Чи мэдсэн билэв үү?

Чимээгүйхэн дотроо шаналж суухдаа
Чиний нэрийг л зүрхэн дотроо
Чангаас чанга дуудаж байгааг минь
Чагнаж чи үзсэн билэв үү

Намрын сүүлчийн хүйтэн өдөр
Надаас өөр хэн ч үгүй гудамжаар
Нэг л гунигтай алхаж байгааг минь
Нэг нүдээрээ чи харсан билэв үү

Зүрхэндээ дүрийг чинь мартаж чадахгүй
Зүүдэлж хүртэл сэрэхдээ
Зөвхөн чамайг л хайж байгааг минь
Зөнгөөрөө чи мэдэрсэн билэв үү

Чи мэдсэн билэв үү
Чамд гомдохдоо уурласныг минь
Чи мэдэрсэн билэв үү
Чамайг явуулахгүйдээ тунисныг минь...
 

#ӨдөртНэгШүлэг
#СардНэгЗохиол
#УлиралдНэгНийтлэл
#ЖилдНэгНом

Comments

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан