүсчээ би Тэгээд л түүнийг шарлахыг үзсэнгүй Дүүрч амжаагүй тэнгис далайгаас Давалгаалж буйг нь үзье гэхдээ Дэндүү ихийг хүсчээ би Тэгээд л түүний гүнд нь очихыг үзсэнгүй Дээрээс тусах гэрэлт наран дор Дусал бороонд норъё гэхдээ Дэндүү ихийг хүсчээ би Тэгээд л түүний жаргахыг үзсэнгүй Тавилангаараа эргэж яваа хуй салхинаас Тайван нэг намжихыг нь хүлээе гэхдээ Дэндүү ихийг хүсчээ би Тэгээд л түүний эргүүлэгт өртөхийг үзсэнгүй Тэнгэрт түгэх оддын дундаас Тэр л нэгэн одонд хүрье гэхдээ Дэндүү ихийг хүсчээ би Тэгээд л түүнийг ахин гэрэлтэхийг миний хоёр нүд үзсэнгүй ээ... (Амьдралд хэзээ ч минийх, чинийх болохгүй зүйлс гэж бий. Зүгээр л тэднийг явуул, ингэх нь тэдэнд өгч буй хамгийн том бэлэг.)

Усан нүдэн гүнж

Image
Хайрынхаа бүлээхэн гарт нь Хамаг зүрхээ атгуулсан Хаашаа ч түүнээсээ үл холдох Хүний хүн би усан нүдэн гүнж Үсийг минь илбээд л Үгээрээ чи минь уяраагаад л Үнэнхүү орчлонд ганцхан заяасан Үүрдийн хайр минь ганцхан чи Хайртай гэж хэлдэг хуулинд Өдөр бүр чи минь захирагдаасай Харамлаж намайгаа хардах Өөдгүй занд чи минь тушигдаасай Гэтэл яагаад гэж би чамаасаа асууя Хацар даган үүр шөнөөр яагаад сормуус минь чийгтэв Гундаж би чамайг холдуулсан уу хэлээч Хайрт минь, сартай шөнөөр яагаад би уйлав Нялхарч чамдаа би эрхлэхдээ Намайг гэсэн сэтгэл чинь мөнх байсангүй юу Нуугдаж чамдаа би гомдохдоо Нулимс минь чамайг л бодож урсав уу Сэтгэл чинь надаас холдож байгаа Сонин муухай хар дарлаа Сэрээд хартал чи минь байсангүйд Сэмэрч зүрх минь өвдөж орхилоо Хайрласан ч хайрлаагүй юм шиг Хачин сонин занд би дургүй Хайртай гэж дандаа шивнэдэг ч Харамлаж намайг хайдаггүйд би дургүй Магадгүй, би л явъя чамаас Мөдхөн тэгээд сэтгэлээ эмнэе, би эмэгтэй хүн Магадгүй, би л уйлж хоцроё Маргааш болоход инээмсэ

Жаргалтай хүн

Image
Ямар хүнийг жаргалтай вэ гэвэл Яадаг ч байсан мөнгөтэй хүнийг хэлэхгүй Янзын эдээр биеээ чимснийг хэлэхгүй Ядуу байгаад баян болсныг ч бас хэлэхгүй ээ Надад юм байна гэвэл Найгаж гунхсан өндөр өсгийг хэлэхгүй Нууж аргацаасан бор хэдэн цаасыг хэлэхгүй Намайг л гэх ижий аавыг минь хэлнэ ээ Холын хол одсон ч хүүгээ Хоёр нүдээ чилтэл харуулдах ижий аавынхаа Хонгор охинлуугаа хараад Хоёр нүднийх нь Харцанд нь жаргал тодорч инээмсэглэхийг Харин би гагцхүү жаргал гэнэ ээ...

Монгол-д шөнөөр, энд үүрээр бодогдсон бодол

Image
Өдрийн тал хичээлдээ явж ирээд Өөрийгөө нэг толинд харан ширтэнэ Өөдөсхөн жаахан охин Өдий хэрнээ оргил өөд тэмүүлсээр Өнөөдөр өнгөрсөн ч гэсэн Өөрийгөө мартахгүй гэсэндээ Өөртөө би шүлэг бичиж сууна Өрөөл нь харин уншиж сууна.... Яс цусаараа л холбогдсон юм болохоороо Ядуухан орон минь сэтгэл түвэгшээнэ Ямар ч байсан дэлхийн түвшинд аваачна гэж Ядам хуруугаараа  өөртөө амлана Хэврэгхэн барьсан цайз шиг миний эх орон Хэний гарт орчих бол гэж санаа минь зовж сууна Холын хол сааралтан байгаа эх нутаг минь Харийн хүнээр дүүрчихвий гэж атаархал минь хөдөлж сууна Нэг хүү нь ч гэсэн эрдмийг өвөртлөөд Нэг л эх орондоо буцаад очвол болох бус уу Нэрэлхэж сурсан хэдэн томъёогоо Нутаг усандаа зориулвал болох бус уу Бодоод байхнээ миний л эх орон Босго давж сэтгэлээс минь үл холдоно Буцаад эргэж харахнээ бидний л хот Биднийг л хүлээгээд тэнд гансран байна Хамаагүй бүү хүр гэж Халтар хэдэн хүмүүст хэлж би нутгаа харамламаар Хаашаа ч б

"Хайрлахад шалтгаан хэрэггүй"

Яагаад түүнд хайртай юм гэж Янаг амраг минь надаас асуулаа Ямар сонин хорвоо юм бэ Яагаад заавал шалтгаан хэрэгтэй юм? Хайрласан л болохоос би Хүний эд зүйлийг шүүрч аваагүй Харамласан л болохоос би Хуурмаг зангаар түүнд хандаагүй Хэрэг хийсэн гэмтэн л Хүний өмнө шалтгаан өчдөг Хайрласан намайг хэрэгтэн гэвэл Хамаг орчлонгийн өмнө сөхөрч би хэлье Даруухан зан чинь чамайг чимжээ Даварч би чамайг хайрлах гэжээ Дассан цаг хугацаа чамайг ойртуулжээ Даарч би энгэрт чинь эрхлэх гэжээ Нулимстай хорвоог нууж явахад минь Нэг л мэдэхнээ өмнө гарч ирчихээд Нэг ч зүйл асуулгүй арчиж өгсөн болохоор чинь Нандин сэтгэл минь уяарчихсан юм уу даа Олон хүнд байхгүй сайхан сэтгэл чинь Онцолж миний хайрыг татсан байх Одоо ч гэсэн дэргэд минь байх чинь Оддоос илүү сэтгэлийг минь татсан байх Зүгээр л байгаагаараа байх чинь Зүснээс чинь илүү харагдсан Зүггүй хөгжилдөн инээмсэглэх чинь Зүгээр л миний дурлах шалтгаан байсан Үүнээс илүү шалтгаан алга надад Үг хүртэл дурлалын гэрч г

"Хайрламаар юм"

Image
Итгэмээргүй юм... Илээж явсан жилүүд минь урсан одож Инээд гунигаар ээлжлэн солигдож Ирж буй 2014 оныг угтаж байна... Хурдан юм... Хугацаа гэдэг харвасан сум шиг хурдалж Хүний орчлонгоос холдон явах Хоног өдрүүд минь багасаж байна... Гайхалтай юм гэхдээ... Гийгүүлсэн амжилтаа эргэж харахаар Гишгэсэн газраа нэхэж дурсахаар Гэрээсээ хол байсан өдөр хоногийг бодохоор... Хайрламаар юм гэхдээ... Хэнийх ч биш миний л амьдрал гэхээр Хэзээ ч биш зөвхөн одоо л гэхээр Хайрламаар юм энэ амьдралыг. Welcome 2014