"Түүнийг минь хайрлаарай"

Тэр минь наддаа
Амьдралынхаа бүх цаг хугацааг
Зориулж бас өгч чадаагүй болохоор
Тэр нэгэн бүсгүйд нь
Атга чин сэтгэлийн
Зөвлөгөө бас үгсийг хэлье. 
 
Тэр минь их хөөрхөн мишээдэг юм
Тэгтлээ их татагдаж байснаа би мэдээгүй 
Тэгээд надруу хараад улам баясдаг юм
Тэгээд л би түүндээ дурлачихсан
Түүний минь инээмсэглэлийг 
Гунигаар битгий дараарай
Түүний минь баяслыг
Гундааж битгий орхиорой.
Эр хүн ч гэлээ тэр минь
Эмзэг гэж яана
Эрхлүүлээд л хайрлаад л байвал 
Эргээд чамайг хайраар дутаахгүй дээ.
Хүсэл зорилгоо ярих маш дуртай
Хүлээцтэй сонсох хэрэгтэй
Хүнд байдаггүй нэг тийм агуу чанарыг
Хайр татсан тэр минь агуулсан юм
Зорьсондоо хүрнэ ээ тэр минь
Зовж байсан ч амьдарч чадна аа тэр минь
Харин дэргэдээс нь битгий холдоорой
Харь элгийн орон зайг бүү мэдрүүлээрэй
Гаднаа тэр минь унашгүй хүчтэй ч
Ганцаардаж тэр минь чаддаггүй юм шүү
Хөгжилтэй шүү тэр минь, хөгжилтэй
Хошин яриаг нь дандаа л сонсмоор
Харин залхав даа түүнээс минь
Хүслээ ч нэг ч авиаг нь сонсох эрхгүй
Хүн бас энэ хорвоод байгааг санаарай
Ухаантай тэр минь, ухаантай
Ухаан далайд нь цэнгэн жаргамаар
Ухааныг нь хайраараа чимээд өгөөрэй
Удахгүй оргилд хүрчихнэ ээ тэр минь.
Дулаан хувцаслаад явчихна аа санаа зоволтгүй
Дотор сэтгэлийг нь л харин дааруулчихав даа
Дэндүү үнэнч бас хүндэлж чадна аа хүнийг
Дассан сэтгэлийг нь харин нураачихав даа
Надтай учраагүй нь түүнд минь хангалттай шаналал
Насан туршдаа дэргэд чинь харин хангалттай сэтгэл
Нэхэж хайр битгий гуй түүнээс минь
Нимгэн энгэрээ л түүнд минь наагаарай
Нэг л итгэсэн сэтгэлийг битгий залхаа түүний минь
Насан туршдаа хажууд нь л өтлөөрэй
Тэр минь их амттай хоол хийдэг юм
Тэсэлгүй би одоо ч хааяа санадаг юм
Тэгсэн ч гэсэн хааяа ч болов
Түүнд минь гэнэтийн бэлэг бариарай
Тэгвэл тэр минь ямар их баярлах бол
Тэгээд л өөрт чинь улам татагдана
Үзээгүй бүхнийг өөртэй чинь хамт үзэх
Цаг хугацаанд би атаархаж байгаа ч
Үнэн сэтгэлээрээ өөрлүү чинь явуулсан болохоор
Цаглашгүй хүслээ тэвчиж би чадна аа. 
 
 
#ӨдөртНэгШүлэг
#СардНэгЗохиол
#УлиралдНэгНийтлэл
#ЖилдНэгНом

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан