Би "хэн ч" байж болно

Би хэн ч байж болно
Би бол гагцхүү таны тусгал
Буцаж урсдаггүй жижигхэн горхи
Буруу хараагүй тэнгэрийн үүлэн сүүдэр

Би хэн ч байж болно
Чиний харсан чөтгөр эсвэл
Чиний биширсэн үзэсгэлэн гоо
Чи хэн ч болгож харж болно...

Гэхдээ надад нэг л махбод бий
Гэнэн бас хэрсүү ухаан түүнийг чимдэг
Гэрэлтэйд инээмсэглэн улам баярладаг ч
Гунигтай үедээ харанхуйд уйтгарлан суудаг

Надад инээх, уйлах, догдлох төлөв бий
Нэг л амьдрах амьдралын эргүүлэг бий
Нууж явдаг гал халуун хайр бий
Нуугдаж гунидаг хүйтэн нулимс ч бас бий

Би хэн бэ гэж асуу надаас
Би бол хэн ч биш гэж хариулна
Гэхдээ нүдрүү минь хараад тань
Гэрэлтэж байвал чиний хувьд хэн нэгэн
Гэхдээ зүрхэнд минь хүрээд сонс
Цохилж байвал чиний хувьд тэр л хүн чинь.


2015.11.02 ~ 19:05

Comments

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан