Шантарч зүрхлээгүй Шадар туслах аа, би

Шантарч зүрхлээгүй

Шадар туслах аа, би


Шилэгдэж гологдсон зүйлгүй
Шинэхэн цэрэг, ширүүхэн тулаанч
Шинийг эрэлхийлж, хуучныг хадгалсан
Шинэхэн шадар туслах аа, би

Дээрээ даргатай доороо тулгатай
Дэнслэх зүйлгүй энгийн л нэг туслах
Даварсан бас дайрсан зүйлгүй
Дан ганц дайчин шадар туслах аа, би

Хийх зүйл нь мундахгүй
Гүйцэтгэх ажил нь дийлдэхгүй ч
Хийчихсэн хойноо
Хээвнэг зогсож байдаг
Гүйцэтгэчихсэн хойноо
Гүрийгээд л зогсож байдаг
Шадар туслах аа, би

ШАДАР гэдэг цолондоо хэзээ ч бардаж үзээгүй
ШАДАР гэдэг хэргэмээ ч голж байгаагүй
Мөр зэрэгцэн жагсах цэргүүд лугаа адил
Мөрөөдлөө өвөрлөсөөр урагшаа л зүтгэнэ
Бидэнд хүнд, хэцүү үе гэж бий
Баярлаж хөөрөх үеүүд ч гэж бий
Битүүхэндээ мөрөөдлөө биелүүлэх хүсэл ч бий
Бүхний ард гараад түүндээ хүрэх зориг ч бий
Өглөө хоцрох эрх,
Өдөр нь цагтаа хооллох боломж бидэнд байхгүй ч
Өнөөдрийн л ажил бүтэж байвал
Өөрөө би чинь цатгалан явдаг аа. 


2016.07.01

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes