Юутай үнэн үг вэ дээ...

Юутай үнэн үг
Энүүгээр нэг тэнүүчилнэ вэ
Юундаа энд тэнд гарч ирээд
Эмэрсэн сэтгэлийг эргүүлж тойрно вэ

Тийм ээ, энэ үнэхээр өвддөг
Тийчилж бас байж яддаг, бодохоор
Тэсвэр алдаад нулимсаа урсгадаг
Тэглээ гээд сэтгэл минь эдгэнэ гэж үү?

Яасан ч их зовлон үзнэ вэ дээ
Ядарч бас цөхрөхийн даваан дээр
Ямар ч тамир тэнхээгүй болсон мэт
Яана даа би, яг унах нь ээ...

Бодохоор л, гомдмоор
Бор зүрхээ аргадан тунимаар
Болдогсон бол гэж өөрийгөө хуурмаар
Болиулж бас зүрхээ зүхмээр...

Өвдсөн сэтгэлдээ
Өөрөө би жор бичээд
Өнөөх л эмийн сангаас
Өвлийн ганцаардлыг худалдаж авлаа.

#ӨдөртНэгШүлэг
#СардНэгЗохиол
#УлиралдНэгНийтлэл
#ЖилдНэгНом

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes