Ер нь тэгээд Харвардад ч сурсан Удирдлагын академид ч сурсан заавал “муулуулж” байдаг хорвоо юм дөө...

Хаа нэг сошиал ухахаар сураад мэдээд боловсроод төгссөн сургуулийг минь шалд нь буутал муулчихсан байх юм. Тэсэлгүй энэ постыг оруулахаар шийдэв. Уг нь төгсчихлөө, уа, браво нтр гээд л аягүй гоё бахархалтайгаар зургаа хийнэ ээ гэж бодож байсан юм. Гэтэл,


“Удирдлагын академи”-ийг муулж, доромжилж, басамжилж байгаа хүмүүст хандаж хэлэхэд Та нарт бүхэл бүтэн боловсролын “академи”-ийг муулах, голох эрх байхгүй шүү. Тэнд Та нарын тархинд байгаагаас ч илүү их мэдлэг боловсролыг олз эзэмшсэн доктор, профессорууд хичээл заадаг юм. Танай гэрийн номын санд байхгүй олон мянган ном байдаг юм.

“Шал мия сургууль, ууж идэж наргихаас өөр юм байхгүй, тэгэс ингэсхийгээд нэг муу төгссөн болсон шдээ” гэж ярьж байгаа найзыгаа МУУ СУРАГЧ гэж бодохын оронд академийг ам нийлж муулдаг Та өөрөө бас МУУ СУРАГЧ юм? 

“Хүн амьдралынхаа мөчлөг бүхэнд сурч боловсорч мэдлэг мэдээллээс хоцрохгүй явах хэрэгтэй. Хаана, юунд, юугаар сурах нь чухал биш. Боломж нь байдаг л юм бол СУРАХ хэрэгтэй. Өнөөдөр л сурахгүй юм бол хэзээ сурах вэ? Өнөөдөр би энэ сургуульд л сурахгүй юм бол өөр хаана сурах вэ?” гэж бодон БУСДЫГ МУУЛЖ БИШ өөрийгөө урамшуулж тэнд хичээнгүйлэн сурсан хүмүүсийг бодож битгий муулаад бай, муухай байна.


Ядаж Та нар гаднаас нь хараад сүрдэхгүй байна уу, оюутан байхдаа л Удирдлагын академийг гаднаас нь хараад би том болоод заавал энд сурна гэж боддог байсан, яагаад гэвэл удирдлагын академийн доктор, профессорууд, багш нар нь надад юу заах нь үнэхээр сонирхол татаж байсан. Нэр хүндийн хэрэг гэж боддог байсан. Миний санаанд ч тултал хүрсэн. Мөрөөдлөө ч биелүүлж чадсан. Сурсандаа сэтгэл хангалуун, нүүр бардам байдаг. Бяцхан үрээ гэдсэндээ тээсээр ч хамаагүй сураад дүүргээд амжилттай төгссөн. Заасан сургасан бүхэн нь 10-н жилийн алгебр, гоеметр шиг амьдралаас тас хөндий байгаагүй, маш ойр бас ойлгомжтой, ажил мэргэжилд хэрэгтэй, амьдралд нэмэртэй, цааш нь судлаж, уншихад “амттай” санагдсан. Энэ чинь л Удирдлагын академид 10-н жил, бакалавраасаа хойш сурах гол утга учир нь байгаа юм.

Ер нь тэгээд Харвардад ч сурсан Удирдлагын академид ч сурсан заавал “муулуулж” байдаг хорвоо юм. Гэвч хаана юу сурах нь чухал биш ээ, гол нь ХҮН ӨӨРӨӨ Л ХИЧЭЭГЭЭД нэг юм ч гэсэн мэдээд авая, сураад авая, боловсроод авая гэж бодоод тэмүүлэх нь л чухал.

Харин цаашдаа, Удирдлагын академи илүү Төрийн албаныхныг бэлддэг, бэлтгэдэг, мэргэшүүлдэг, тусгай програмаар хичээллүүлж шалгалт авч, шүүдэг институт байгаасай гэж боддог. Юуны тулд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг билээ, бүр УИХ-ын туслах, зөвлөхүүдийг ч бэлтгэсэн яахав дээ. Эхлээд УК-ын босгыг давж, давж чадсан хүн нь ТАЗ-руу тэгээд эцэстээ төрийн албандаа ордог баймаар... Эдгээр хүмүүс чинь тогтвортой байж байж л "ажил урагшаа" явна. Төрийн алба тогтвортой байна даа л гэж бодож явдаг даа...

2019.02.27

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан