Усан нүдэн гүнж

Хайрынхаа бүлээхэн гарт нь
Хамаг зүрхээ атгуулсан
Хаашаа ч түүнээсээ үл холдох
Хүний хүн би усан нүдэн гүнж

Үсийг минь илбээд л
Үгээрээ чи минь уяраагаад л
Үнэнхүү орчлонд ганцхан заяасан
Үүрдийн хайр минь ганцхан чи

Хайртай гэж хэлдэг хуулинд
Өдөр бүр чи минь захирагдаасай
Харамлаж намайгаа хардах
Өөдгүй занд чи минь тушигдаасай

Гэтэл яагаад гэж би чамаасаа асууя
Хацар даган үүр шөнөөр яагаад сормуус минь чийгтэв
Гундаж би чамайг холдуулсан уу хэлээч
Хайрт минь, сартай шөнөөр яагаад би уйлав

Нялхарч чамдаа би эрхлэхдээ
Намайг гэсэн сэтгэл чинь мөнх байсангүй юу
Нуугдаж чамдаа би гомдохдоо
Нулимс минь чамайг л бодож урсав уу

Сэтгэл чинь надаас холдож байгаа
Сонин муухай хар дарлаа
Сэрээд хартал чи минь байсангүйд
Сэмэрч зүрх минь өвдөж орхилоо

Хайрласан ч хайрлаагүй юм шиг
Хачин сонин занд би дургүй
Хайртай гэж дандаа шивнэдэг ч
Харамлаж намайг хайдаггүйд би дургүй

Магадгүй, би л явъя чамаас
Мөдхөн тэгээд сэтгэлээ эмнэе, би эмэгтэй хүн
Магадгүй, би л уйлж хоцроё
Маргааш болоход инээмсэглэе, би усан нүдэн гүнж...



Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан