Posts

Showing posts from November, 2020

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Image
Таныг өндийхөд цэлмэж байсан тэнгэр Таныгаа алдахад мэгшин уйллаа Таныг унахад бүүдийж байсан тэнгэр Таныгаа алдахад агсран цутгалаа... Хорвоод юу дутсан болоод Хосгүй нэгнээс нь аваад явчихдаг юм бол Хүмүүн бид юугаар илүүдсэн болоод Хүсээгүй нэгнээ өгөөд явуулчихдаг юм бол... Нүдээр үзэж, чихээр сонссон ч Нууцхан гунигт мэнд л юм шиг санагалзана Нэгийг бодож нөгөөг тунгаасан ч Нэхэж л таныгаа үгүйлэн дурсана... Эрт ч юм уу хожим ч юм уу Эргэж ирэхгүйгээр яваад л өглөө, Та минь Энд ч юм уу тэнд ч юм уу Эргэн дуурсах нэрээ л мөнхөллөө, Та минь Ургах наран манддагаараа мандав ч Урдаас угтах зам мөр нь зурайв ч Үүлс нь мэгшиж уулс нь бөхийлөө Үрс нь уйлж үндэс нь тасарлаа...  Гунирхсан сэтгэлээ илэрхийлж чадахгүй Гуравхан үгэнд багтаах гэж үзлээ Баярласан сэтгэлээ илэрхийлж байсан ч "Баяртай" гэж л хэлж л чадсангүй дээ...  #20190517 🙏

Уйлахгүй л бол...

Заримдаа мэдэх үү, уйлахгүй л бол болдоггүйг минь Зүсэж хэлсэн үг, зүхэж харсан харц чинь бодогдоод Зүгээр л асгартал уйлмаар санагддагийг Зөвхөн намайг хайрлаж, надад дурласан сэтгэл чинь Зөрөх төдийд өөр нэгэнд алдарсныг бодохоор Зүгээр л асгартал уйлмаар санагддагийг Чи мэдэх үү? Хүмүүс хэлнэ битгий гунигла гэж Хүслээр болдог бол чамайг би танидаггүй болохсон Хүмүүс намайг харна өрөвдөлтэй юм гэж Хагацлаар болдог бол чамтай би таарахгүй явахсан Хүчтэй бай гэж урамшуулж намайг загнана Хүнийх болсон чамайг бодохоор Хүч битгий хэл үг ч надаас гардаггүй Хүнийг битгий хэл өөрийгөө ч бодохыг хүсдэггүй Гомдол нэртэй мартаагүй миний сэтгэл Гуравхан үгний дайтай уйлчихдаг Би чамайг хайрласан он жилүүд "Би 2 дууссан" гэхээр замхарчихдаг... Надад өгсөн шархны чинь хөндүүр Нүдэнд минь тороод аргаад байдаг болохоор Сэтгэлээс чинь ирсэн сэлэмний үзүүр Цээжинд минь очоод хатгаад байдаг болохоор Би уйлчихдаг юм... Болно, бүтнэ гэж хувь заяаг минь сөрчихөөд Буудаллах төдийд замдаа гээчихдэ

Хайртай байсан шүү...

Хэзээ нэг өдөр Хэн ч намайг сонсохгүй Хэн ч намайг харахгүй Холын хол очиж байгаад Хамаг байдгаараа хашгарна "Хайртай байсан шүү" гэж... Хэлээд, өнгөрсөнөө би орхино Хувь тавилантайгаа эвлэрч Хүмүүн жамаараа цааш явна Хүссэн зорьсонлуугаа тэмүүлнэ Алс хол очоод Амраг хайрын дуулийг мартана Ахиж хэнд ч ингэж дурлахгүйгээр Амьдралд зөвхөн зорилгодоо зүтгэнэ Одоо хэн ч миний сэтгэлийг Ордонд хөдөлгөсөн шиг хөдөлгөхгүй Олон залуус дундаас Онцгойрч хайрласан шиг хайрлахгүй Надад өгсөн бүхэнд чинь БАЯРЛАЛАА Надад мэдрүүлсэн болгонд чинь ШАНАЛЛАА Хэзээ ч тасрахгүй хүйн холбоогоороо Хэн нэгнээ ахиж хайрлахгүй юм шиг амьдаръя Харин чи намайг сэвтүүлсэн шигээ Хүний охин үрийг ахиж битгий гомдоогоорой Насан туршдаа гэдэг үгийг Нартад чамтай л аялахыг хүссэн Надад чамд өгөх үнэнч сэтгэл минь л байсан юм шүү Надаас холдсон хүйтэн сэтгэл чинь л балласан юм шүү Чамайг минь надаас хэн Ийм хол аваад явсаныг мэдэхийг хүсэхгүй Чи надад яагаад Ингэж хатуурхах болсоныг ойлгохыг хүсэхгүй Өөртөө ба

Эх хүн болжээ би.

Image
Ээжийн бүүвэйн дуу аялж Энгэрээс минь сүү дусалж Амьдрах утга учир улам тодорч Алаг нүдэн өөдөөс гэмгүйхэн ширтээд... Ай, би чинь эх хүн болжээ... Бүтэн нойрсдог байсан нойр хугасарч Бүлээн цайны амсар зуух боллоо "Би" гэдэг байсан танхил охин "Бид" болж бүл нэмлээ Би, эх хүн болжээ... "Ээжээ" гэж дуудаж явсан Эрхэлж аяагласан хүүхэд нас "Ээж нь" гэж шивнэж эхэлсэн Энхрий үрийн минь хүүхэд насаар солигдож Эх хүн болжээ би... Эх хүн болсон ч Ээждээ би мартагдаагүй Эх хүн болсон ч Эцэгтээ би үгүйлэгдсээр... 2020.04.10

"Тэр"

Image
Дураараа би дураараа Гэхдээ аавын гэрт, ээжийн энгэрт Дассаан би дассан Дэггүй хүүхэд насны аалиндаа.... Мэдэх нэг нь инээмсэглэнэ Таних нэг нь тэвэрч авна Холын зорилготой Ойрын зүтгэлтэй Олноос онцгойгүй Огтоос бардамгүй Ийм л байсан охин Иймээрээ л яваа эмэгтэй Инээд гуинг нь харагдахгүй Итгэл сэтгэл нь мэдэгдэхгүй Эргээд уулзах нүүргүй Элэг хөшмөөр хошин нийгэмд Энэ бие минь нийгэмшиж буй Алдаж эндэхийн үзүүрт Ахаасаа түшиж боссон Асгарч уйлахын цагт Аавыгаа налж хайлсан Аргагүй шаналхын үед Ижийгээ тэвэрч тайтгарсан Эгэл жирийн охин Энэ л нийгмийн бүтээгдэхүүн. (2019 оны зун. АНУ - Калифорни муж. Санта Моника далайн эрэг) 2020.04.10

"Хайр өвтгөдөг"

Image
Хаанаас ч юм нэгэн самбар дээр Хайр өвтгөдөггүй гэсэн байхыг хараад Харин ч өвтгөж байна Хэцүү байна "надад" гэж өөртөө шивнэв. Хаана хэн хэнийг яаж хайрлахаараа Хажуудах нь өвддөггүй юм бол гэж Хачин ихээр гайхан дэмий л дотроо Хавь ойрын хүмүүсийг бодон эргэцүүлэв. Үхтэл хайртай гээд байсан хүн чинь Үгийн үзүүрээр хатгаж байхыг үзсэн үү Үнэндээ бүх зүйл дөнгөж шинээр эхэлж байхад Үлдсэн амьдрал чинь дуусч байгааг мэдэрч байсан уу Энэ хүнтэй л жаргана гэж бодон явсан чинь Эргэцүүлэх нэг өдөр ирж байсан уу Энд л би байх ёстой гэж бодсон чинь Эргэж харалгүй явах ёстойгоо ойлгож байсан уу. 2020.04.10

Ер нь тэгээд Харвардад ч сурсан Удирдлагын академид ч сурсан заавал “муулуулж” байдаг хорвоо юм дөө...

Image
Хаа нэг сошиал ухахаар сураад мэдээд боловсроод төгссөн сургуулийг минь шалд нь буутал муулчихсан байх юм. Тэсэлгүй энэ постыг оруулахаар шийдэв. Уг нь төгсчихлөө, уа, браво нтр гээд л аягүй гоё бахархалтайгаар зургаа хийнэ ээ гэж бодож байсан юм. Гэтэл, “Удирдлагын академи”-ийг муулж, доромжилж, басамжилж байгаа хүмүүст хандаж хэлэхэд Та нарт бүхэл бүтэн боловсролын “академи”-ийг муулах, голох эрх байхгүй шүү. Тэнд Та нарын тархинд байгаагаас ч илүү их мэдлэг боловсролыг олз эзэмшсэн доктор, профессорууд хичээл заадаг юм. Танай гэрийн номын санд байхгүй олон мянган ном байдаг юм. “Шал мия сургууль, ууж идэж наргихаас өөр юм байхгүй, тэгэс ингэсхийгээд нэг муу төгссөн болсон шдээ” гэж ярьж байгаа найзыгаа МУУ СУРАГЧ гэж бодохын оронд академийг ам нийлж муулдаг Та өөрөө бас МУУ СУРАГЧ юм? !    “Хүн амьдралынхаа мөчлөг бүхэнд сурч боловсорч мэдлэг мэдээллээс хоцрохгүй явах хэрэгтэй. Хаана, юунд, юугаар сурах нь чухал биш. Боломж нь байдаг л юм бол СУРАХ хэрэгтэй. Өнөөдөр л сурахгүй юм бо

Тавилан

Тавилан гэж ер нь юусан билээ... Та бидний мэдэх нь юусан билээ Талын Монголын үр болж төрсөн Тансаг эх орны бүсгүй болж өссөн Тэртээ алсыг зорьж хүмүүн болсон Түүнийгээ санаад тэмүүлэн ирсэн Тавилан юм уу энэ? Мэдэх юугаан хуваалцаж Мэргэд ухаантны дэргэд суусан Мөдхөн тэгээд учрал тохиож Мөрөөдлийн амьдралдаа хөл тавьсан Тавилан юм уу энэ? Үгүй, биш ээ гээд буцааж болдоггүй Үг үйлдэл нь зөрсөн цаг хугацааг Үнэндээ ойлгох ухаан минь хүрэх үгүй Үглэн дуулан өнөөдрийг барж сууна Энэ тэгээд тавилан юм уу? Хүссэн зүг, хүлээсэн бүхэндээ тэмүүлсэн ч Холдохын хясланг надад мэдрүүлж Хайрласан ноцсон бүхэндээ шатан хайлсан ч Хөндий юм, бүр дэндүү хөндий юм Энэ тэгээд тавилан юм уу? Бид хэн нэгний зурсан зурган дээр явна уу Бичигдэж сийлэгдээгүй шинэ зураг зурж байна уу Бичигдсэн гэхээр би өөрөө тэнд нь байхгүй Бичигдээгүй гэхээр бүгд ийм байдаггүйг цэцэрхэх Энэ тэгээд тавилан юм уу? Тэгвэл тэр зурагдсан тавиланд чинь Тэврэлт үгүйлсэн ганцаардмал бүсгүй оршиж байна уу Асуугаад аль, Таны мэдэх м

Нисэж мэдэх шувуу байсан

Холын хол орхиод нисэхэд Хойноос чинь зүүгдсэн ч унахаас би айсан Хослон дуулаад хоёулаа явсан ч Хайрын нүд сохрохоос би эмээсэн Дурлалдаа дэндүү ихээр шатаад Дарсанд чамайг живчихвий гэсэндээ Даараад энгэрт чинь чанга тэврүүлээд Дасал болоод үлдчихвий гэсэндээ Дутуу хэлсэн үгийг чинь би гүйцээгээгүй юм Дундхан хийсэн хундагыг чинь би дүүргээгүй юм Давраад жаргалдаа ташуурчих юм шиг санагдаад Дараа нь эдлэх зовлонгоо чи даахгүй юм шиг бодогдоод Дээр тэнгэрлүү нисэж мэдэх Даль жигүүртэнтэй чамайг би зүйрлэлээ Доорх газарт унаж мэдэх Далавчгүй амьтантай өөрийгөө би зүйрлэлээ... 2018.11.12

Аавдаа л үзүүлэхгүй нулимс

Image
Аавын жаалхан охин Амьдрал үзэж, ихийг туулж явна аа Алдрайхнаараа дэргэд тань эрхэлж байгаа ч Аль алийг тэр гэхэв дээ, бүсгүйн заяаг... Алдаж оновч дэргэд тань сөхөрч Амжиж хүрэвч дэргэд тань өндийж Хагдарч унасан ч хажууд тань хатаж Хайлан жаргавч хажууд тань налайж Амьдрахыг хүсч байна, Аав аа... Ойртохын хэрээр холддог орчлонд Оройттол надаасаа бүү холдоорой Огтоос хүнгүй үлддэг хорвоод Ододруу яарч бүү тэмүүлээрэй Нуусан ч гэсэн Тандаа би инээмсэглэе Нэгхэн ч гэсэн энэ насандаа хамтдаа өтлөе Гэхдээ...бүсгүй хүн л юм хойно Бүлээн заяа минь хөрөх үе гэж байх юм Бүтэн нэрийг тань хугалчихгүй гэсэндээ Бүхнийг л хичээж, бүгдрүү л зүтгэж явна аа Өвдөг нугаларч өр өвдтөл цурхирсан ч Өөрт тань би үзүүлэхгүй ээ, тэр нулимсыг Өнөөдөр инээж дуулж байгаагаа Өрөөлийн хатуу сэтгэлээр нураахгүй ээ Хатуу харгис мэт амьдралыг Хааяа Та минь зөөллөдөг болохоор Хадган гэрт хүрлээ ч Харууслын нулимсаа Тандаа үзүүлэхгүй ээ! 2018.08.08

Энд л би "ЭХ ОРОН" гэж бичсэн юм

Image
Эргэж харахгүйгээр хилээ даваад Эргэж буцахгүйгээр тэндээ амирлаад Үзэх туулах хорвоогийн хагасыг үзээд Үүрд тэндээ үлдчих юм шиг санасааан... Гоё сайхан бүхэн цогцолсон Гадны орон чинь тансаг юм билээ Гадаа ч дотор ч нэг л чамин Гайхам зүйлүүд олон юм билээ Хүн гэдэг чинь инээх гэж төрсөн юм уу гэлтэй Харийн ч гэлээ элгэсэг гэж яана Харанхуй шөнө ч айх айдас үгүй Хачин гэмээр жигтэй улсууд байна лээ Хаа очсоноо дурсаад юүхэв Хаа сайгүй бүгд адилхан болчихсон Харин тэд олон дундаас Хамаг Монгол минь ондоо юм билээ Сайхан бүхнийг нь ажаад өнгөрөхөөр Саар бүр нь цухуйдаг юм билээ Сайнтай муутай явсан урд хөршийн Сүүдэр орных гэхээр нь ундуйцдаг юм билээ Агааргүй юм шиг бачимддагий нь яана Атгуулчихсан юм шиг давчддагий нь яана Өөрийн юм шиг эзэрхдэгий нь яана Өрөөлийн юм шиг цэвдэгий нь яана Зорьсон үйлдээ бууж өгсөндөө биш ээ Зовох цангахыг тэвчээгүйдээ биш ээ Зөвхөн эх орон минь гэхээр Зүрх минь хүчтэй цохилдогийг мэдэрсэн Бүгдий нь үзэж хараад дуусчихсан юм биш ээ Бүтэн тойрч амжихгүй

Үйлийн үртэй хорвоод үлдэгсэд

Үүрээр үзсэн зүүд Үнэн байдаг гэлцэх юм билээ Үхэж байна гэж зөгнөлөө гэвэл Үйлийн үр минь дуусч байгаа байх даа тэгвэл... Үүрд амсьгал минь уур болон дэгдэхгүй Үхэл гэдэг ганцхан надад ирдэггүйгээс хойш Үнэн мөнөөс зугатаад би яах билээ Үнс болон салхинд хийслээ гээд яах билээ Зуурдын энэ амьдрал гэгч завинд Зуураад үлдэж байгаа та нарт Зурвас бичиж илгээе гэвэл Бурханы орноос мөд ирэхгүй биз Явах замаа нэгэнт би харсан болохоор Яс минь бүтэн дээрээ хэлээд авъя байз... Час час хийн энэ хорвоод дуулим болж ирсэн билээ чи Чамайг тойроод олон хүний мэлмийнээс баярын нулимс гарсан гэсээн Хүйн холбоотой ижий чинь чамайг чарлахыг л сонсох гэж Хорвоогийн арван хүнд хавар намрыг туулсан юм гэдэг Хоосон ч хонох эрхгүй хорвоогийн өдрүүд ирсэн юм гэдэг Өөрөөс нь тасарч унасан Өр зүрхнийх нь цохилт юм болохоор Өөрөөсөө ч илүү хайрладаг байлгүй Өвдөхөөрөө муу үрээ л бодож тэвчдэг юм байлгүй дээ. Дэнгэн данган алхалж, шороо хөдөлгөж өссөн билээ чи Дагаж араас нь "уначихвий" гээд дөрөв хөл

"Нойр хулжихад бодогдсон шүлэг"

Яахав дээ зайлуул Ядарч яваа л хүн байна Ядсан харцаар ширтэж зогсохын оронд Яаран гүйж очоод туслаад өг Ямар таниас гарз гарах биш дээ Ядуухан гэлгүй сэтгэлээ гарга Ялгаж өөлөлгүй гараа сунга аа Хорвоо ямар үүрдийнх биш дээ Хорших хэгнээ хайрлан хүндэл Хааяа бусдад нигүүлсэнгүй байж Харалган сэтгэлийнхээ мэлмийг нээ Өвдөж зовж яваа Өрөвдөлтэй нэгэнд тусал Өөрөө ч мэдэлгүй нэг л өдөр Өвдчихсөн явахыг алийг тэр гэх вэ Ахмад хөгшдийг өөриймсөг хүндэл Амьдрал үзсэн юм тэд нар Аархаж тэднийг цааргалах хэрэггүй ээ Аяндаа үс тань бууралтахад та мэднэ ээ Хариу нэхэлгүй бусдад тусал Хамаагүй хөнгөрчихдөг юм сэтгэл гэдэг чинь Хааяахан ч болов хүн шиг хүн бай Хатуу орчлон зөөлрөөд ирдэг юм тань дээр... 2014.11.12 11:31 PM

"Тал газрын тэнэмэл гэж намайг хэлнэ"

Image
Цэлгэр хөх тэнгэрт Цээжээ дэлдэн нисэх бүргэд адил Цэлийсэн тал хөндийдөө Цуурай адил давхилан хурдална Монгол минь чамайг их саналаа гэж Моддод хүрч сонсогдтол цуурайна Монголын минь тал яаасан уужим юм гэж Морьтон заяандаа бахархаж би дуулна Хээрийн талыг хөндөллөн давхилаа ч Хэнхэг Монголыг минь аль нь ч гүйцээгүй Хэний ч үзээгүй гайхлыг ширтлээ ч Хэнзхэн Монголын минь тэнгэрийг гүйцээгүй Уцаарлахдаа би Монголоо бодож тайвширна Ухаан орохдоо энэ шороон дээр л унасан болохоор тэр Уйлахдаа би Монголоо мэгштэл санана Уужим эх нутаг минь надад ганцхан болоод тэр ээ Туурайн чимээг сонортож өссөн болохоор Тал газрын тэнэмэл гэж намайг л хэлнэ Тушигдаж нэг газараа удаан тэсдэггүй болохоор Тал хээрийн "Монгол" гэж намайг л хэлнэ ээ....  2015/04/12

"Эх орноосоо явмаар санагддаг"

Image
Хотынхоо гудмаар Хоцорч гүйхдээ Хэдэн бүдүүлэг жолоочийн Хэнэггүй авирт тушигдахдаа Эх орноосоо явмаар санагддаг! Ажил хийж татвараа төлөхдөө Ашигч хэдхэн нь хуваагаад авчихдаг Арай л дээрэнгүй нийгэмд Аж төрж баахан бухимдахдаа Эх орноосоо явмаар санагддаг! Зүгээр л гудамжинд алхахдаа Зөрсөн болгон хөмсөгөө зангидаад Зөрүүлж өөдөөс нь инээмсэглэсэн ч Зовхио үрчийлгэдгийг нь ажихдаа Эх орноосоо явмаар санагддаг! Төрийн алба нь төрөлжиж Түвшин амгалан нь сарниж Түмэн олон нь ядуурч Түшээ болгон нь цатгалдахыг үзэхдээ Эх орноосоо явмаар санагддаг! Даарахаас илүү амьсгалахдаа зовж Дүн өвлөөр гэртээ бүгэж суухдаа Дундрашгүй энэ их утаан дунд Дотор эрхтэнээ өвчлүүлж суухдаа Эх орноосоо явмаар санагддаг! Энэ их утааг МАНАН гэж андуурсан Энэ улсын хэдэн иргэд нь Эргэлт хийх сонголтоо зөвхөн Эрээн хэдэн цаасаар арилжихыг сонсохдоо Эх орноосоо явмаар санагддаг! Төрийн албанд давхиад орохдоо Төрлийн урагт нь төөрч гүйцэхдээ Төөрсөөр төөрсөөр төрөлдөө Түүний ах эгч, эхнэр нөхөр дүү... Эх орноосоо

Амьдрал ийм л сайхан

 Алдрай үрс өөдөөс тань мишээж Аав аа! гэж дуудах сайхан Алдаж оноод ч болов Ачит ижий дээрээ хүрээд ирэх сайхан Хорвоод ганцхан ах эгчийн нөмөр нөмрүүлж Хан дэлхийд ганцаараа гэж мэдэрдэггүй нь сайхан Алс холыг зорилоо ч Авах гээхий нь аваад нутагтаа ирэх сайхан Ардын хүү эх орондоо Аавын эрдэм, ээжийн энэрлийг сурах ч бас сайхан Аагь юу нь амтагдсан залуус Аальгүйтсэн ч нүд баясаж, чих сортолзож явах сайхан Анхны хайр гээд гүйж явах  Арван наймтын шаналал ч  хүртэл сайхан Өнгөрсний түүхийг Өнөөдрийн шүүмжлэлийг нь сонсох  Өвөө эмээ нар минь налайгаад сууж байх сайхан Өглөг буян нь дэлгэрч Өрөвдөж бусдыг хайрлаж энэрэх ч сайхан Өөрөөсөө ч илүү сайн мэдэх Өнө мөнхийн найзууд явах ч сайхан Өөртэй минь дэндүү адилхан гэмээр Өр зүрхний хайртайгаа учрах ч бас сайхан Амьдрал сайхааан.... Амтлаад, тамшаалаад, залгилаад үз Аагь, гашуу, чихэр бүгд л амтагдана Бүгдийг нь амтал Бүгдийг нь тэвч Амьдрал өөрөө баян Ийм баян амьдралд төрсөн Хүн Та өөрөө баяны эзэн Ховор эрдэнэ, хүрэл чулуу хайх хэрэ

Намайг мартсан "Нарантуул"

Image
Арван хэдэн настай арван жилийн жаахан охин байжээ. Ангийн бас байрныхаа найзтай долоо хоног бүрийн хагас бүтэнсайныг хүлээж яддаг байсан нь АРВАН НАЙМАН мянган төгрөгийн алаг жинсэн өмд авч өмсөхтэй л холбоотой байсан байх.  Хагассайны өглөө болмогч, мөн хувцас авах мөнгөтэй болмогцоо л найзтайгаа урд замаасаа "Зах ЗУУ" гэсэн микро автобусанд өөд өөдөөсөө харж суугаад захын зүг хурдалж байжээ. Очоод хувцас авах мөнгөнөөсөө гадна орох тасалбар авах 50 төгрөгөө ил бэлдчихнэ. Зүгээр орохгүй ээ бас, үүдэнд нь зардаг байсан тэр жимснүүдийн амттайг яана. Нэг  нэг ширхэг банана авч идээд л лангуунуудыг тойрч өгнө шүү дээ.  За тэгээд л яг таалагдсан өмд, цамц, эд зүйлсээ авах гэсээр хэдэн ядарсан худалдагч нарын үйлийг үзчихнэ ээ. Гэхдээ л цаг их сайхан байж. Атганд байсан арван хэдэн мянган төгрөгөнд санаандаа таарсан бүхнээ авчихдаг л тийм "хямдхан" цаг үе байж. Тухайн үед 3, 4-р хороолол, Нарантуул гэсэн хоёрхон л сонголт миний хувьд байдаг байсан. Хорооллоор явж авах г

"Зүгээр ороод гараагүймаа Зөв бурууг ялгаж сурлаа..."

Image
Төрийн ордон Түмэн түшээ, мянган цэрэг энд л Төр түшилцэж, түмнийг залж Тэр цаг үеэрээ түүхийг бичилцэж ирсэнсэн... Тийшээ би Зүгээр ороод гараагүймаа Зөв бурууг ялгаж сурсан мэт Тийшээ би Тээр шааж бас бардаж ороогүймаа Тэнэгхэн бодлуудаа цэгцлэх гэж орсон мэт Өндрөөс өндөр хаалгаар Өөрийн жижиг бие анх орохдоо Өнөөдрийн энэ цаг үед Өндөр хаалга шиг сэтгэдэг болсноо мэдлээ Гэрэл цацарсан урт хонгилоор Гав ганцаар алхахдаа Гарцаагүй энэ цаг үед Гайхалтай хэдэн нөхөдтэй болсноо мэдлээ. Гаднаас нь хараад дүгнэдэг Ган хийцэн байшин биш юм аа Дотроос нь орж үнэлдэг Домогт түүхийн буйц юм аа... Шаргал, улаан, тэгээд цагаан Шинэхэн хуучин бас шинэхэн... Хэдхэн л өнгөний хослол Хэдхэн л хүний өрөө Хар зах шиг эрээвэр хураавар битгий л болоосой Хачин нөхдүүдээр дүүрээд битгий л нурчихаасай Хэдэн жилийн үнэтэй дурсгалт газар Хэний ч бусниулж зүрхлээгүй ёс жаягууд Хэн нь мэдэгдэхгүй үл танихууд гэр шигээ андуурах вий Хэзээ нь мэдэгдэхгүй тэр бүхэн устчихсан байх вий... Тийшээ би Зүгээр ороод га

Шантарч зүрхлээгүй Шадар туслах аа, би

Image
Шантарч зүрхлээгүй Шадар туслах аа, би Шилэгдэж гологдсон зүйлгүй Шинэхэн цэрэг, ширүүхэн тулаанч Шинийг эрэлхийлж, хуучныг хадгалсан Шинэхэн шадар туслах аа, би Дээрээ даргатай доороо тулгатай Дэнслэх зүйлгүй энгийн л нэг туслах Даварсан бас дайрсан зүйлгүй Дан ганц дайчин шадар туслах аа, би Хийх зүйл нь мундахгүй Гүйцэтгэх ажил нь дийлдэхгүй ч Хийчихсэн хойноо Хээвнэг зогсож байдаг Гүйцэтгэчихсэн хойноо Гүрийгээд л зогсож байдаг Шадар туслах аа, би ШАДАР гэдэг цолондоо хэзээ ч бардаж үзээгүй ШАДАР гэдэг хэргэмээ ч голж байгаагүй Мөр зэрэгцэн жагсах цэргүүд лугаа адил Мөрөөдлөө өвөрлөсөөр урагшаа л зүтгэнэ Бидэнд хүнд, хэцүү үе гэж бий Баярлаж хөөрөх үеүүд ч гэж бий Битүүхэндээ мөрөөдлөө биелүүлэх хүсэл ч бий Бүхний ард гараад түүндээ хүрэх зориг ч бий Өглөө хоцрох эрх, Өдөр нь цагтаа хооллох боломж бидэнд байхгүй ч Өнөөдрийн л ажил бүтэж байвал Өөрөө би чинь цатгалан явдаг аа.  2016.07.01

Өөрийгөө анзаарах нь

  "Өөрийгөө анзаарахгүй явсаар  Өтлөчих вий дээ"  гэсэн бодол гэнэт орж ирээд үүнийг бичиж сууна. Хүн бүр "өөрийгөө анзаарахуй" - г янз янзаар, өөр өөрийнхөөрөө л ойлгодог байх. Харин би юуг ажигласан бэ гэхээр, Хүмүүс бид өөрийгөө эхэлж ажиглахаас урьтаж өрөөл бусдыг илүү их ажиглаад байх шиг... Тэр тийм хувцас өмсчихөж, ийм цүнх барьчихсан байна, тэгж явна лээ, ингэж ярьж байна лээ гэх мэтчилэн... Тэгээд? Тэгээд юу гэж? Та, Чи өөрийгөө юу өмссөн зүүснийг, бодож тунгааж байгаагаа, хэлж ярьж буйгаа, хийж үйлдэж буйгаа тэр хүмүүсээс түрүүлж АЖИГЛАХ ёстой гэдгээ ер нь мэддэг болов уу?  "Хэрэв Та өөрийгөө сайн ажиглах юм бол бусдыг ажиглаж цагаа дэмий үрэх бүү хэл тийм хором ч танд олдохгүй"  Өөрийгөө сайн ажиглана гэдэг маань бусдын өмссөн зүүснийг, хэлж ярьж, хийж буйг дагаад "урьтаж" хий гэсэн үг бас биш л дээ. Хэрэв Та, Чи залуу сайхан насан дээрээ үсэрч довхцон яваа бол амьдралд юу эс тохиолдохов дээ, хүний л амьдрал юм чинь. Гэхдээ тэглээ гээд

"Монгол Улсынхаа Төрийн ордон дотор явж байна" гэж бодохоор л өөрийн эрхгүй нуруу цээж цэх шулуун, толгой өөд алхамаар санагддаг.

Image
Би анх хориод жилийн тэртээ ээжийнхээ гараас хөтлөөд Төрийн сүлд сүндэрлэдэг Монгол Улс, эх орныхоо хамгийн өндөрлөг газар дотор орж ирж билээ. Тэр үед энэ олон жилийн дараа "өдөр бүр" орж ирдэг болох юм гэж зүүдэндээ ч зураглал үзээгүй явлаа. Ажил, амьдрал, уур бухимдал, сэтгэл тавгүйтэл гээд хүний амьдралд юу эс тохиолдохов дээ, хүний л амьдрал болсон хойно. Хүнд ер нь ямар гай зовлон учрах нь бол нэг их "чухал" бол биш юм. Юу чухал вэ гэхээр, гай зовлонд автсан хэрнээ тэрнээсээ яаж гарч чадаж байна, түүнийхээ гаслангийн цогийг ямар л сэтгэлийн дэм, тайтгарлаар унтрааж чадаж байна гэдэг л ЧУХАЛ юм. Амьдралд хүн бүр л том уулын оргил өөд тэмүүлдэг, зорьдог. Гэвч тэр том уулын оргилруу бага багаар алхаж байхдаа уулын энгэрт налайсан ургамал цэцгийн гайхамшгийн, тэр уулыг нөмөрлөж байгаа тэнгэрлэг сайхан нар, үүл, салхины, тэр уулыг тогтоож буй тэр их агуу хүчтэй, тэнэгэр уудам газрын САЙХАН-ыг тэр болгон ажирахгүй байгаа нь харамсалтай хэрэг юм.  Миний "амьдрал

Хамгийн хямдхан "сайхан сэтгэл"

Image
Өдрийн цайны цагаараа ажил дээрээ биш, гадуур бас хямдхан өртгөөр хоол олоод идчих санаатай гарлаа. Гадаа ч жихүүн хэрнээ нар ээгээд утаагүй, цэлмэг өнгөлөг байх нь сэтгэл тэнийлгэмээр л байлаа. Гадуур гарч хоол идэж байгаа өөр нэгэн шалтгаан нь ажил дээрээ идсэн хоолондоо нэг л идээшихгүй бас дургүй хүрээд байдаг болохоор зорин зорин гарсан юм. Тэгсэн нэгэн цогц бодол орж ирэх нь энэ ээ.  Ажил дээрээ буюу "элит" хүмүүсийн ордог хоолны газарт 2 хоног идэх мөнгөөрөө тэр "хямдхан гуанз"-нд яаж ийж байгаад 4 хоног идчихнэ. Тэгээд жаахан мөнгө төлсөн болохоор ч тэр үү, порц ихтэй амттай мэт санагдана. Тэгээд л гэдэс сэтгэл зэрэг цатгалан гарч ирнэ. Бас болоогүй энэ гуанзанд ажилладаг тогооч, үйлчлэгч, кассчин нар нь бас л #сайхансэтгэл тэй. Мөнгөө өгөөд л, хоолоо захиална, түргэн шуурхай, эвлэгхэн эелдэг зөөлөн ааштай гэж ярих ч юм биш. Тогооч нар нь хоолыг маш хурдан хийгээд үйлчлэгч нар нь маш хурдан зөөгөөд өгнө. Үнэгүй байж болох амны алчуур, буцалсан ус, аяга таваг

My random quotes

Image
  Зүгээргүй хорвоод зүгээр гэдгээ мэдрэх сайхан Ч Зүгээр хорвоод зүгээргүй гэдгээ мэдрэх муухай Юм.  # Эвэлин   "Хүн гэдэг жаргаж чаддаггүй зовлонтой амьтан."  # Эвэлин Хүн гэдэг Хүнд хэцүү үед л Хэн бэ гэдгээ Харуулах юм даа.  # Эвэлин ТӨР ЗАСАГ БАРЬЖ БАЙГАА Л БОЛ ТҮМНИЙ ХАРААЛ, ЕРӨӨЛИЙГ ЗЭРЭГ ИДДЭГ НЬ ЖАМ ЮМ.  # Эвэлин Хэнд ч амархан итгэж үл болох хорвоо юм даа гэж.... Амьдрал гэдэг  # БагтНаадам  юм.  Эмэгтэй хүн гэдэг чинь Эцсийн эцэст Сүрчигэндээ биш Сэтгэлдээ байдаг юм.  # Эвэлин Хэт их санасан сэтгэл Хүний урмыг хугалж, итгэлийг мохоодог.  # Эвэлин       Зөв л замаар явж байвал бүдэрсэндээ ч яахав дээ...  # Эвэлин   "Хүн угаасаа "робот" биш. Робот л хүний санаанд нь нийцэж, бусдын хүссэнээр "програмчлагдсан" байдаг."  # Эвэлин "АЛИВАА ХҮНТЭЙ МЭНДИЙН ЗӨРҮҮТЭЙ ЯВАХ НЬ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ХАМГИЙН ТОМ ЧИМЭЭГҮЙ СОЁЛ."  # Эвэлин    Яваад өгөөсэй гэхээр явдаггүй Битгий гэхээр харвасан сум шиг өнгөрдөг нь  "ЦАГ ХУГАЦАА" юм.  # Эвэ

Тэр бид хоёрын “болзоо”

Тэр их сайхан сэтгэлтэй. Харахаар л нүдэнд дулаахан цаанаа л хайр татмаар... Түүнийг үргэлж би дэргэдээс нь ажиглаж, өөрт нь мэдэгдэхгүйгээр анхааралтай гэгч нь анзаарч явдаг. Гэхдээ намайг өөрийг нь харж явдаг гэдгийг мэддэг үгүйг би сайн хэлж мэдэхгүй юм. Ямар ч л байсан түүнийг энэ хорвоод байдаг болохоор, оршдог болохоор би өөрийгөө хамгийн аз жаргалтай гэж бодож явдаг. Түүний инээмсэглэл үү? Яааая, ёстой хөөрхөн шүү дээ. Инээд алдахад хамаг ухаан балартаж, зүгээр л диваажинд очсон мэт болдог. Хамгийн гол нь юунаас болж тийм их аз жаргалтай болж буйг нь мэдэх юм бол бүр ч би баясдаг. Эргэн тойрных нь түүнийг их сайн охин бас сайн ч хүн гэж боддогийг би мэднэ ээ. Бас их хөөрхөн ааштай. Заримдаа уйтгарлана, уйлна. Амьдрал шүү дээ, би үүнийг нь их ойлгодог юм. Харин уйлж байгааг нь харвал сэтгэл үнэндээ шимширмээр... Ажиглаад байх нь ээ, гэрийнхэндээ юунаас ч илүү хайртай. Харин хар хүүг хайрлаад алдсаныг нь би бас мэдэх болохоор тэр талаар бодох ч хэрэггүй. Зайлуул, хүнд их итгэмтгий

Миний амьдрал "алхаж" өгсөх шат

Амьдралыг би амьдрал л гэж ойлгож байв. Гэтэл дээшээ л өгсөх шат байж. Шатаар өгсөж явахдаа олон ч удаа бүдэрч, олон ч шатын алгасаж чадав. Бүдэрч бүр ойчсон ч гэсэн тэгэх бүрт толгой өндийж, хөл тэгш зогсон дээшээ өгссөөр ирж. Хажуугаар зөрсөн хүмүүс дээшээ хамтдаа ч явах шиг, эсрэг урсгалаар доошоо ч уруудах шиг. Гэхдээ дээшээ хамт өгссөн хүн бүртэй дээшээ чухам юунд хүрэх гэж буйгаа хэлж, ярилцаж болдоггүй нэг тийм тал бий. Тэд бол нэгэн төрлийн "хулгайч" нар юм. Тэд чиний гутлыг хулгайлахыг, тэгж гэмээнэ чи алхаж чадахаа байна. Мэдээж хөл нүцгэн алхах нь гуталтай алхахаас илүү хэцүү бас удаан байх учраас. Бас тэд чиний бодлыг хулгайлахыг оролдоно. Тэд тийм л хүмүүс. Харин доошоо уруудаж яваа хүмүүсийг арчаагүй, тэнэг гэж ойлгож болохгүй. Тэдний зарим нь уруудаж явахдаа чамд дээшээ яаж гарвал ухаалаг болох арга замыг харуулж бас хэлж өгдөг байх талтай.  Энэ бүхэнд эхлээд төрсөн цагаасаа чи хувь заяаныхаа эрхээр өгсөх шатаа зөв сонгосон эсэх нь ихээхэн чухал. Ямар л ша

"Хэрэв ээ, би..."

  Өрөөндөө сууж байтал ажлын нэг залуу орж ирсэнээр бид хоёр хагас цаг орчим буу халж суулаа. Санаандгүй гэхдээ санаанд олон зүйлийг эргэцүүлэхүйц яриа болж өнгөрлөө. Тэр надаас,  "Хэрэв ээ чи энэ улс эх орны хамгийн өндөр дээд эрх мэдэлтэн, магадгүй энэ улс нь хаант засаглалтай болчихсон, тэгээд чи хатан хаан нь бол ЭНЭ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ЮУНААС ЭХЭЛЬЕ гэж бодож байна вэ?"  гэж асуулаа.  Хүнд, төвөгтэй бас нухацтай асуулт байсан боловч хачирхалтай нь би юу ч бодож тунгаалгүй, тээршаалгүй шууд л хэдхэн өгүүлбэрээр хариулж орхилоо. За ингээд хариулъя.  """- Хэрэв тийм бол,  /Мэдээж тийм юм болохгүй л дээ/  Хамгийн түрүүнд улсынхаа хамгийн потенциал сайтай, хүн чанартай, үнэнч шударга, бүтээлч, санаачилгатай, хамгийн гол нь сурч боловсрох гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй залуусаа массаар нь сонгож аваад гадагшаа явуулж сургуульд сургаж, боловсролын түвшин бүрт тэд нарыг сургах байсан. Тэднийг сургахад мэдээж гадаадын улс орнуудын Засгийн газартай гэрээ хэлэлцээр

Намайг орхиосой...

Нандин, тийм ээ энэ бүхэн дэндүү нандин Нартад ахиж тохиохгүй тийм гэнэтийн... Нэг л амьдарна, би мэднэ Нэг л зүрх цохилно, би мэдэрнэ... Асгартал нэг уйлахсан даа Амьдралын жинг даахгүй юм Даанч хүнд оргиод унах нь Дахиж босохгүй сөхрөх нь Ийм зүйл амьдралд бас байдаг гэж үү Итгэмээргүй бас инээд хүрч байна. Эрлэг хүртэл намайг тэндээс санахдаа Эндээс намайг авч явахыг хүсээ юу? Бүгд л үлдээч гэж бичдэг Би чамд хайртай гэж шивнэдэг Би харин үлдээмээргүй байна Би бас хэнийг ч хайрламааргүй байна Надад хэн ч хэрэггүй ээ Тэртээ тэргүй өөртөө ч би хэрэггүй болчихсон Намайг санах хэрэггүй ээ Тэртээ тэргүй зүрх чинь эзэнтэй болчихсон Харин одоо надаас холдоосой Хагацлын хавцал дэндүү өндөр болохоор Би өндрөөс айж байна Хамаагүй яг одоо энд намайг үлдээ Хайрласан бүхнээ мартаад түүнрүү хараад инээ Би амьдралаас айж байна Магадгүй аадар зогсож Мандах наран тэнгэрт айлчлах байх Мөндөрт цохиулан даартал минь Мөрөөр минь намайг энд үлдээгээч. Тэртээ тэргүй үүрд гэж