Жаргалтай хүн

Ямар хүнийг жаргалтай вэ гэвэл
Яадаг ч байсан мөнгөтэй хүнийг хэлэхгүй
Янзын эдээр биеээ чимснийг хэлэхгүй
Ядуу байгаад баян болсныг ч бас хэлэхгүй ээ

Надад юм байна гэвэл
Найгаж гунхсан өндөр өсгийг хэлэхгүй
Нууж аргацаасан бор хэдэн цаасыг хэлэхгүй
Намайг л гэх ижий аавыг минь хэлнэ ээ

Холын хол одсон ч хүүгээ
Хоёр нүдээ чилтэл харуулдах ижий аавынхаа
Хонгор охинлуугаа хараад
Хоёр нүднийх нь
Харцанд нь жаргал тодорч инээмсэглэхийг
Харин би гагцхүү жаргал гэнэ ээ...


Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан