"Soul interview"

Нээх гоё дотроо онгойтол ярилцахсан. Тэртээ тэргүй, ойлгохгүй, хүндлэхгүй, мэдрэхгүй хүмүүстэй ярьж хайран цаг зав, энергиэ зарцуулаад яахав гэж төвөгшөөсөөр яасан ч удав.

Сайхан ярилцах, ярилцаад санаа нийлэх, санаа нийлээд үг дуугүй сонсоод л баймаар, сонсож байснаа зогсолтгүй бүр бие сэтгэл догдлон догдлон хүүрнэх ямар сайхан гээч. Заримдаа ойлголцдог хүнтэйгээ ярилцаад суух хамгийн сайн стресс юугаан гээх арга болж өгдөг шүү дээ.

Үүнд яг юу ярих, юуны талаар яривал амттай ярилцлага болох вэ гэдэг нь чухал биш юм. Хамгийн гол нь хэнтэй вэ гэдэгт л байгаа юм.

Нэг удаа тийм хүнтэй таарч билээ. Би дотроо "Хөөх, надтай ингэж адилхан бодож явдаг, тэгж адилхан санаа нийлдэг хүн бас байдаг аа?!" гэж уулга алдаж билээ. Сайхаан, сайхан. Гэхдээ удаан хамт байж, нэг нэгэндээ сэтгэлийн дэм, итгэлийн үзүүр болж чадаагүй нь л харамсалтай хэрэг.

Ёстой л тий хүн таарвал битгий алдаарай л гэдэг байх. Гэхдээ амьдрал чинь өөрөө их харгис шүү дээ. Алдуулчихдаг л юм. Хэчнээн зүүгдэж, хэчнээн их хүслээ ч хясдаг хорвоо гэж үнэхээр хатуу.

Санаж байна аа. Тэр үеүүдийг маш их үгүйлж байна. Юу юунаас илүү надад чин сэтгэлийн хуурмаг инээмсэглэлгүй, үнэн нулимстай ярилцлага л хэрэгтэй байна.

#ӨдөртНэгШүлэг
#СардНэгЗохиол
#УлиралдНэгНийтлэл
#ЖилдНэгНом

Comments

  1. Нэг л өдөр өөртэй чинь баяртайгаар уулзана аа.:) Өөр шигээ боддог хүнийг олж, үгийг нь уншихад бүхэл бие чичигнэх...Блогчин эмэгтэйд амжилт хүсье.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан