Намайг орхиосой...

Нандин, тийм ээ энэ бүхэн дэндүү нандин
Нартад ахиж тохиохгүй тийм гэнэтийн...
Нэг л амьдарна, би мэднэ
Нэг л зүрх цохилно, би мэдэрнэ...

Асгартал нэг уйлахсан даа
Амьдралын жинг даахгүй юм
Даанч хүнд оргиод унах нь
Дахиж босохгүй сөхрөх нь
Ийм зүйл амьдралд бас байдаг гэж үү
Итгэмээргүй бас инээд хүрч байна.
Эрлэг хүртэл намайг тэндээс санахдаа
Эндээс намайг авч явахыг хүсээ юу?
Бүгд л үлдээч гэж бичдэг
Би чамд хайртай гэж шивнэдэг
Би харин үлдээмээргүй байна
Би бас хэнийг ч хайрламааргүй байна
Надад хэн ч хэрэггүй ээ
Тэртээ тэргүй өөртөө ч би хэрэггүй болчихсон
Намайг санах хэрэггүй ээ
Тэртээ тэргүй зүрх чинь эзэнтэй болчихсон
Харин одоо надаас холдоосой
Хагацлын хавцал дэндүү өндөр болохоор
Би өндрөөс айж байна
Хамаагүй яг одоо энд намайг үлдээ
Хайрласан бүхнээ мартаад түүнрүү хараад инээ
Би амьдралаас айж байна
Магадгүй аадар зогсож
Мандах наран тэнгэрт айлчлах байх
Мөндөрт цохиулан даартал минь
Мөрөөр минь намайг энд үлдээгээч.
Тэртээ тэргүй үүрд гэж байдаггүй шиг
Тээнэгэлзэн байж дэргэд минь байж яанам
Тэнэгхэн болгож намайг харж инээгээд
Тэргэл сартайд ганцаардуулж яанам?
Ганцаараа уйлаад энэ хорвоод ирсэн шиг
Ганцаараа л инээгээд эндээ дуусая.
Гэнэт гарч ирчихээд
Гэгэлзүүлж хувь заяаг минь бүү хуур
Хэн ч надад хэрэггүй
Хэлтгий заяа минь надад хангалттай
Хайр ч надад хэрэггүй ээ
Хагацсан тоолон минь надад хангалттай.

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes