Posts

Showing posts from 2012

Амьдралдаа сэтгэл хангалуун байх 4 болзол

Image
Таныг энэ амьдралд сэтгэл хангалуун байлгах 4 нөхцөл. Эдгээр 4 болзлыг ухамсарлаж чадвал Та хэзээ ч өөрийгөө аливаад буруутгаж, зовж шаналахгүй. Амьдрал гээд л ярингуут хэтэрхий ерөнхий, том сэдвийг хөндөж байгаа мэт. Гэхдээ энэ том агуулга, утга учрыг хамгийн жижигхэн хэсэг болох ганцхан "үг" өөрчлөх чадалтай байдаг гэнэ. Ертөнцөнд болж байгаа муу муухай, сөрөг үйл явдлууд, хүмүүсийн бие биенээ үзэн ядах, хоорондоо дайн дажин зарлах, хараал хэлэх, үл хүндлэх гээд бүгд хүмүүсийн хоорондоо хэлэх ганц "үг"-нээс л үүсэлтэй аж. Бид ярилцахдаа хоорондоо үгээр байлдаж байдгийг тухай үедээ анзаардаггүй ч, анзааргагүй хэлсэн ганцхан таны үг нөгөө хүний тань амьдралыг оронгоор нь ч эргүүлж болдог байна. Байлдаж өчсөн үг хэмээх зэвсэг биднийг өөрсдийг минь сийлж ч мэдэх хүчтэй гэдгийг тэр бүр мэддэггүй. 1. Таны үг өө сэвгүй, шулуун шударга, ариун байх ёстой: Шулуухан ярьж сур. Яг юу хэлэх гээд байгаагаа л хэл. Үгээ өөрийн эсрэг бусдын тухай хов жив хөөцөлдөхөд бү

Яарвал даарна ! ~ Гоолингоо хуудаснаас

Image
1. Ам бүлээ нэмэхэд “Ачийнхаа зулайг үнэрлэмээр байна” гэж хэлсэн ээжийгээ өрөвдөж хайрласандаа ч юм уу, “Хоёулаа хурдан хүүхэдтэй болъё” гэсэн нөхрийнхөө үгэнд сэтгэл хөөрөөд ийм шийдвэрийг яаруу гаргаж болохгүй. Хамтдаа амьдраад наад зах нь 2 жил болсны дараанаас хүүхдийн тухай ам нээж эхлээрэй. Хоёр жилийн дараа л бие биенийхээ сайн муу талуудад дасаж, яаж зохицохоо ойлгож эхэлдэг. Бие биенийгээ хангалттай сайн таньж чадаагүй хирнээ, “шинэ хүн”-ийг хамтдаа өсгөж хүмүүжүүлнэ гэдэг маш хэцүү. Мөн хоёулахнаа өнгөрөөх шөнүүдийн жаргалыг ч ханатлаа амтлах хэрэгтэй. 2. Гэрлэхэд Та хоёр үнэхээр бие биедээ хайртай бол, дараа хэзээ л бол хэзээ гэрлэчихэж болно. Тиймээс яарах хэрэггүй, уулзалт болгон чинь болзооны хэдхэн цагаар л хязгаарлагдаж, бие биенийхээ гэрийнхнийг эзгүйчлэн байж хамтдаа шөнийг өнгөрүүлж байгаа нь ч бас дараа нь бодоход хөгжилтэй дурсамж болно. Найз залуу чиньь хурдан чамайг эхнэрээ болгомоор байна гэж ятгаж байсан ч өөрийнхөө зүрх сэтгэлийг баттай болтол “батта

Уйл даа уяхан сэтгэл минь....

Хоолой дээр зангирсан дусал нулимсаа  Хоёрын хооронд барих хэрэггүй, унага даа Хоосон найдах хөөрхий сэтгэлээ Хүчилж барих хэрэггүй, уйл даа Тэвчиж, барьсан сэтгэл намждаг гэж сонсоогүй Тэрхэн үедээ уйлж тайтгарсныг л мэдэх юм байна Тэсч, давна гэсэн итгэлээр бардамнахыг харсан ч Тэглээ гээд сэтгэл тайтгарсныг гэхдээ мэдэхгүй ээ Уйл даа уяхан сэтгэл минь Унаган урсгах нулимсаа гаргаж нэг амар Учир начрыг бодон тунгаалгүй Уураа барж, тайтгартлаа уйл даа Уяхан сэтгэл минь...

Сэтгэл минь бүү гуниарай ...

Хамгаас ариун нандин сэтгэл минь бүү гуниарай Хагацаж хэн нэгнийг үгүйллээ ч гуниад тэр ирэхгүй Хүсэл мөрөөдлөө бүрмөсөн бүү хаяарай Хэзээ нэг өдөр биелэх болохоор тэгж болохгүй Сэтгэлээ өвтгөж хоосон бүү шаналаарай Сэрээд харахад нар мандана зовох хэрэггүй Санаа алдаж, амьсгаа давчдан бүү туниарай Сайхан хайр мөн л бол дахин давтагдахгүй Эмтэрч, сэмэрсэн сэтгэл минь гээд  Энхрий түүнийг өрөвдөн хайрла Эртдэж бүтэлгүй хайртай учирлаа гээд Энэ удаа ахин шаналах ёсгүй Бодол хүслээ ариусган тунгааж Буруу бүхнийг зөвөөс нь учирлан салга Бусдын хүссэнээр оршлоо гээд Бүгдийн хатан болчихгүй, өөртөө боол мэт сөхөрнө Шүд зуун тэвчээр гаргаж энэ амьдралыг туул Шүдэнзний мод ч гал болдог аргадан хайрла амьдралаа Шөнө бүр тарчлан бодолд автахгүйгээр нам унт Шинэхэн цас хаялж итгэл төрөх болохоор толгой нэг өндий Бүүдийж харанхуйлсан чиний ертөнцийг  Бүгдийн л адил чи л зөвхөн гэрэлтүүлэх учиртай Бүдэрч унасан жаахан сэтгэлээ Босгон өндийлгөж чи л арчлах учиртай Сэтгэ

Жаргалтай амьдрал минь...

Image
Миний жаргалтай амьдрал цагийн аясыг даган надаас асуулгүй, од харвах хурдаар үргэлжилсээр... Ганцхан зүйлийг ингэж хурдлуулахыг хүссэн ч сэтгэлийн гүнд тайван өнгөрөх шиг... Миний амьдрал өөрөө тун чиг жаргал, гэрэл гэгээтэй. Гэхдээ тэр гэрлэн дээр гэгээ нэмсэн хүн минь миний жаргалтай амьдралын утга учир.  Миний ирээдүй, миний хүсэл мөрөөдөл тийм агуу атал түүнд хүрэх гэсээр хаа ч юм ганцаар алхална. Ганцаардлыг мэдрэхгүйн тулд зорилго тэмүүллийг дэргэдээ авлаа. Миний бие энэ л жаргалтай амьдралын гол дүр. Туслах жүжигчид үгүй миний л "жаргалтай амьдрал" жүжиг үргэлжлэн бичигдэх олон мянган хуудастай.  ... Хуудас бүрийг эргүүлэхэд түүнээс жаргал үнэртэж, гэрэл туяардаг. :) 

Би

Image
Ганцаарддаг гэхдээ би дэргэдээ байгаа өөрийгөө үл тоож чадахгүй Гунирхдаг гэхдээ би урсаж байгаа нулимсаа тэвчдэг Гэнэн гэхдээ бүхнийг ухаарах ухаан надад байдаг Гомддог гэхдээ гэлээ гээд бусдад уурладаггүй Санадаг түүнийгээ бүр байж яддаг Салхинд шивнээд түүндээ хайртайгаа хэлдэг Сэтгэл минь өвддөг тэр минь үгүй бол Сэмэрч унахаас айсандаа зүрхэндээ түүнээ хадгалдаг Уйдаж гунидаг гэхдээ зүгээр суудаггүй Уйлж дорддог ч нулимс минь ариухан Ухаангүй үйлдэл хийх ч Утга учир тэр болгонд нуугдсан байдаг Тайвширч чадахгүй үе зөндөө Тэнэгтэж хэн нэгэнлүү орилдоггүй Тэнгэр өөд хараад л Цээжин дотроо чимээгүйхэн хашгирдаг Би бол эгэл жирийн байх дуртай Бусдын дуурайж чадахгүй тийм л бүсгүй Би бол дэлбээгээ нээж шарласан ч Бүгдийн өмнө цэцэглэх сарнайн бүсгүй Хайрлаж дурлахдаа Хайраа би бусдад харамладаггүй Хэн нэгнийг сэтгэлдээ тээхдээ Харамгүй зүрхээ түүндээ зориулж чаддаг Олонтой ярилцахдаа хэдхэн үг хэлдэг ч Орь ганцаархнаа дураараа чалчдаг би Одоо л хийхг

Би огт гунихгүй ~ О.Дашбалбар

Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ… Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс! Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?

Би эгэл хүн ~ О.Дашбалбар

Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн! Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй, Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй, Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй, Би-эгэл хүн! Олон намрын бороонд шавшуулж явахдаа Орчлон дэлхийн аугаа сайханд дурласан, Оройтсон сартай цуг хээр хоноглохдоо Онгон тал дээр хот босохыг зүүдэлсэн. Би-эгэл хүн! Аян замд явах сайхан ч, эргэж, ирэх бүр сайхан, Амраг бүсгүйдээ магтуулах сайхан ч, зэмлүүлэх бүр сайхан. Аливаад хянуур болгоомжтой улс намайг хурц зантай гэлцдэг ч Алганы хонхорт үл тогтох бөөрөнхий байхыг хүсээгүй! Би-эгэл хүн! Халамцуу ирчихээд агсан тавьж нехдедее тунирхаагүй Хавийн улсыг түйвээж, охидыг айлгаагүй, Хааяа хэтрүүлсэн бол өөрөө л шаналж Хашгичиж зовоодоггүй гэргийдээ баярласан! Би-эгэл хүн! Харыг хар, цагааныг цагаанаар нь хэлж Хан хорвоод нөхөр, дайсан байдгийг ялгана, Нөхөдтэйгээ ууна ч, дуулна ч... Нөмөр болсон гэртээ наргина ч, жаргана ч... Би-эгэл хүн! Амьдрал минь уртхан тууж шиг ч бай, Аль эсхү

"Someone like you" made her A STAR !!!

ADELE ~ is one of the most amazing singer EVER !!! Who has exploded the music world with her brilliant voice and past bitter love story... She once met a guy who made her broken hearted girl. She already expressed that She can not find someone like him in her life again by "Someone like you" But, life still goes on, she met an another one who saved her from the heartbroken pain. She also expressed that She is now not a Broken hearted girl anymore, even she can be free from love suffering by Setting a fire to the rain !!! Finally, What brought her to this grand success is just her past love pain.... She felt pain and made it reality by her songs to be re-born. And she's done, she made it !!! And I adore her and love her.... I am obsessed with her songs written  for her impossible love.....

Жаргалтай мөч

Image
Өглөө ээжээрээ дуудуулж босоод ааваараа аяга шөл хийлгэж уугаад ажилдаа хоцролгүй очоод, орой ажлаасаа тараад ирэхэд минь халуун хоол, дүүрэн хайр угтаад л, тойрч суугаад хорвоогийн сонин хачин, амьдралын амттайг магтан, хамтдаа инээж хөөрсөн энэ л ХЭДХЭН МИНУТ амьдралын минь ХАМГИЙН ҮНЭТЭЙ МӨЧ !!!

Тайвшир...

Image
Гэж өөрөө өөртөө хэлээд л тайвширчихдаг бол хэчнээн сайхан байхсан... Уг нь дэргэд минь үргэлж хамт байдаг, дуу хоолойг минь байнга чагнаж байдаг, хэзээд хүсэл мөрөөдлийг минь ойлгож, дэмжиж байдаг цор ганц хүн маань БИ өөрөө юмсан. Яагаад БИ - тэйгээ хамтдаа байхдаа ингэж аймар ганцаардана вэ? .... Өдөрт 24 цаг бий, үүний 10 цагийг нь унтаж өнгөрөөлөө. Харин үлдсэн 10 - аад цагийг зөвхөн дээрх асуултын хариултыг л олох гэж тархиа гашилгаж сууна. Магадгүй энэ бүхэнд БИ хаана, хэнтэй, юу хийж байгаа минь ихээр нөлөөлж байгаа байх. Гэхдээ л өнөөдрийг хүртэл би өөрийн зөн совингоо дагасаар ирсэн. Үүнд алдаад байх юм үгүй. Хийсэн алхмууд минь буруу байсан байж мэднэ, гэхдээ яаж залруулахыг нь би тэр алдаануудаас олж сурсан. Миний толгойд  өдөрт түм буман сонин, ухаалаг, гайхамшигтай, бас тэнэг гэхээр бодлууд эргэлддэг. Тэр бүхнийг би зүгээр л бодоод өнгөрдөг. Гэхдээ гайхалтай гэснээ дагадаг нь миний зөн совин. Би өөрөө өөртэйгээ ярихдаа хэлгүй нэгэн гэхдээ БИ-тэйгээ ярилцан

Уйлмаар байна уу?

Image
Чихээ дарлаа. Би дандаа сайхан зүйлийг л сонсдог. Уруулаа дарлаа. Би дандаа сайхан зүйлийг л хэлдэг. Нүдээ дарлаа. Би дандаа сайхан...Юу ч харахгүй болохтой зэрэгцэн, юм бүхнээс арай гэж нуугдаж чадсан юм шиг мэдрэмж төрж, амар амгалан болов. Өөрөө л харахаа больчихвол, бүх юм харагдахаа больчихдог гэдгийг би яагаад ч юм мартчихсан байж. Тэгээд л би урсчихав. Хоёр нүднээс зөвхөн “үнэн” урсана. Чин үнэнээ бусдад харуулахыг хүсээгүй болохоор би өөрийгөө алганыхаа араар нууж байгаад уйлсан юм. Инээж байгаа хүнээс үнэнийг харах хэцүү. Харин уйлж байгаа хүнээс худлыг харах боломжгүй. Зүрхний аяганаас хальсан ус тийм тунгалаг байдаг. Хүн болгоны сэтгэлд гал бий. Жинхэнээсээ уйлж, инээж, баярлаж, гомдож, уурлаж чадаж байгаа цагт тэр гал унтрана гэж байдаггүй. Уйлах үед өнөөх гал эргэн тойрноо шатаахад ч бэлэн болтлоо улангасдаг. Сэтгэлийн галны эрчим хүч уйлах үед дээд цэгтээ хүрдэг байх. Хүмүүс уйлж байгаа хүнийг сул дорой гэж боддог ч, үнэндээ хүний хамгийн хүчтэй мэдрэмж бол уйлах юм. Уч

Бууж өгөх үү Эсвэл зүгээр л хаашаа ч хүрээгүй энэ замыг дагасаар байх уу?

"...Should I give up or should I just keep chasing pavements even if it leads no way...." ~ Adele дуу эгшиглэх бүрт ингэж бодогддог. Заримдаа хүн гарах гарцгүй мэт газарт ирчихсэн яах учраа мэдэхгүй дэмий л дороо эргэлддэг. Надад ч тийм үе зөндөө байсан. Тэр бүхэнд би өөрийн дотоод мөн чанар болох тэр л "явган зам"-ыг үг дуугүй дагасаар ирсэн. Учир нь ямар замаар яаж явахаа чи бусдаас суралцан өөрөө шийдэхээс биш бусдаар заалгаж болохгүй мэт. Миний санаанаас "Юм бүхнийг туршаад, хийгээд, оролдоод үз" гэсэн агуу Стийв Жобсын үг ер гардаггүй юм. Тэр хүн оролдсоор байгаад л өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн эцсийн эцэст түүнийг таньдаг мэддэг, амьдралдаа гайхамшиг бүтээчихээд одсон. Энэ түүний өөрийн зөн совин, хичээнгүй зүтгэлийн үр дүн биш гэж үү? Америкт дөнгөж ирээд түүний тухай хүмүүсээс илүү ихийг сонсох боллоо. Бүр хамт ажилладаг, ойр дотныхноос нь ямар хүн байсныг нь улам тодруулмаар... Зөвхөн өөрийгөө сонсдог, ганцаараа ажилладаг тэр хүн х

Тийм ээ, би бичих дуртай

Image
Тийм ээ, би бичих дуртай Тэнгэр газар бүүдийж, гуниглахаар би бичдэг Тэрийгээ ч мэдэлгүй, түмэн шүлэг биччихсэн байдаг Тэгээд л түүнийгээ уншиж суухдаа би тайтгардаг Болсон болоогүй бүхий л явдлыг би хүүрнэдэг Бүтсэн бүтээгүй дурлал бүрийг дурсан би бичдэг Би гэдэг хэн бэ гэх хүртэл би найруулан бичдэг Биелсэн мөрөөдөл бүрээ тоочин би бичдэг Шүлэг зохиож, найраг тэрлэхээр би тайвширдаг Шөнийн харанхуй байсан ч лааны гэрэл тусган бичдэг Шингэх нарны зүг хараад би бичмээр санагддаг Ширтэж байгаад би мөрөөдлөө дүрсэлж бичдэг Уйтгарлаж гунисан сэтгэлээ би тэмдэглэлдээ шингээн уусгадаг Уурлаж бухимдсан уйваагүй зангаа тэмдэглэлдээ бичээд үлдээдэг Ус хүнд эрдэнэ гэхдээ бичмэл минь надад эрдэнэ Ундаршгүй хүсэл мөрөөдөл минь оршдог болохоор бичмэл минь надад эрдэнэ Хэнд ч нээж үл чадах дотоод сэтгэлээ би түүнд нээдэг Хариу нэхэж намайг зовоодоггүй болохоор Хатуу зөөлөн бүхий л үгсийг түүнд чулуудаж орхидог Хад чулуу мэт бат бөх намайг сонсдог болохоор Өнгөрсөн, одоо, ирээдү

Би гэр бүлдээ хайртай...

Image
БИ:                Аавыгаа биширч,               Ээжийгээ шүтэж,                Ахаараа бахархдаг                                                              АЗТАЙ АЙЛЫН ОХИН

Итгэх хэрэгтэй ~ Steve Jobs

Image
"Ер нь чи ямар нэг зүйлд итгэх л хэрэгтэй. Зөн совин, хувь тавилан, карма...өөр юу ч байж болно. Итгэл минь хэзээ ч урам хугалж байгаагүй. Зүрх сэтгэлээ дагаж хийж байсан бүхэн минь л миний амьдралыг өөрчилж чадсан." Зөн совиндоо итгэ гэсэн агуу Стив Жобсын хэлсэн үгийг интернетээс олж уншаад толгойд минь түмэн бодол, мянган хүсэл мөрөөдөл орж ирэх шиг боллоо. Энэ үгсийн уншчихаад цайндаа гарч гадуур алхахдаа олон түмэн асуултуудыг өөртөө тавьж, чухам өөрөө тэдгээр асуултуудад хариулж чадах эсэхээ бодон алхална. Гудамжаар алхахад яасан ч гоё юм, нар ээгээд л хаа сайгүй хүмүүс өдрийн цайгаа уух гээд эсвэл уучихсан хурдхан ажилдаа оръё гэсэн байртай хажуугаар зөрөөд л...  Гэтэл миний зөн совин надад юу хэлнэ вэ? Яг Стив Жобс тэрхүү коллежийг хаяхдаа, өөрт нь хэрэггүй бас эцэг эхийнхээ мөнгийг дэмий зүйлд зарцуулаад байгаа гэдгээ өөрийн зөн совингоороо мэдэрсэн шиг надад ч бас ийм бодлууд хааяа, тэр ч бүү хэл чухал үед орж ирдгийг би гэнэт санасан юм. Нээрээ л тийм юм

Тэнгэр шиг бай !

Image
Хамаг бүгдээр чамайг Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай! Хамгийн сайн хүмүүс гэж Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай! Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч Тэнгэр шигбай, мөнхөд амгалан... Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг... Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов! Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай! Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март! Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай! Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!... Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай Уй

Ээждээ

Image
Шүүдрийн дуслаар цай чанаагүй ч Сэтгэл минь таныг гэдэг ээжээ Шижир алтаар таныгаа чимэглээгүй ч Сувдан эрдэнэ шиг таныгаа хайрладаг ээжээ Шинэхэн хувцсаар таныгаа гоёогүй ч Сайхан сэтгэлээр тандаа ханддаг ээжээ Шүлэг дуундаа таныгаа магтаагүй ч Сэтгэлдээ таныгаа магтан дуулдаг ээжээ Үр тань том болсон цагт Үүрээр бүү зовниорой Үргэлж таныхаа дэргэд байгаа цагт Үрээ холдоно гэж бүү зовоорой Энэ хорвоод тандаа л хайртай гэж Элэг зүрхэндээ багтахгүйгээр хэлье Энгэрт тань нөмөр болж Энэхэн насандаа ачийг тань хариулъя !!!

Зүгээр л...

Заримдаа би өрөөндөө номоо тэврээд зүгээр л алхах дуртай Зав л гарвал номоо барьж аваад унших дуртай Зөвхөн өөрийн ерөнцдөө тэмүүлэн бодлогоширох дуртай Зөнгөөрөө л түүнийгээ сэтгэлдээ тээх дуртай Зүгээр л би амьдралд хайртай Зүс зүсийн хүмүүстэй танилцаж Зөнт орчлонгийн тухай хуучлах дуртай Зүгээргүй бас ертөнцөөр аялах дуртай Би биш байсан бол гэж бодох дургүй Би нэгэнт энэ хорвоод мэндэлсэн өөр хэн ч биш Буцааж цаг хугацааг хойшлуулах дургүй Буруудсан ч гэсэн миний л үргэлжлэх амьдрал Хэн нэгэн биш түүндээ л хайртай гэж хэлэх дуртай Хаа хамаагүй хүнийг ертөнцдөө урьж залах дургүй Хашаа босгож бас өөрийгөө тусгаарлах дургүй Хүний л хорвоод зөнгөөрөө л амьдрах дуртай Төгс төгөлдөр биш би мэднэ Түүн шиг болох гэж хичээхгүй, хэрэггүй Төрсөн зангаараа л би урагшаа тэмүүлнэ Төрсөн газартаа л би амьдрах дуртай !!!

Би

Амьдралд саад байсан ч би урагшилна Ахиад олдох мөнгөн боломжийг би хайна Асгарч уйлтлаа харамсахгүйн тулд би хичээнэ Амлалт өгч мөрөөдлөө биелүүлэхийн тулд би амьдарна Асаж буй түүдэгийн туяанд би гэрэлтэнэ Алдаагаа засаж залруулахын тулд би мэрийнэ Ахин дахин буруутахгүйн тулд би хийнэ Амьдрал надад урам хайрлатал би зүтгэнэ Алтан дэлхий шаргал нараа ээхэд би баярладаг Арай ядан байгаа сэтгэлийг минь тэр гэрэлтүүлдэг болохоор Аргагүй нэг хэлсэн аав ээжийн үгэнд би итгэдэг Амьдралыг тэд үзсэн болохоор Асгаран шаагих бороонд норох би дуртай Алдааг минь надад ухааруулдаг болохоор Ахиад олдохгүй ч өнгөрснөө би дурсдаг Амьдралд надад хичээл заасан болохоор

Амьдрах сайхан тийм үү? ~ "Гоолингоо" хуудаснаас

-Хэн ч цаг хугацааг ухрааж, бүгдийг шинээр эхэлж чадахгүй. Гэхдээ хүн бүр яг одоо зогсож байгаа газраасаа шинээр эхэлж, өөр төгсгөлийг бий болгож чадна. -Хүссэн зүйлээ авч чадаагүйгээсээ болоод гуниглаж, гутарч байхаар бөх гэгч нь суугаад зүгээр л аз жаргалтай бай. Учир нь Бурхан танд зориулж үүнээс дээр зүйлийг өгөхөөр бэлдсэн байгаа. -Та хэнийг ч хүссэнийхээ зоргоор өөртөө хайртай болгож чадахгүй. Таны хийж чадах ганц зүйл бол хайрлагдахуйц хүн болох. Тэгвэл таны үнэ цэнийг мэдэрсэн хүмүүс өөрсдөө таныг хайрлахаар хүрч ирэх болно. -Нэр төрөөс болж жинхэнэ хайртай хүнээ алдсанаас, хайртай хүнээсээ болж нэр төрөө алдсан нь дээр. -Хүний хуучин нь дээр. Бага залуугийн найзуудыг бүү орхигдуул. Тэднийг орлох хэнийг ч та олохгүй. Учир нь нөхөрлөл яг дарс шиг, хуучрах тусмаа сайжирдаг юм. -Энэ амьдралын хамгийн сайхан зүйл бол эцэг эхийнхээ инээмсэглэж буйг харах. Түүний дараа орох, хоёр дахь сайхан зүйл бол тэдний инээмсэглэж буйн шалтгаан нь өөрөө гэдгийг мэдрэх. -Аз жаргалтай байгаа хүмүү

Миний амьдрал Миний тууж...

Үзэг цаас нийлүүлээгүй тун удсанаа сая л мэдлээ Үнэхээр л яруу найргийн орчлонг мартсан уу гэлтэй Үнэн үгээ хэлж эрх чөлөөг мэдрэх тэр хорвоог Үгүй би чинь яахин мартах билээ... Амьдрал гэгч “А” үсгийн багш минь намайг зэмлэхэд Ахин дахин хичээн босоход хорвоо надад шүлэглэх авъяасыг заяасан Арай дэндүү ширүүн салхилах энэ амьдралын уртад Аргадан түүнийг хайрлах ухааныг хорвоо надад заяасан... Аавыгаа би энэ хорвоогийн хаан мэт дээдэлж Ардын тэргүүн багш мэт түүний сургаалийг сонсдог нэгэн Ээжийгээ би энгүй ертөнцийн элбэрэлт хатан мэт хайрлаж Ээдрээ бүрийг тайлах шидтэн мэт түүнийг шүтдэг нэгэн Ахыгаа би эр зоригт үлгэрийн баатар мэт сэтгэлдээ дүрсэлж Алдрай дүүгээ хамгаалах хүчит нэгэн мэт түүнийг биширдэг Хүний хүүг хайрлах зүрх сэтгэл надад бий Хүний орчлонд үүрд хайрлаж чадах зориг ч бас надад бий Холдоод одсон ч буцаад очих тал зүрх минь бий Хүссэндээ хүрчихээд мишээн гүйх баяр баясал минь тэнд бий Муудсан ч сайдсан ч найзууд минь үргэлж дэргэд байсаар ирсэн Мөрөөдөл