Нисэж мэдэх шувуу байсан

Холын хол орхиод нисэхэд
Хойноос чинь зүүгдсэн ч унахаас би айсан

Хослон дуулаад хоёулаа явсан ч
Хайрын нүд сохрохоос би эмээсэн

Дурлалдаа дэндүү ихээр шатаад
Дарсанд чамайг живчихвий гэсэндээ

Даараад энгэрт чинь чанга тэврүүлээд
Дасал болоод үлдчихвий гэсэндээ

Дутуу хэлсэн үгийг чинь би гүйцээгээгүй юм
Дундхан хийсэн хундагыг чинь би дүүргээгүй юм

Давраад жаргалдаа ташуурчих юм шиг санагдаад
Дараа нь эдлэх зовлонгоо чи даахгүй юм шиг бодогдоод

Дээр тэнгэрлүү нисэж мэдэх
Даль жигүүртэнтэй чамайг би зүйрлэлээ

Доорх газарт унаж мэдэх
Далавчгүй амьтантай өөрийгөө би зүйрлэлээ...

2018.11.12

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes