Ганцаардал

Ганцаардал... Яг одоо шөнө дунд 1 цаг өнгөрч байх. Харин би жаахан сархад хүртсэн, сэтгэл минь хөдөлсөн, сэдэрсэн дурсамжууд хөглөрсөн байнаэ... Уг нь ийм үед шууд л унтаад өгмөөр... Ингэж суух тэнхээ, эрч хүч хаанаас гарч байгааг үнэхээр хэлж мэдэхгүй ч, хөгжмөө асаагаад бичсээр л сууна. Энэ магадгүй миний хэзээ ч дуусашгүй "ганцаардал" тай минь холбоотой биз ээ. 

Бусад хүмүүс намайг ганцаардуулахыг алийг тэр гэх вэ, би аль хэдийн хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Харин ганцаардал минь намайг ганцаардуулах ийм аймар байдаг юм гэдгийг анх удаа л мэдрэх шиг... Өөрийгөө толинд харлаа ч ганцаараа гэдгээ мэдрэх, өрөөлийг хараад ч ганцаараа гэдгээ мэдрэх.. Энэ бол аймшигтай мэдрэмж. Та, Чи үүнийг мэдэх үү? Дэргэд чинь хэн нэгэн байхыг ганцаардахгүй гэж хэлж болох. Үгүйдээ, тэгвэл дэлхий дээрхи хэн ч ганцаардал гэдгийг амсаагүй хэрэг. 

"Хүн гэдэг сэтгэлийн амьтан"

Тийм ч учраас сэтгэлээрээ ганцаардахдаа илүү их зовж шаналдаг байх. Хааяа ганцаардахад юу хамгийн ихээр хань болдог гээч? Нулимс. Энэ зургаахан үсэг надад ямар их нэмэр болж, сэтгэлийг минь дэвтээдгийг төсөөлөшгүй, яг одоо шиг... 

Ганцаардал юунаас ч үүсч болох....
  • Хэзээ ч дэргэдээс чинь холдохгүйдээ гэдэгт зуугаас ч илүү хувь итгэж явтал нөгөө хүн нь нэг л өдөр орхиод одох мөчид ганцаараа үлдсэнээ мэдрэх аймшигтай
  • Урмыг минь хугалах ёсгүй гэж тооцож бодож явсан дотны хүн чамд худал хэлэхэд ганцаараа энэ хорвоод "хулхидуулсан" юм шиг төрөх тэр мэдрэмж новшийн
  • Дэргэд нь байгаа хэрнээ дэлхийн нөгөө өнцөгт буй мэт хол санагдахад "санах" гэдэг үгийн утга аяндаа арилж, хийсвэр орон зайд өөрийгөө түүнтэй хамт гэж худлаа санаж яваагаа мэдрэх тэр хөгийн үе
Ганцаардлаас гарах гарцыг би "бүхнийг орхих" гэж л төсөөлдөг. Надад өөр сонголт байдаггүй. Яагаад намайг ганцаардуулж орхиод, хувийн жаргалаа хөөж яваа нэгнийг би амьдралынхаа энэ үнэ цэнэтэй хором агшин бүрт бодож, санаж, үгүйлж, хүлээх ёстой гэж вэ? Зүгээр л хая. Инээдтэй ч гэлээ, энэ миний хамгийн сайн хийж чаддаг зүйл юм болов уу даа. Гэхдээ л, дэргэдээ байлгахыг хүсэхггүй, чадахгүй, зүрхлэхгүй байгаа хүнийг би гуйж амьдарч чадахгүй шүү дээ. Намайг ч гэсэн "хүн" гэдгийг тэд мэддэг л байгаа даа?

Ганцаардал. Үсгийн чинь тоогоор сэтгэл минь өвдөж, зүрх минь шархлах хүртэл чамаас салахгүй дандаа хамт байя даа...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан