Posts

Showing posts from November, 2015

Би "ганцаараа байна."

Ажил овоо эрт тарлаа. Бусад хүмүүсийн хувьд эрт ч биш л дээ. Наддаа л эрт юм даа. Гэртээ хариад ээжийнхээ хийсэн хоолыг идээд, аавын хэлэх сургаальт үгсийг сонсох цагнаасаа жаахан хугаслаад дуртай Турк дуунуудаа сонсоод үүнийг бичиж сууна.  Ер нь "ганцаараа байх" ба "ганцаардах" гэдэг нь хоорондоо тэс өөр утгатай хоёр зүйл юм. Би яг одоо ганцаардаж байгаадаа ингэж суугаа юм биш . Харин "ганцаараа баймаар" санагдаад л тэр. Өдийг хүртэл хүнтэй сууж, хувь заяагаа хэн нэгэнтэй хуваалцаагүй яваа над шиг хүнд энэ бол байх л үзэгдэл. Хорин дөрөв хүртэл ээ ганцаараа явсан /орчин үед залуучууд маш эрт гэрлэдэг болсон цаг үе/ миний хувьд ганцаараа байхдаа тун чиг таатай байх нь элбэг, үүнээсээ таашаалыг авч байдаг бөгөөд энэ л ганцаараа байх хүслийг минь маш хүчтэй дурлал, машид хүсэмжилсэн тийм харилцаа л эвдэж чадах байх.  "Насан туршдаа ганцаараа явдаг ч юм уу" гэж бишгүй олон удаа боддог. Таарсан зэрэглээ бүрийг алив сайхан бүхэнтэй адилтган т

Юутай үнэн үг вэ дээ...

Image
Юутай үнэн үг Энүүгээр нэг тэнүүчилнэ вэ Юундаа энд тэнд гарч ирээд Эмэрсэн сэтгэлийг эргүүлж тойрно вэ Тийм ээ, энэ үнэхээр өвддөг Тийчилж бас байж яддаг, бодохоор Тэсвэр алдаад нулимсаа урсгадаг Тэглээ гээд сэтгэл минь эдгэнэ гэж үү? Яасан ч их зовлон үзнэ вэ дээ Ядарч бас цөхрөхийн даваан дээр Ямар ч тамир тэнхээгүй болсон мэт Яана даа би, яг унах нь ээ... Бодохоор л, гомдмоор Бор зүрхээ аргадан тунимаар Болдогсон бол гэж өөрийгөө хуурмаар Болиулж бас зүрхээ зүхмээр... Өвдсөн сэтгэлдээ Өөрөө би жор бичээд Өнөөх л эмийн сангаас Өвлийн ганцаардлыг худалдаж авлаа. #ӨдөртНэгШүлэг #СардНэгЗохиол #УлиралдНэгНийтлэл #ЖилдНэгНом

Ганцаардал

Ганцаардал... Яг одоо шөнө дунд 1 цаг өнгөрч байх. Харин би жаахан сархад хүртсэн, сэтгэл минь хөдөлсөн, сэдэрсэн дурсамжууд хөглөрсөн байнаэ... Уг нь ийм үед шууд л унтаад өгмөөр... Ингэж суух тэнхээ, эрч хүч хаанаас гарч байгааг үнэхээр хэлж мэдэхгүй ч, хөгжмөө асаагаад бичсээр л сууна. Энэ магадгүй миний хэзээ ч дуусашгүй "ганцаардал" тай минь холбоотой биз ээ.  Бусад хүмүүс намайг ганцаардуулахыг алийг тэр гэх вэ, би аль хэдийн хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Харин ганцаардал минь намайг ганцаардуулах ийм аймар байдаг юм гэдгийг анх удаа л мэдрэх шиг... Өөрийгөө толинд харлаа ч ганцаараа гэдгээ мэдрэх, өрөөлийг хараад ч ганцаараа гэдгээ мэдрэх.. Энэ бол аймшигтай мэдрэмж. Та, Чи үүнийг мэдэх үү? Дэргэд чинь хэн нэгэн байхыг ганцаардахгүй гэж хэлж болох. Үгүйдээ, тэгвэл дэлхий дээрхи хэн ч ганцаардал гэдгийг амсаагүй хэрэг.  "Хүн гэдэг сэтгэлийн амьтан" Тийм ч учраас сэтгэлээрээ ганцаардахдаа илүү их зовж шаналдаг байх. Хааяа ганцаардахад юу хамгийн их

If I die young...

Image
гэж яагаад ч юм өнөөдөржингөө бодолхийлэв. Нэг их бодоод байх сайхан ч зүйл биш л дээ. Гэхдээ л бодогдоод байсан, яагаад ч юм. Магадгүй, хүссэн хүлээсэн зүйл минь дэргэд үгүй болохоор амьдраад ер нь яах юм гэж бодсон байх...  Би бүр хэрэв ээ ингээд л би залуугаар үхчихвэл хэн хэнд юу болох бол гэж нэг бүрчлэн бодож үзлээ л дээ. Ажил ихтэй байсан ч ажлаа хийгээд л завсраар нь хүчээр энэ тухай бодлууд орж ирээд салахгүй байсан. Мэдээж, эцэг эх минь гуниг зовлонд автана. Өмнө нь хайртай дуртай үхлээ хатлаа гэж хэлээд явж байсан залуу бол юу ч мэдэхгүй, өөрийнхөө одоо олсон жаргалтай амьдралаараа цаг хугацааг элээнэ. Найзууд маань хэсэгтээ л гунигт автаж, ганцаардах байх. Гэхдээ зүгээр л дээ, тэд бол өөр өөрсдийн гэсэн амьдралтай хүмүүс хааяахан намайг амьд явсныг бодож гунигт автаад л амьдралууд нь үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ. Харин энэ блог минь л үүрд ингээд ахиж нийтлэл нэмэгдэхгүйгээр мөнхрөх байх даа... Энэ минь л би гэдэг хүн алга болчихвол надаас үлдэж хоцорсон цорын ганц

"Soul interview"

Нээх гоё дотроо онгойтол ярилцахсан. Тэртээ тэргүй, ойлгохгүй, хүндлэхгүй, мэдрэхгүй хүмүүстэй ярьж хайран цаг зав, энергиэ зарцуулаад яахав гэж төвөгшөөсөөр яасан ч удав. Сайхан ярилцах, ярилцаад санаа нийлэх, санаа нийлээд үг дуугүй сонсоод л баймаар, сонсож байснаа зогсолтгүй бүр бие сэтгэл догдлон догдлон хүүрнэх ямар сайхан гээч. Заримдаа ойлголцдог хүнтэйгээ ярилцаад суух хамгийн сайн стресс юугаан гээх арга болж өгдөг шүү дээ. Үүнд яг юу ярих, юуны талаар яривал амттай ярилцлага болох вэ гэдэг нь чухал биш юм. Хамгийн гол нь хэнтэй вэ гэдэгт л байгаа юм. Нэг удаа тийм хүнтэй таарч билээ. Би дотроо "Хөөх, надтай ингэж адилхан бодож явдаг, тэгж адилхан санаа нийлдэг хүн бас байдаг аа?!" гэж уулга алдаж билээ. Сайхаан, сайхан. Гэхдээ удаан хамт байж, нэг нэгэндээ сэтгэлийн дэм, итгэлийн үзүүр болж чадаагүй нь л харамсалтай хэрэг. Ёстой л тий хүн таарвал битгий алдаарай л гэдэг байх. Гэхдээ амьдрал чинь өөрөө их харгис шүү дээ. Алдуулчихдаг л юм. Хэчнээн зүүгдэж, х

"Түүнийг минь хайрлаарай"

Image
Тэр минь наддаа Амьдралынхаа бүх цаг хугацааг Зориулж бас өгч чадаагүй болохоор Тэр нэгэн бүсгүйд нь Атга чин сэтгэлийн Зөвлөгөө бас үгсийг хэлье.    Тэр минь их хөөрхөн мишээдэг юм Тэгтлээ их татагдаж байснаа би мэдээгүй  Тэгээд надруу хараад улам баясдаг юм Тэгээд л би түүндээ дурлачихсан Түүний минь инээмсэглэлийг  Гунигаар битгий дараарай Түүний минь баяслыг Гундааж битгий орхиорой. Эр хүн ч гэлээ тэр минь Эмзэг гэж яана Эрхлүүлээд л хайрлаад л байвал  Эргээд чамайг хайраар дутаахгүй дээ. Хүсэл зорилгоо ярих маш дуртай Хүлээцтэй сонсох хэрэгтэй Хүнд байдаггүй нэг тийм агуу чанарыг Хайр татсан тэр минь агуулсан юм Зорьсондоо хүрнэ ээ тэр минь Зовж байсан ч амьдарч чадна аа тэр минь Харин дэргэдээс нь битгий холдоорой Харь элгийн орон зайг бүү мэдрүүлээрэй Гаднаа тэр минь унашгүй хүчтэй ч Ганцаардаж тэр минь чаддаггүй юм шүү Хөгжилтэй шүү тэр минь, хөгжилтэй Хошин яриаг нь дандаа л сонсмоор Харин залхав даа түүнээс минь

Энд би чамгүйгээр...

Image
Өшөө холдох тусам Өр зүрхээрээ тэмүүлж байгаагаа мэдэрч байна Өөр хэн нэгнийг гэх тусам Өөрөө би тоохгүй байгаагаа мэдэж байна Магадгүй чи л байхгүй бол Амьсгалж би чадахгүй юм шиг Мөдхөн л чамайг харахгүй бол Амьдарч би чадахгүй юм шиг....   #ӨдөртНэгШүлэг #СардНэгЗохиол #УлиралдНэгНийтлэл #ЖилдНэгНом

"A wintertale is just a winter without you..."

Image
A cold… Another cold winter without you I am shivering, but still breathing with frost I am here, but still waiting for you A winter... Another coldest season without you I am cold, but still heart beating I am fine, but still in pain I always wondered why I am cold I thought it was the season That makes me freezing Because it is called "a winter" When snowflake fell down in my palm I thought it will stay with me forever That makes me feel better Because its shining was like smiling at me But, it was cold Not because this is the winter A coldest season But, it was you Not making a promise you gave A coldest person You've said You will not make me feel cold ever You've promised You will stay whatever season come to us I am not cold Because it is the winter But, I am cold Because it is the season when you left... #ӨдөртНэгШүлэг #СардНэгЗохиол #УлиралдНэгНийтлэл #ЖилдНэгНом

Чи мэдсэн билэв үү?

Image
Чимээгүйхэн дотроо шаналж суухдаа Чиний нэрийг л зүрхэн дотроо Чангаас чанга дуудаж байгааг минь Чагнаж чи үзсэн билэв үү Намрын сүүлчийн хүйтэн өдөр Надаас өөр хэн ч үгүй гудамжаар Нэг л гунигтай алхаж байгааг минь Нэг нүдээрээ чи харсан билэв үү Зүрхэндээ дүрийг чинь мартаж чадахгүй Зүүдэлж хүртэл сэрэхдээ Зөвхөн чамайг л хайж байгааг минь Зөнгөөрөө чи мэдэрсэн билэв үү Чи мэдсэн билэв үү Чамд гомдохдоо уурласныг минь Чи мэдэрсэн билэв үү Чамайг явуулахгүйдээ тунисныг минь...   #ӨдөртНэгШүлэг #СардНэгЗохиол #УлиралдНэгНийтлэл #ЖилдНэгНом

Би "хэн ч" байж болно

Image
Би хэн ч байж болно Би бол гагцхүү таны тусгал Буцаж урсдаггүй жижигхэн горхи Буруу хараагүй тэнгэрийн үүлэн сүүдэр Би хэн ч байж болно Чиний харсан чөтгөр эсвэл Чиний биширсэн үзэсгэлэн гоо Чи хэн ч болгож харж болно... Гэхдээ надад нэг л махбод бий Гэнэн бас хэрсүү ухаан түүнийг чимдэг Гэрэлтэйд инээмсэглэн улам баярладаг ч Гунигтай үедээ харанхуйд уйтгарлан суудаг Надад инээх, уйлах, догдлох төлөв бий Нэг л амьдрах амьдралын эргүүлэг бий Нууж явдаг гал халуун хайр бий Нуугдаж гунидаг хүйтэн нулимс ч бас бий Би хэн бэ гэж асуу надаас Би бол хэн ч биш гэж хариулна Гэхдээ нүдрүү минь хараад тань Гэрэлтэж байвал чиний хувьд хэн нэгэн Гэхдээ зүрхэнд минь хүрээд сонс Цохилж байвал чиний хувьд тэр л хүн чинь. 2015.11.02 ~ 19:05