"Дэндүү ихийг хүсчээ би"

Дэлбээлж гүйцээгүй цэцэгнээс
Дэргэд нь үүрд байя гэхдээ
Дэндүү ихийг хүсчээ би
Тэгээд л түүнийг шарлахыг үзсэнгүй


Дүүрч амжаагүй тэнгис далайгаас
Давалгаалж буйг нь үзье гэхдээ
Дэндүү ихийг хүсчээ би
Тэгээд л түүний гүнд нь очихыг үзсэнгүй


Дээрээс тусах гэрэлт наран дор
Дусал бороонд норъё гэхдээ
Дэндүү ихийг хүсчээ би
Тэгээд л түүний жаргахыг үзсэнгүй


Тавилангаараа эргэж яваа хуй салхинаас
Тайван нэг намжихыг нь хүлээе гэхдээ
Дэндүү ихийг хүсчээ би
Тэгээд л түүний эргүүлэгт өртөхийг үзсэнгүй


Тэнгэрт түгэх оддын дундаас
Тэр л нэгэн одонд хүрье гэхдээ
Дэндүү ихийг хүсчээ би
Тэгээд л түүнийг ахин гэрэлтэхийг миний хоёр нүд үзсэнгүй ээ...


(Амьдралд хэзээ ч минийх, чинийх болохгүй зүйлс гэж бий. Зүгээр л тэднийг явуул, ингэх нь тэдэнд өгч буй хамгийн том бэлэг.)

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes