Монгол-д шөнөөр, энд үүрээр бодогдсон бодол

Өдрийн тал хичээлдээ явж ирээд
Өөрийгөө нэг толинд харан ширтэнэ
Өөдөсхөн жаахан охин
Өдий хэрнээ оргил өөд тэмүүлсээр

Өнөөдөр өнгөрсөн ч гэсэн
Өөрийгөө мартахгүй гэсэндээ
Өөртөө би шүлэг бичиж сууна
Өрөөл нь харин уншиж сууна....

Яс цусаараа л холбогдсон юм болохоороо
Ядуухан орон минь сэтгэл түвэгшээнэ
Ямар ч байсан дэлхийн түвшинд аваачна гэж
Ядам хуруугаараа өөртөө амлана

Хэврэгхэн барьсан цайз шиг миний эх орон
Хэний гарт орчих бол гэж санаа минь зовж сууна
Холын хол сааралтан байгаа эх нутаг минь
Харийн хүнээр дүүрчихвий гэж атаархал минь хөдөлж сууна

Нэг хүү нь ч гэсэн эрдмийг өвөртлөөд
Нэг л эх орондоо буцаад очвол болох бус уу
Нэрэлхэж сурсан хэдэн томъёогоо
Нутаг усандаа зориулвал болох бус уу

Бодоод байхнээ миний л эх орон
Босго давж сэтгэлээс минь үл холдоно
Буцаад эргэж харахнээ бидний л хот
Биднийг л хүлээгээд тэнд гансран байна

Хамаагүй бүү хүр гэж
Халтар хэдэн хүмүүст хэлж би нутгаа харамламаар
Хаашаа ч бүү холд гэж
Харийн нутгийн Монгол иргэддээ би захимаар

Түмэн бодлоо цэгцлэн байж
Тээр шааж хэдэн цаг нойрсчихоод
Үүрээр бодогдсон бодол минь энэ
Үнэнийг хэлэх гэсэн хүсэл минь энэ ээ.


Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes