Posts

Showing posts from 2014

Нулимс хэзээ ч ширгэдэггүй

Image
Нулимс хэзээ ч ширгэдэггүй Нууж унагасан нулимс ялангуяа... Амьдралд чи хөл алдана, түших хүнгүй Анхны хайр аа л гэж гуниглан газар ширтэнэ, өөр хүнгүй Ахин мэлмийгээ чи чийглэн үдшийг ганцаар үднэ Аргадаж өөрийгөө хуурсан ч нулимс чинь ширгээгүй... Унагасан дусал нулимс бүрийнхээ тоогоор Ухаангүй үйлдсэн алдаа бүрийнхээ араас Сэтгэл чинь шимширч, хүйтэн цайзад даарна Саруул ирээдүй чинь бүүдийж тэнгэр харанхуйлна Худал инээмсэглэнэ, түүнийг чи харахдаа Хуурч өөрийгөө инээд гэдэг мэдрэлээр чимнэ Инээсэн нүдний чинь харцанд Итгэл алдсан нулимсын уг нуугдаж байдаг Тэр чамд хэзээ ч эргэж ирэхгүй Тэгэхээр нулимс чинь хэзээ ч ширгэхгүй Нэгэнт л уйлсан нулимс хэзээ ч ширгэдэггүй Нэхэж сэтгэл чинь хэзээ ч тайвширдаггүй Хэн нэгэнд зүрхээ шимширтэл гомдоод Хээвнэг инээмсэглэлийн ардаа зүрхэндээ чи уйлсан бол Хэн нэгнийг бардам зангаараа хөөж явуулчихаад Хэзээ эргээд ирэх бол гэж хүлээж нулимсаар сийлэгнэсэн бол Хайртай хүнийхээ зүрхэнд Хамаагүй хар чулууг авч шидчихээд

Гурван үг

"Бүх зүйл тэгш байна гэж байхгүй шүү дээ, Заяа минь..." гэж бэргэн эгчийн хэлсэн үг намайг хэдэн цагийн туршид бодолд автууладах лаа. Магадгүй, би өнөөдрийг хүртэл бүхнийг тэгшхэн байлгах гэж хичээсээр хичээсээр далийх замдаа сэтгэлээр тэгж их унадаг байх. Магадгүй зарим зүйлийг далийсан чигээр нь үлдээгээд, "Болох ёстой зүйл болдгоороо" гэж хэлэх хэрэгтэй байх байсан байх... Заавал миний зурсан тэр тэгшхэн замаар алхах надад өөрт минь ямар их хүнд ачаа, түүндээ хэчнээн олон удаа түүртэж, бүдэрч яваагаа өөрөө ч мэдээгүй явсан байх. Тиймээс, бүх зүйл тэгш, яг миний хүссэнээр болдоггүй гэдгийг 100 хувь хүлээн зөвшөөрөх ёстой. Үүний араас нэгэн дууны үг бас л чихийг минь уячихав. "Тэмүүлнэ аз жаргал өөд Тэнд л заавал хүрнэ гэж мөрөөдөөд Тэвчээрийг минь амьдрал шалгана....." Тийм ээ, би үнэндээ аз жаргал өөд л тэмүүлж яваа нэгэн. Түүндээ л хүрэх гэж өнөөдрийг хүртэл хичээж, зүтгэж яваа бус уу. Гэвч, уулын өөд дэндүү их хад асга, чулуутай. Тэ

"ТӨРИЙН ТӨЛӨӨ ОГОТНО БООЖ ҮХНЭ" №1

Өглөө босоод ажилдаа явах гээд л бэлдэж байхдаа сонороо мялаачихъя гэсэндээ жаал зурагт асааж мэдээ сонсов. Ер нь бол хөөрхөөн бухимдуулаад зөндөө их зүйл бодогдуулаадахлаа. Яг одоогийн иргэний хувиар дүгнэж байгаагаар саяхан нэр дэвшин гарч ирсэн Ерөнхий сайд Сайханбилэг гэж "нөхөр" чинь харин сайхан хуцдаг нөхөр бололтой дог шүү.  - Монголын эдийн засаг их хямралын ирмэг дээр ирсэн байна. - Энэ хямралаас гарах буюу эдийн засгаа танах аргуудад түүний хэлж байгаагаар: Өрийн таазыг нэмэгдүүлж, нэмж өр зээл авах, оюутнуудад өгч байгаа 70 мянган төгрөгийг шоуддаг болон хичээлээ хийгээд явдаг 2 оюутанд ав адилхан олгож байгааг танах, төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг үнийн дүнг салбар хамааралгүйгээр 12 сар болгох, алдарт эхэд олгодог мөнгийг хүүхдийг нь 18 хүрсэн бол зогсоох...гэх мэтчилэн хуцаж өглөө.  ТА минь ээ, Нөгөө мундаг, чаддаг ЕРӨНХИЙ САЙД маань арай л энгийн сэтгээд байгаа бус уу? Ийм микро түвшний зүйлүүдээс илү

Амьдрал гэдэг чинь сайхан...

Image
Аргаа ядсан Амьдралын нугачаан дунд Алдан эндэн тэмтчиж яваа Алдрай аавын хүү, ээжийн охинд Атгахан зүрхнээсээ урсан гарах Арван хэдэн мөртөө Айлтган өргөж байна... Амьдрал гэдгийг би дуустал нь үзээгүй ээ Алтан замын дунд нь орох л гэж Арав алхлан урагшилж Ард үлдсэн мөрөө эргүүлэн нэг харсаар Арван хэдтэй үе минь аль хэдийн өнгөрч Алдаж онохын дэнсэн дээр Хорин насыг үзэж явна аа. Холын хол тэмүүлэх Хүсэл эрмэлзлийн хүчээр Харсан зүгтээ биш Хүссэн чигтээ зүтгэсээр Хорин хэдэн нас минь дундарч байна аа. Алдаж болно оо, хорь л юм чинь Асгарч болно оо, нулимс л юм чинь Аадарт цохиулан унаж ч болно, хүн юм чинь Алдар нэртээ цуурсаж ч болно, залуу л юм чинь... Амьдралыг тэмтчих гар байвал Алхаж унаад босоод ирэх хөл байвал Алсыг ширтэн хүслээ шивнэх хараа байвал Алдхан бие чинь тэр чигээрээ бүтэн байвал Чи баян хүн Чи үүгээрээ юуг ч худалдан авч чадах Чинээлэг баян, залуу хүн! Биеээ бүтэн байгаад Бурханд чи таларх Биесээ түшиж аваад Бурууг чи арчин хая

Намайг бухимдуулсан нийгэм

Намайг бухимдуулсан энэ нийгмийнхээ Нэг л орших иргэн нь болохоор Хэлэх хэдэн үгсээ нийлүүлэн байн ядаж Хэрцгий нэгэн шүлгийг өргөн барих гэж Харандаагаа хурцалж, ухаанаа уралдууллаа. Улс төрөөс өөр чалчих сэдэв үгүй Урагшгүй энэ нийгэмд амьдравч Амьсгалж би үл чадна Уусан идсэнээ шингээж чадах үгүй Ухаанаа алдсан эр, эмэнцэрүүд хаа сайгүй ч Аргадаж би үл болно Гудамжаар алхахад шүлсээ хаях залуус олон Гутлаа чирээд гуйлга гуйж байгаа нь харин цөөхөн Гэдийсэн томчуул морьноос илүүг хөлөглөчихсөн юм шиг Гарман дээр ядарсан зүдэрснүүдийг дайрчих шахам давхилдана Хүнийг хүний ёсоор хүндлэх сэтгэл нь хааччихсан юм бүү мэд Хараал хэлээд мөрлөөд зөрөх хахир залуус яачихсан юм бүү мэд Өрөвдөж нэгнийг түшээд босох тэнхэлгүй арчаагүй залуус Өдгөө нэгэнт олширч, биенээсээ дэндүү сайн суралцана Өөрийгөө ч маллаж чадахгүй арчаагүй яваагаа мэдэхгүй Өрөөлийн охиныг аваад явчих юм шиг "элийрнэ" Хайрын үнэ цэнийг мэдэхгүй хэрнээ Хачин их хайртай г

"Яруу найрагчдын тухай..."

Image
Яруу найрагчдад яагаад Янжуур зуусан эрх баригчид дургүй юм? Яагаад гэвэл тэд үнэнийг л хэлдэг болохоор Яснаасаа тэднийг үздэггүй юм Яахав бусдын хэлж зүрхлээгүйг хэлж Ядмагхан иргэдэд буян үйлдэж явахад нь Янзын олон шүүлтээр Яруу найрагчдыг гадуурхдаг нийгэм Яаачихсан нийгэм гэхээрээ тийм байдаг юм? Ядахдаа л хүн үнэнийг хэлэх учиргүй гэж үү Яруу тод унших яах вэ Ярьж хэлэхийг нь та нар сонсооч Ядуу хүний зовлонгоос авахуулаад Ямбатан угсаатны жаргалыг тэд өчиж байна, цаана чинь... 2014 оны 1 сар.

Тэр бид хоёрын “болзоо”

Image
Тэр их сайхан сэтгэлтэй. Харахаар л нүдэнд дулаахан цаанаа л хайр татмаар... Түүнийг үргэлж би дэргэдээс нь ажиглаж, өөрт нь мэдэгдэхгүйгээр анхааралтай гэгч нь анзаарч явдаг. Гэхдээ намайг өөрийг нь харж явдаг гэдгийг мэддэг үгүйг би сайн хэлж мэдэхгүй юм. Ямар ч л байсан түүнийг энэ хорвоод байдаг болохоор, оршдог болохоор би өөрийгөө хамгийн аз жаргалтай гэж бодож явдаг. Түүний инээмсэглэл үү? Яааая, ёстой хөөрхөн шүү дээ. Инээд алдахад хамаг ухаан балартаж, зүгээр л диваажинд очсон мэт болдог. Хамгийн гол нь юунаас болж тийм их аз жаргалтай болж буйг нь мэдэх юм бол бүр ч би баясдаг. Эргэн тойрных нь түүнийг их сайн охин бас сайн ч хүн гэж боддогийг би мэднэ ээ. Бас их хөөрхөн ааштай. Заримдаа уйтгарлана, уйлна. Амьдрал шүү дээ, би үүнийг нь их ойлгодог юм. Харин уйлж байгааг нь харвал сэтгэл үнэндээ шимширмээр... Ажиглаад байх нь ээ, гэрийнхэндээ юунаас ч илүү хайртай. Харин хар хүүг хайрлаад алдсаныг нь би бас мэдэх болохоор тэр талаар бодох ч хэрэггүй. Зайлуул, хүнд их итгэмтги

Ганцаараа байх хэдхэн хором...

Image
Ажил яг 5 - д тарахад толгойд түмэн бодол хурна. Хүмүүс "Гэртээ харих зам бол хамгийн зөв зам" гэлцэнэ. Харин энэ удаа надад энэ үг тохирохгүй бололтой. Гэртээ харимааргүй, жаахан... жаахан ганцаараа байх гэсэн юм. Ганцаараа элдвийг бодож гадуур алхмаар...  Кино театрт үзчихмээр ганц кино нь аймшгийн кино байсан тул ганцаараа үзэж зүрхэлсэнгүй. Цаашаа алхаад дуурь эсвэл драмын театр ороод жүжиг үзчихдэг юм уу гэтэл аль алинд нь өнөөдөр тоглолт байсагнгүй. Ингээд нэг кофе шоп-п сууж, аяга халуун шүүс \кофе-д дургүй\ ууж, шоколадтай бялуу идэнгээ үүнийг бичиж суухаас өөр сонголт үлдсэнгүй. \Ммммммм, энэ бялуу ямар гоё амттай юм бэ... Энэ газар надад таалагдаж байна.\  Харин зөөгч нь надруу жаахан гайхан харна. Миний таамаг: Магадгүй, өнөө үед үзэг цаас гаргаж ирээд дуржигнатал бичиж суугаа хүн байхаа больсон биз. Бүгд л компьютер эсвэл утас ухаж суудаг болсон цаг. Гар минь нэг бүтэн хуудас ч бичиж амжаагүй өвдөж эхэлж байна. Урьд нь дэвтрийн хэдэн л бол хэдэн хуудас

“Сэтгэл минь тавгүйрэхэд бодогдсон шүлэг”

Тэр оргилд хүрэхийг би ихэд хүсч байна Тээглэсэн бүрийг авч хаяхад бэлэн байна Тиймдээ ч өнөөдөр зогсолтгүй урагшилсаар Таарсан бүхэнтэйгээ тэмцэн тулалдсаар... Гэвч саад бэрхшээл ямар мундах биш Гэгээлэг өдрүүд дандаа ямар тохиох биш Гайтай сэтгэлд сэв суулгасан Гаслант гуниг намайг л нөмрөх шиг... Шүдээ зуугаад урагшилъя юу гэхээр Шунаг сэтгэл минь ил гарч ирээд Шийдвэр бүртээ эзэн болъё юу гэхээр Шүгэлсэн чөтгөр дотроос гарч ирээд... Тээр тэндэх оргилд хүрье гэхээр Тэнгэр нь бүхэлдээ минийх болчих гээд Түмэн амьтны жөтөөг төрүүлээд Тавилан минь намайг хясаж байна уу даа Олон жил хүссэн тэр өндөрт хүрчихээр Орчлонг тэр чигээр нь эзэгнэчих гээд Омог бардам намайг л дараад Орчлон минь намайг тушиж байна уу даа Эдээр биш сэтгэлээр амьдардаг Энгийн л нэг амьтан болохоор Эргэх хорвоод тэрийг минь тамшаагаад Эрлэг минь намайг өдөж байна уу даа... 2014.10.27 Zika

Амжилтанд хүрсэн бизнес эрхлэгчид бүтэлгүйтлээс юу сурав?

Image
Та бидний мэдэх дэлхийн тавцанд нэр төр, оюун ухаанаа уралдуулж, цуурайтуулсан, ашиг орлогын арвин их баялгийг бүтээсэн, шинэ үеийн залуу хүмүүст бизнес болоод амьдралын ээдрээнд хөл алдахгүй байх урам зориг өгсөн, үлгэр жишээ болсон маш олон хүмүүс байдаг билээ.  REFERRALCANDY компанийн саяхан нийтлэсэн Амжилтанд хүрсэн бизнес эрхлэгчдийн бүтэлгүйтлээс сурсан 33 хичээлийг орчуулж оруулахаар бэлэн болоод байна. Уншаад үзэхээр их сонирхолтой юм. Та ч гэсэн энэхүү илтгэлийг уншаад, өөрт хэрэгтэй зүйлээ олж аваарай. За, одоо эхэлцгээе. Та агуу их урмын үг сонсож, итгэл найдварын олсоор өөрийгөө бүсэлж, амжилт өөдөө мацахад бэлэн үү?  "Амжилтанд хүрэхэд та заавал хэн нэгний дор ажиллаж, ажилчин нэр зүүх албагүй" - Leo Widrich Buffer сошиал медиагийн хамтран байгуулагч Leo Widrich - Коллежид орсон анхны жилийн зун би ядуухан оюутны хувьд ажил олж хийх гэж их хичээсэн. Яаж ч хичээгээд, хаашаа ч анкетаа явуулаад тэднээс сонсож байсан цорын ганц хариулт маа

“Би ийм баймаар байна....”

Ажил өглөө 8 цагт эхэлж үдээс хойш 5 цагт дуусна. Амьдралын минь нэг бүхэл өдрийн минь бүхэл бүтэн 9 цаг буюу 360 минут албан ажил дээр өнгөрч байна. Долоо хоногийн 5 өдөр нь, сар бүрийн 4 долоо хоног, жилийн 12 сар нь нэг иймэрхүү... Гэтэл үлдсэн цаг хугацаанд нь өөр зөндөө гоё, сайхан зүйлүүд хиймээр байдаг. Тэгж байж, ажлын стресснээс бага ч атугай холдож, цаашдын эрч хүчээ авмаар байдаг. Гэтэл болдоггүй ээ... Амьдрал яах аргагүй ажил дээр л өнгөрөөд байна. Харин би энэ их цаг хугацааг хэзээ ч битгий дэмий хоосон өнгөрөөхийг үнэхээр хүсдэггүй. Өдрийн 8 цаг дуртай зүйлдээ дурлаж, ачааллаж, ажиллаж, бодол, оюун ухаан, сэтгэл зүрх, эрч хүчээ шавхан ажилламаар байна. Дунд нь нэг цагт нь хамт байхад үнэхээр сайхан сэтгэгдэл төрдөг сайхан хамт олонтой үдийн хоол идчихмээр байна. Орой нь “Нэг харсан чинь тарах цаг болчихож, ажлаа хурдан дуусгачихаад гэртээ хурдхан харьяа даа” гэж өөртөө хэлдэг баймаар байна. Өглөө хийх зүйлээ бодсоор ажилдаа дуртай гэгч нь хүрч ирээд эрч хүчтэйгээр

Don't ever look down on someone's individuality !

Image
I am a person. A person who has her own individuality, arrogance, and freedom. Either you are. Have you ever thought about this? Do you think You hurt more when you're injured by swords? When you cut your body's one of parts? Or maybe when you hit your head with something heavy, like rocks? Before you get a answer "Yes", wait a minute.  What if someone says "A jerk" or "b*tch"? What if a person who you thought he/she is an angel for ya and says words which look down on you or curses you? When you're said some harsh words by someone you thought you are closest to them hurts you more than anything in the world. Because, a soul that is eternal unforgettable memory especially that "bad words". I always like to say "Human is a soul matter thing". You can not just say whatever in your head to your family, friends, relatives or loved ones. They are the people whenever you feel blue who shall be next to you. They have their res

Ирээгүй хайртдаа хэлэх чин сэтгэлийн үг

Хайраа... Гэж дуудахад минь заавал эргэж хараарай Хамтдаа үүрд гэж амлахад минь Хажууд минь заавал байж байгаарай Хол шидэгдсэн сэтгэл минь эмзэг юм шүү Хоргодсон шаналал нь удаан эдгэсэн юм шүү Хайртай гэдэг үгэнд минь итгээрэй Хамаагүй хатуу үгсийг сэтгэлрүү минь бүү чулуудаарай Гэмтэж эдгэсэн нь саяхан юм шүү Гэгээлэг хорвоод итгэл минь саяхан буцаж ирсэн юм шүү Үл хайхарч, нүүр битгий бууруулаарай Үйлдэл бүрээрээ хайртайгаа илчлээрэй Үнэн сэтгэлээ битгий надаас нуугаарай Үнэд орж бардам зан надад битгий гаргаарай Зүгээр л дэргэд минь түшиж тулаарай Зөндөө хол явах болохоор бүдэрчихэж магадгүй Зүрх сэтгэлдээ нандигнаж намайг л хадгалаарай Зөрүүд сэтгэл чинь хаагуур ч тэнэчихэж магадгүй Хайр аа, Би чинь чамдаа хайртай Гэж хэлэхэд минь намайг чин сэтгэлээрээ сонсоорой Хагацлын үзүүрт хэзээ ч би харамсахгүйн тулд Хайрын үгсээ сүүлчийн чамд л хэлэх гэсэн юм Яваад өгөх хунгийн нүүдэл надад хэрэггүй болохоор Явбал битгий ирээрэй Явах замыг минь таслах бартаа надад

Эзэнтэй гэр минь эзгүйрхэд...

Image
Хорвоо хэзээ ч дүүрэн байдаггүй Хослон жаргах тавилан бүр тохиодоггүй Хааяхан инээмсэглэж, наран өөдөөс мишээнэ Харц бууруулах жихүүн салхины аяс ч ширүүснэ Амьдралын нугачаа дэндүү ээдрээтэй Атгахан зүрхэнд даанч дэндүү хүнддэнэ Амраг хайртын алдаа оноо хамаагүй олон Асгарах бороо түүнийг арилгахад хамаагүй тунгалаг Эл олон жилийг Эр нөхрөө хүлээсээр ижий минь өтлөх вий Эргээд олдохгүй залуу насаа дурсан шимширч Ээнэгшэж эх минь харуусан гуних вий Цонхон завсраар харуулдах ижийн тавилан Цочим хүйтнээр сэтгэл нь даарсан амрагийн тавилан Цээжээ дараад нууцхан уйлах бүсгүйн тавилан Цэс залуу насаа дурсан гуних таны минь тавилан Гэрийн минь түшиг тулгуур нь хаачив даа Гэгээтэйд гарсан юмсан шөнөөр тэр алга Гадаа хүйтний жавар хурж байхад Гэрээ олохгүй та минь хаана төөрөө вэ Ижийгээ харсан миний сэтгэл өвдөөд Итгэл алдсан таныгаа бодохоор гомдоод Эргээд ирэхийг чинь хүлээгээд л сууна гэхдээ Энэ л гэртээ санаа минь зовниод л байна тандаа Муу үйлийг хийж яваа биш бай

Сэтгэл минь шимширсэн 15 минут

Гэрээсээ гараад "За такси зогсдог болов уу яадаг бол" гэтэл нэг такси харин ашгүй хажуудаа нэг жаахан хүү суулгасан нэг ах зогсдог байгаа. Хүйтэнд удаан зогсож, даарахыг хүсээгүй би даруй сууж, хаалгыг хааж авах гэхэд ухасхийн хөдөлчихөв. Би дотроо "Хаалгаа хааж амжаа ч үгүй байхад хөдөлчихдөг яасан сонин жолооч вэ" хэмээн дотроо хальтхан бодчихоод "Наран Плаза" гэж жаахан тодхон мөртөө дурамчхан хэлээд сууж авлаа. Удалгүй юу ч дугаралгүй нэг дэвтэр үзэг өөдөөс дөхүүлэв.  Би "Юу билээ?" гэж дотроо хэсэг гайхаж байтал нэг л зүйл хэлээд байгаа бололтой, дэвтэр үзгээ л өгөөд байна. Аваад нээгээд үзтэл нүдэнд: "Хүнсний 20" энэ тэр гэчихсэн баахан ийшээ тийшээ газрын нэр сарааччихсан халтар хуудаснууд байх нь тэр ээ. Байдлыг тэр дор нь ойлгосон би бээр бушуухан нэг шинэ хуудас нээгээд "Наран Плаза, Энхтайваны гүүр" гээд дармалдаад өглөө. Тухайн үедээ энэ хүүхэд нь ч гэсэн үү? гэж бодолхийлээд нэг их тоохгүй дүр эсгэхийн ха

Урмын биш хугарлын үг

Image
Гунигтай байна... Ганцаараа байна.... Сэтгэлд хүйтэн жавар өвөл ч болж амжаагүй байхад хурчихлаа...  Дөнгөж саяхан АСК - ийн өнөөдрийн "Чи юугаараа бахдаж, бахархдаг вэ?" гэдэг асуултанд "Өнөөдөр хэн байгаагаагаараа..." гэж итгэл дүүрэн хариулсан. Хэдхэн хормын дотор урмын биш хугарлын үгийг сонслоо. Зүрх минь зүсэгдэх шиг л... "Би өнөөдөр хэн ч биш юм байна.", "Би тэдний хүссэн "сайн охин" нь байж чадахгүй байгаа юм байна", хэнээс ч илүү чихийг нь нэг ч удаа халууцуулж байгаагүй охин нь өнөөдөр тэдний сэтгэл ханамжинд хүрээгүй байна.. Ямар аймар хэрэг вэ? Хүүхэд гэдэг чинь их эмзэгхэн. Би үүнийг хүүхэд байхдаа л мэднэ, мэдэрнэ. Гэхдээ том болохдоо хүмүүс мартчихдаг. Зүгээр л мартчихдаг. Үүнийг бичиж байгаа маань ч учир утгатай. Ирээдүйд хүүхдийнхээ сэтгэлийг эмзэглүүлэх үг хэлж байхгүйн тулд шүү дээ, байнга санаж явах гэж шүү дээ.. Би хэлье. Та нар ч гэсэн байнга алдаа оноо, томчуулаас харж, ажиглаж байгаа бүхнээ бичиж тэмдэглэж б

Н**з

Олон аашных нь дундаас Олж харахгүй байна, би Нэг бол би сохорсон Үгүй бол тэд... Ярилцах гээд ам нээтэл Яадаг бол гэж санаа би зовиноно Яасан байх нь уу? Яваад өгсөн байнашд зүрх сэтгэлээс минь... Болсон болоогүй хэлэх гэсэн бүхэн Бор зүрхнээс минь давж гарчих гээд Байж ядахад дэргэд хэн ч алга Бараан үүлнээс өөр тэнгэрт юу ч алга Бид байсан бүхэн одоо Би болж солигдож байна Чи байсан тэр л хүн одоо Цаашаа хараад алга болсон байна Надад зөндөө хэлэх түүх байна Намайг ойлгоосой гэх зовинол дүүрэн байна Насаараа гэж итгэж явсан н**з гэх хүн Надад одоо нэг ч байхгүйд гунихарч явна Ганцаардалтай би зөвхөн зүүдэндээ уулздаг байсан Гайхалтай нь одоо би зүүдэндээ та нарыг харж байна Уйтгар гуниг, баярын мишээлийн бялууг Урдаа тавиад та нартай л хувааж иддэг байсан Харин одоо та нар байхгүй гэдэг лоозонтой Харсаар байж хажуугаар зөрдөг хөгийн зуршилтай Ийм л байдаг юм бол Ирээдүйд минь найз гэж байхгүй Ингээд л мартагддаг юм бол Итгэж найдаад сэтгэл гэж байхгүй Ө

“Бидний ирээдүй ийм байгаасай”

Image
Хажуугаар өнгөрөх бүхэнд Хараалын харц чудуудчилгүй зөрдөг байгаасай Ханьсан амьдрах хань ижилдээ тэд Хамаг үүрд үнэнч л байгаасай Өсгөж томрох хүүхдээ хараад Өөрийн эрхгүй баярладаг байгаасай Өндийж чадахгүй болсон эмээ өвөөгөө тэд Өөрийн мэтээр халамжилдаг байгаасай Хайртай гэсэн бүхнээ харамладаг байгаасай Харийн бүхнээс жигшдэг байгаасай Хамт найзалсан анд нөхрөө тэд Холын замдаа бүү гээгээсэй Үнэтэй хувцас олдохгүй ч Үрчгэр даалинтай бүү яваасай Бүтэн нойртой хоноогүй ч Бүлээн нулимстай бүү яваасай Сайн үйлийг хийсэн нэгнийг магтан дуулж Санаа нэгдэж, хамтдаа тэмцдэг байгаасай Байгаль дэлхийн амьд бүхнийг Бор зүрхээрээ хамгаалдаг байгаасай Бидний туулсан өнгөрсний бараанг Бүгд та нар минь бүү үзээсэй Нүүр гар, шүдээ угаахдаа ч хүртэл Нэгхэн дусал усыг гамнадаг байгаасай Нэхэл хатуу хавчиг орчлонд Нэг нэгэндээ харамгүй өгдөг байгаасай Гадаа гудманд алхаж явахдаа Гартаа байгаа хогоо хогийн саванд хийчихдэг байгаасай Гарцаагүй

"I just hate being apart.."

"I just hate being apart.." Sometimes it is just too hard to be alone in this journey. Human are too weak to go through all those adventures alone that come up in life. Friends are supposed to face with difficulties together, fight against them together, learn from them together and grow from them together. I just hate being apart. Every time when I see people here hanging ou t with their real best friends, having fun, experiencing the life together, building their memory that would last forever, I am so jealous of them that I want to scream as loudest as I can. I miss you my friend. The more people I meet, the more I feel thankful that I have you. Cause it ain’t easy or almost impossible to find right person to call best friend these days. Everywhere it is filled with fair-weather friends. I just need your shoulder to lean on, your hand to hold, your words to be motivated, your advice to find right way, your hug to feel loved and most crucially your presence next to me

"23 настай ганц бие гэсэн чинь..."

40 настай гэхэд дөнгөж 30 шүргэж яваа залуухан хувцасаа тохируулаад өмсчихдөг, хажуугаар нь зөрсөн хэний ч нүдийг эргүүлэхээр өөртөө итгэлтэй харагддаг, мэдлэг чадвартай, чадварлаг 2 хүүхдийн ээжтэй хувийн харилцан яриа өрнүүлэх боломж саяхан надад олдсон юм. Тэр эгчтэй ярилцсан хагас цагийн дараа би бараг л хэдэн өдрийн бодолд автаж орхисон юм.  "Миний дүү одоо хэдтэйв?" - 23 - тай.  "Нөхөр, хүүхэд, найз залуу?" - Хэхэ гэж жаахан ичингүйрээд, аль нь ч байхгүй ээ, ганц бие. гэж хэлээд л бид хоёрын халуухан яриа өрнөж эхэллээ. Би бол дотроо битүүхэн санаа зовж явдгаа нуугаагүй юм л даа. Учир нь үеийнхэн, хамаатан садан, үеэлүүд, эгч нар хүүхэд шуухадтай болоод л, хуримаа хийцгээгээд л, хүүхдийнхээ үснийхээ найран дээр уриад л.... Гэхдээ миний хувьд би тэгж ч их гүнзгий санаа алдаад, сэтгэл зовоод байдаггүй юм. Саяхан л хуримаа хийнэ, тэр нэг хүнтэй үлдсэн амьдралаа хамт элээнэ гэж дэлдэж, хийсч байгаад намайг тэр хийсвэр мөрөөдөл дунд минь ганцааранг м

"Би баярладаг юм"

Би баярладаг юм Өдийг хүртэлх дурсамжууд минь Өөртэй минь хамт үлдсэнд баярладаг Өвгөрч насыг элээсэн ч Өвөө эмээгээ дэргэд байгаад баярладаг Би баярладаг юм Дөнгөж сая авсан амьсгал чинь Чамд өгөх бэлэг гэдгийг уншаад Дэвхцэж харайх хөл гартайдаа Чамлахааргүй сайхан амьдралтайдаа баярладаг Би баярладаг юм Хүн төрөлхтөний түүхийг Хоршин бичиж суугаа өөртөө баярладаг Хүний орчлонгийн шороог Хөлийнхөө улаар хөдөлгөж яваадаа баярладаг Би баярладаг юм Элэг бүтэн ижий аавыгаа байгаа болохоор Эрдэнийн чулуунд шунах хүсэлгүйдээ баярладаг Эндэж алдсан ч түших ахтай болохоороо Эргэж хараад хэзээ ч уйлдаггүйдээ баярладаг Би баярладаг юм Гэмгүй сайхан хүмүүсийн цагаахан сэтгэлд Хариу нэхээгүй тус хүргэхдээ баярладаг Гэрээсээ гараад алхахдаа нарыг би ширтээд Хачин сайхан санаа алдахдаа баярладаг Би баярладаг юм Хайртай гэдэг үгийг минь сонссон хэн бүхэнд Хамаг зориулсан сэтгэлийг минь хүлээж авсанд баярладаг Үүрдийн биш зуурдын жаргалыг бэлэ

Одоо хангалттай!

Бичихгүй бол хэцүү байна. Зүрх сэтгэл шимширээд байна. Тэвчиж чадахгүй нь... Цаашаа би энэ хэвээрээ явж чадахгүй Энэ бүхнийг тэсэж давахгүй нь. Надад хэцүү байна. Боож үхмээр санагдаж байна. Өдөр бүр ЯАГААД гэдэг асуултыг өөрөөсөө, бусдаас, бодит агаад хийсвэр ертөнцөөс асуухаас залхаж байна. Одоо би тайван баймаар байна. Өнөөдрийг хүртэл үзэж, туулсан минь надад хангалттай. Болохгүй гэсэн бүхнийг болгох гэж өдийг хүртэл хичээсэн. Би ч гэсэн зүрх сэтгэлтэй эмэгтэй хүн. Бусдыг гэсээр өнөөдөр өөрөөсөө би залхаж байна. Хайр, үзэн ядалт хоёрыг хослуулж биш дангаар нь хайрыг амталмаар байна. Надад цаашид үзэн ядалт, уур хилэн, бухимдал, гадуурхал, үл ойлголцол хэрэггүй, зүгээр л одоо болиод өг, гуйж байна. Ингэж бичихгүй бол өөрийгөө газар булчихмаар санагдаад байна. Хэн ч миний энэ шаналалыг ойлгохгүй, чимээгүйхэн дотроо өвдөхөөс цаашид залхаж байна. Дотроо гунигаа нууж, гаднаа инээмсэглэлээ гаргах гэж хичээж байна би. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг шиг одоо болоо.

Жаргалтай өглөө..

Image
Нэг их өглөө эрт босоод гэрээсээ гараад ажилдаа хагас цагийн өмнө ирлээ... Өчигдөр шөнийн гэр доторхи "маргаан"-ыг үл хайхран энэ л биеэ эртлэн босгож гараад мандсан нарны өөдөө харж нэг зогсоод "Би ч азтай юм аа" гэж хэлэн тэрүүхэндээ инээмсэглээд хорвоо дээр амьд яваадаа л баярлаж байлаа. Энэ орчлонд яах гэж төрсөн юм? Мэдээж амьд явах л гэж шүү дээ.. Нарны элч хацрыг минь дулааханаар илбэж байхад надад гуниглах шалтгаан юу байнам? Амьдралд юу эс тохиолдохов дээ... Муу сайныг үзэж л яваа хүмүүн төрөлхтөн чинь би шүү дээ.  Үүрийн 7 цагт зам дагуу алхаж явахдаа яг л галзуу хүн шиг ганцаараа инээсээр ирэв. Яадаг юм, би дотроо жаргалтай байгаа юм чинь.... Чихэнд хамгийн дуртай дуу "Яг тэнд"   яваад байхаар бүр л сэтгэлээ барьж ядах юм. Энэ дууг сонсохоор холын хол эрдмийн ном хөөсөн анд минь санагдаад хамтдаа наргиж цэнгэж, "элийрч" явсан үеээ бодоод яагаад ч юм надад инээмсэглэл авчирдаг. Бас дээрээс нь тэр нарны надад хайр найргүй тусаж байг

~ Эргээд ирсэн анхны хайртад ~

Image
Санаж байна уу? Сайхан гэсэн бүсгүйтэй чинь Сартай шөнөөр ганцаардаж би чамайг орхисон Санаандаа ч бахдамгүй хайртай байснаа ойлгосон Хайртай байж явуулах тийм хэцүү байдгийг Хагацлын ирмэг дээр зогсож байхдаа би ухаарсан Явуулсан би чамайг, үлдээсэн Янаг амрагтай чинь хамт, бүгдийг нь Яагаад гэдэгтээ хариулт ч авч чадалгүй Яваад өгөхдөө надад лав сайхан байгаагүй Чамд би дурлахдаа гэнэн байсан байх Чамаас өөр хэнийг ч үзээд тоогоогүй байх Чамаас авсан шархаа өвөртлөөд урагш тэмүүлэхдээ "Чи" гэдэг үгийг зүрхнээсээ би авч хаясан Дурсамжийг би дурсаж л явахаас биш Дутуу орхисон гээд дүүргэхийг хүсэхгүй Дуу шүлгэндээ л чамайг магтахаас биш Дурлаж явсан гээд одоо би хайрлахгүй Энэ олон жил чиний Намайг үзэн ядах сэтгэл чинь хааччихав Эргэж учирахгүй гэсэн хорвоод Надаас хол явах байсан чинь яав Эргээд ирнэ гэнээ ? Инээд хүргээд байгаарай Эмтэлж сэтгэлийн нулимсыг минь барчихаад Итгэлтэйгээр өмнө минь гарч ирээд үзээрэй..... Хайрлаж явсан сэтг

Well, this is me... - Энэ бол "би" гэж....

Well, Good this beautiful morning to every one in my social networks.. So, recently I posted my "20 facts about me" on my Facebook wall so I thought it would be fine too, to publish here as this is my personal blog.    I: 1. was born in 1991 2. was born in Ulaanbaatar city, Mongolia 3. am the youngest one 4. graduated 1st Laboratory high school of UB 5. skipped 10th class through an intensified special program 6. graduated University of Humanities, Mongolia 7. studied 3rd course online while studying in Turkey at the same time 8. saw an ocean very first time of my life in Turkey which was Mediterranean Sea 9. was about to go for medical science in Turkey but gave up 10. becoming Surgical doctor was my #1 dream til 19 11. still do not know exactly why I chose Business industry, but I just love to do things right and better 12. was 20 years old by the time I finished bachelor 13. was Marketing manager of restaurant chain company for a year in Mongolia 14.