Posts

Showing posts from October, 2014

“Сэтгэл минь тавгүйрэхэд бодогдсон шүлэг”

Тэр оргилд хүрэхийг би ихэд хүсч байна Тээглэсэн бүрийг авч хаяхад бэлэн байна Тиймдээ ч өнөөдөр зогсолтгүй урагшилсаар Таарсан бүхэнтэйгээ тэмцэн тулалдсаар... Гэвч саад бэрхшээл ямар мундах биш Гэгээлэг өдрүүд дандаа ямар тохиох биш Гайтай сэтгэлд сэв суулгасан Гаслант гуниг намайг л нөмрөх шиг... Шүдээ зуугаад урагшилъя юу гэхээр Шунаг сэтгэл минь ил гарч ирээд Шийдвэр бүртээ эзэн болъё юу гэхээр Шүгэлсэн чөтгөр дотроос гарч ирээд... Тээр тэндэх оргилд хүрье гэхээр Тэнгэр нь бүхэлдээ минийх болчих гээд Түмэн амьтны жөтөөг төрүүлээд Тавилан минь намайг хясаж байна уу даа Олон жил хүссэн тэр өндөрт хүрчихээр Орчлонг тэр чигээр нь эзэгнэчих гээд Омог бардам намайг л дараад Орчлон минь намайг тушиж байна уу даа Эдээр биш сэтгэлээр амьдардаг Энгийн л нэг амьтан болохоор Эргэх хорвоод тэрийг минь тамшаагаад Эрлэг минь намайг өдөж байна уу даа... 2014.10.27 Zika

Амжилтанд хүрсэн бизнес эрхлэгчид бүтэлгүйтлээс юу сурав?

Image
Та бидний мэдэх дэлхийн тавцанд нэр төр, оюун ухаанаа уралдуулж, цуурайтуулсан, ашиг орлогын арвин их баялгийг бүтээсэн, шинэ үеийн залуу хүмүүст бизнес болоод амьдралын ээдрээнд хөл алдахгүй байх урам зориг өгсөн, үлгэр жишээ болсон маш олон хүмүүс байдаг билээ.  REFERRALCANDY компанийн саяхан нийтлэсэн Амжилтанд хүрсэн бизнес эрхлэгчдийн бүтэлгүйтлээс сурсан 33 хичээлийг орчуулж оруулахаар бэлэн болоод байна. Уншаад үзэхээр их сонирхолтой юм. Та ч гэсэн энэхүү илтгэлийг уншаад, өөрт хэрэгтэй зүйлээ олж аваарай. За, одоо эхэлцгээе. Та агуу их урмын үг сонсож, итгэл найдварын олсоор өөрийгөө бүсэлж, амжилт өөдөө мацахад бэлэн үү?  "Амжилтанд хүрэхэд та заавал хэн нэгний дор ажиллаж, ажилчин нэр зүүх албагүй" - Leo Widrich Buffer сошиал медиагийн хамтран байгуулагч Leo Widrich - Коллежид орсон анхны жилийн зун би ядуухан оюутны хувьд ажил олж хийх гэж их хичээсэн. Яаж ч хичээгээд, хаашаа ч анкетаа явуулаад тэднээс сонсож байсан цорын ганц хариулт маа

“Би ийм баймаар байна....”

Ажил өглөө 8 цагт эхэлж үдээс хойш 5 цагт дуусна. Амьдралын минь нэг бүхэл өдрийн минь бүхэл бүтэн 9 цаг буюу 360 минут албан ажил дээр өнгөрч байна. Долоо хоногийн 5 өдөр нь, сар бүрийн 4 долоо хоног, жилийн 12 сар нь нэг иймэрхүү... Гэтэл үлдсэн цаг хугацаанд нь өөр зөндөө гоё, сайхан зүйлүүд хиймээр байдаг. Тэгж байж, ажлын стресснээс бага ч атугай холдож, цаашдын эрч хүчээ авмаар байдаг. Гэтэл болдоггүй ээ... Амьдрал яах аргагүй ажил дээр л өнгөрөөд байна. Харин би энэ их цаг хугацааг хэзээ ч битгий дэмий хоосон өнгөрөөхийг үнэхээр хүсдэггүй. Өдрийн 8 цаг дуртай зүйлдээ дурлаж, ачааллаж, ажиллаж, бодол, оюун ухаан, сэтгэл зүрх, эрч хүчээ шавхан ажилламаар байна. Дунд нь нэг цагт нь хамт байхад үнэхээр сайхан сэтгэгдэл төрдөг сайхан хамт олонтой үдийн хоол идчихмээр байна. Орой нь “Нэг харсан чинь тарах цаг болчихож, ажлаа хурдан дуусгачихаад гэртээ хурдхан харьяа даа” гэж өөртөө хэлдэг баймаар байна. Өглөө хийх зүйлээ бодсоор ажилдаа дуртай гэгч нь хүрч ирээд эрч хүчтэйгээр

Don't ever look down on someone's individuality !

Image
I am a person. A person who has her own individuality, arrogance, and freedom. Either you are. Have you ever thought about this? Do you think You hurt more when you're injured by swords? When you cut your body's one of parts? Or maybe when you hit your head with something heavy, like rocks? Before you get a answer "Yes", wait a minute.  What if someone says "A jerk" or "b*tch"? What if a person who you thought he/she is an angel for ya and says words which look down on you or curses you? When you're said some harsh words by someone you thought you are closest to them hurts you more than anything in the world. Because, a soul that is eternal unforgettable memory especially that "bad words". I always like to say "Human is a soul matter thing". You can not just say whatever in your head to your family, friends, relatives or loved ones. They are the people whenever you feel blue who shall be next to you. They have their res

Ирээгүй хайртдаа хэлэх чин сэтгэлийн үг

Хайраа... Гэж дуудахад минь заавал эргэж хараарай Хамтдаа үүрд гэж амлахад минь Хажууд минь заавал байж байгаарай Хол шидэгдсэн сэтгэл минь эмзэг юм шүү Хоргодсон шаналал нь удаан эдгэсэн юм шүү Хайртай гэдэг үгэнд минь итгээрэй Хамаагүй хатуу үгсийг сэтгэлрүү минь бүү чулуудаарай Гэмтэж эдгэсэн нь саяхан юм шүү Гэгээлэг хорвоод итгэл минь саяхан буцаж ирсэн юм шүү Үл хайхарч, нүүр битгий бууруулаарай Үйлдэл бүрээрээ хайртайгаа илчлээрэй Үнэн сэтгэлээ битгий надаас нуугаарай Үнэд орж бардам зан надад битгий гаргаарай Зүгээр л дэргэд минь түшиж тулаарай Зөндөө хол явах болохоор бүдэрчихэж магадгүй Зүрх сэтгэлдээ нандигнаж намайг л хадгалаарай Зөрүүд сэтгэл чинь хаагуур ч тэнэчихэж магадгүй Хайр аа, Би чинь чамдаа хайртай Гэж хэлэхэд минь намайг чин сэтгэлээрээ сонсоорой Хагацлын үзүүрт хэзээ ч би харамсахгүйн тулд Хайрын үгсээ сүүлчийн чамд л хэлэх гэсэн юм Яваад өгөх хунгийн нүүдэл надад хэрэггүй болохоор Явбал битгий ирээрэй Явах замыг минь таслах бартаа надад

Эзэнтэй гэр минь эзгүйрхэд...

Image
Хорвоо хэзээ ч дүүрэн байдаггүй Хослон жаргах тавилан бүр тохиодоггүй Хааяхан инээмсэглэж, наран өөдөөс мишээнэ Харц бууруулах жихүүн салхины аяс ч ширүүснэ Амьдралын нугачаа дэндүү ээдрээтэй Атгахан зүрхэнд даанч дэндүү хүнддэнэ Амраг хайртын алдаа оноо хамаагүй олон Асгарах бороо түүнийг арилгахад хамаагүй тунгалаг Эл олон жилийг Эр нөхрөө хүлээсээр ижий минь өтлөх вий Эргээд олдохгүй залуу насаа дурсан шимширч Ээнэгшэж эх минь харуусан гуних вий Цонхон завсраар харуулдах ижийн тавилан Цочим хүйтнээр сэтгэл нь даарсан амрагийн тавилан Цээжээ дараад нууцхан уйлах бүсгүйн тавилан Цэс залуу насаа дурсан гуних таны минь тавилан Гэрийн минь түшиг тулгуур нь хаачив даа Гэгээтэйд гарсан юмсан шөнөөр тэр алга Гадаа хүйтний жавар хурж байхад Гэрээ олохгүй та минь хаана төөрөө вэ Ижийгээ харсан миний сэтгэл өвдөөд Итгэл алдсан таныгаа бодохоор гомдоод Эргээд ирэхийг чинь хүлээгээд л сууна гэхдээ Энэ л гэртээ санаа минь зовниод л байна тандаа Муу үйлийг хийж яваа биш бай

Сэтгэл минь шимширсэн 15 минут

Гэрээсээ гараад "За такси зогсдог болов уу яадаг бол" гэтэл нэг такси харин ашгүй хажуудаа нэг жаахан хүү суулгасан нэг ах зогсдог байгаа. Хүйтэнд удаан зогсож, даарахыг хүсээгүй би даруй сууж, хаалгыг хааж авах гэхэд ухасхийн хөдөлчихөв. Би дотроо "Хаалгаа хааж амжаа ч үгүй байхад хөдөлчихдөг яасан сонин жолооч вэ" хэмээн дотроо хальтхан бодчихоод "Наран Плаза" гэж жаахан тодхон мөртөө дурамчхан хэлээд сууж авлаа. Удалгүй юу ч дугаралгүй нэг дэвтэр үзэг өөдөөс дөхүүлэв.  Би "Юу билээ?" гэж дотроо хэсэг гайхаж байтал нэг л зүйл хэлээд байгаа бололтой, дэвтэр үзгээ л өгөөд байна. Аваад нээгээд үзтэл нүдэнд: "Хүнсний 20" энэ тэр гэчихсэн баахан ийшээ тийшээ газрын нэр сарааччихсан халтар хуудаснууд байх нь тэр ээ. Байдлыг тэр дор нь ойлгосон би бээр бушуухан нэг шинэ хуудас нээгээд "Наран Плаза, Энхтайваны гүүр" гээд дармалдаад өглөө. Тухайн үедээ энэ хүүхэд нь ч гэсэн үү? гэж бодолхийлээд нэг их тоохгүй дүр эсгэхийн ха

Урмын биш хугарлын үг

Image
Гунигтай байна... Ганцаараа байна.... Сэтгэлд хүйтэн жавар өвөл ч болж амжаагүй байхад хурчихлаа...  Дөнгөж саяхан АСК - ийн өнөөдрийн "Чи юугаараа бахдаж, бахархдаг вэ?" гэдэг асуултанд "Өнөөдөр хэн байгаагаагаараа..." гэж итгэл дүүрэн хариулсан. Хэдхэн хормын дотор урмын биш хугарлын үгийг сонслоо. Зүрх минь зүсэгдэх шиг л... "Би өнөөдөр хэн ч биш юм байна.", "Би тэдний хүссэн "сайн охин" нь байж чадахгүй байгаа юм байна", хэнээс ч илүү чихийг нь нэг ч удаа халууцуулж байгаагүй охин нь өнөөдөр тэдний сэтгэл ханамжинд хүрээгүй байна.. Ямар аймар хэрэг вэ? Хүүхэд гэдэг чинь их эмзэгхэн. Би үүнийг хүүхэд байхдаа л мэднэ, мэдэрнэ. Гэхдээ том болохдоо хүмүүс мартчихдаг. Зүгээр л мартчихдаг. Үүнийг бичиж байгаа маань ч учир утгатай. Ирээдүйд хүүхдийнхээ сэтгэлийг эмзэглүүлэх үг хэлж байхгүйн тулд шүү дээ, байнга санаж явах гэж шүү дээ.. Би хэлье. Та нар ч гэсэн байнга алдаа оноо, томчуулаас харж, ажиглаж байгаа бүхнээ бичиж тэмдэглэж б

Н**з

Олон аашных нь дундаас Олж харахгүй байна, би Нэг бол би сохорсон Үгүй бол тэд... Ярилцах гээд ам нээтэл Яадаг бол гэж санаа би зовиноно Яасан байх нь уу? Яваад өгсөн байнашд зүрх сэтгэлээс минь... Болсон болоогүй хэлэх гэсэн бүхэн Бор зүрхнээс минь давж гарчих гээд Байж ядахад дэргэд хэн ч алга Бараан үүлнээс өөр тэнгэрт юу ч алга Бид байсан бүхэн одоо Би болж солигдож байна Чи байсан тэр л хүн одоо Цаашаа хараад алга болсон байна Надад зөндөө хэлэх түүх байна Намайг ойлгоосой гэх зовинол дүүрэн байна Насаараа гэж итгэж явсан н**з гэх хүн Надад одоо нэг ч байхгүйд гунихарч явна Ганцаардалтай би зөвхөн зүүдэндээ уулздаг байсан Гайхалтай нь одоо би зүүдэндээ та нарыг харж байна Уйтгар гуниг, баярын мишээлийн бялууг Урдаа тавиад та нартай л хувааж иддэг байсан Харин одоо та нар байхгүй гэдэг лоозонтой Харсаар байж хажуугаар зөрдөг хөгийн зуршилтай Ийм л байдаг юм бол Ирээдүйд минь найз гэж байхгүй Ингээд л мартагддаг юм бол Итгэж найдаад сэтгэл гэж байхгүй Ө

“Бидний ирээдүй ийм байгаасай”

Image
Хажуугаар өнгөрөх бүхэнд Хараалын харц чудуудчилгүй зөрдөг байгаасай Ханьсан амьдрах хань ижилдээ тэд Хамаг үүрд үнэнч л байгаасай Өсгөж томрох хүүхдээ хараад Өөрийн эрхгүй баярладаг байгаасай Өндийж чадахгүй болсон эмээ өвөөгөө тэд Өөрийн мэтээр халамжилдаг байгаасай Хайртай гэсэн бүхнээ харамладаг байгаасай Харийн бүхнээс жигшдэг байгаасай Хамт найзалсан анд нөхрөө тэд Холын замдаа бүү гээгээсэй Үнэтэй хувцас олдохгүй ч Үрчгэр даалинтай бүү яваасай Бүтэн нойртой хоноогүй ч Бүлээн нулимстай бүү яваасай Сайн үйлийг хийсэн нэгнийг магтан дуулж Санаа нэгдэж, хамтдаа тэмцдэг байгаасай Байгаль дэлхийн амьд бүхнийг Бор зүрхээрээ хамгаалдаг байгаасай Бидний туулсан өнгөрсний бараанг Бүгд та нар минь бүү үзээсэй Нүүр гар, шүдээ угаахдаа ч хүртэл Нэгхэн дусал усыг гамнадаг байгаасай Нэхэл хатуу хавчиг орчлонд Нэг нэгэндээ харамгүй өгдөг байгаасай Гадаа гудманд алхаж явахдаа Гартаа байгаа хогоо хогийн саванд хийчихдэг байгаасай Гарцаагүй