"Хайрламаар юм"

Итгэмээргүй юм...
Илээж явсан жилүүд минь урсан одож
Инээд гунигаар ээлжлэн солигдож
Ирж буй 2014 оныг угтаж байна...

Хурдан юм...
Хугацаа гэдэг харвасан сум шиг хурдалж
Хүний орчлонгоос холдон явах
Хоног өдрүүд минь багасаж байна...

Гайхалтай юм гэхдээ...
Гийгүүлсэн амжилтаа эргэж харахаар
Гишгэсэн газраа нэхэж дурсахаар
Гэрээсээ хол байсан өдөр хоногийг бодохоор...

Хайрламаар юм гэхдээ...
Хэнийх ч биш миний л амьдрал гэхээр
Хэзээ ч биш зөвхөн одоо л гэхээр
Хайрламаар юм энэ амьдралыг.

Welcome 2014 

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан