Posts

Showing posts from 2015

Би хэнд хэрэгтэй юм бэ?

гэдэг бодол төрөх... Уг нь хамгийн ойлгомжтой, хамгийн энгий асуулт л даа. Яагаад ингээд одоо өөрөөсөө асуугаад сууж байгаа нь жаахан утгагүй. Мэдээж би төрүүлж, өсгөсөн ижий аавдаа хэрэгтэй. Тэдэндээ л хэрэгтэй учраас л энэ хорвоод мэндэлсэн байх... Гэхдээ, заримдаа... Заримдаа үнэхээр хэнд ч хэрэггүй мэт санагдах юм. Ажил алба дээр тэгж санагдахыг үгүйсгэхгүй. Гэтэл хувийн орон зайндаа хүртэл... Магадгүй миний хамаг ихээр итгэж явсан хүмүүс итгэлийг минь газарт шороонд булж, дэвслэхэд ингэж санагддаг биз? Эсвэл итгэл алдаж "сүржигнэхгүйгээр" зүгээр л дэргэд минь, хамгийн ихээр ганцаардаж, хамгийн ихээр гуниглаж байхад минь зүгээр л дэргэд минь байхгүй байгаад "надад ингэж санагдаж байгаа биз?" Энэ хэний буруу гэж вэ? Мэдээж өөрсдийгөө арчлаад, тордоод, амиа бодоод явж байгаа тэр хүмүүсийн буруу гэж юу байхав дээ? Би л тэнэг байхгүй юу. Би л тэдэнд учир зүггүй итгэж, найдаад хэзээд дэргэд минь байна гэдэгт нь бүрэн итгэчихсэн дүүрсэн тэнэг болохоороо л байхгүй

Үхчихгүй л юмсан

Үзэж амжаагүй түмэн зүйл байна Үүр цүүрээр үхчихгүй л юмсан Үнэндээ одоо ингээд явахад дэндүү эрт Үг хэлээ би бүрэн хэлж амжаагүй явна Хүн гэдэг оюунт амьтны Хөг аялгууг би сонсоогүй Худал төрхнийх нь цаана Хүний жинхэнэ сэтгэл байдаг болов уу Би мэдмээр байна Хайрлаж тэд чаддаг болов уу Харахаараа би эргэлзэх юм Харин мэдрэхэд ямар бол Хачин ихээр л өвддөг бололтой Ядаж хайрлахын жаргалыг амсчихаад үхэхсэн Үнэнгээсээ тэд ярихаараа юу гэдэг юм бэ Үүрд гэж хэлдэггүй л байх Үнэндээ үүрд гэж байдаггүй болохоор Үүрдийн орондох үнэн үгийг дуулчихаад үхэхсэн Ариун шударга ёсон гэж яадаг юм бэ Алж нэгнээ хядах нь биш байлтай Араг үүрсэн ижий гэж хэн юм бэ Арзгар үстэй авгай биш байлтай Шударга ёсыг надад харуул тэгвэл би үхье Шүтэж явах ижийн бурханг зааж өг тэгвэл би үхье Та нарын сайн үйл гэж яахыг хэлдэг юм бэ Траншэйны хүүхдүүдэд тэрийгээ харуулаач Тэрийг чинь үзчихээд үхье Та нарын сайхан сэтгэл гэж юу юм бэ Турьхан ядуусыг өрөвдөж хайрлаач Тэрийг чинь харчих

"Нэг тийм үе"

Image
Нэг тийм үе байдаг даа Нэг л их гунигласан, хямарсан Яасан болохоо сайн хэлж мэдэхгүй ч Яагаад ч юм маш их ганцаардсан... Сайхан гэгч нь ярилцая юу гэхээр Сэтгэл нийлсэн нь дэргэд байдаггүй Санаа алдаад мөр түшье юү гэхээр Сүүдэр хүртэл дэргэд саатдаггүй Үнэндээ цээж дүүрэн шаналал байвч Үгээр хэлж, гаргаж чадахгүй байна Үг үсгийг эвлүүлэн хэлэх гэвч Үг сөргүүлэлгүй сонсох нэгэн алга Угтаа сэтгэл дүүрэн урам байгаа ч Урвуу хорвоод хальтирч уначих гээд Уулын өөдөө тэмүүлэх сэтгэл байгаа ч Унасан газар бүртээ шигдэж үлдчих гээд... Хүүхэд байхдаа онц л сурвал Хүний жаргалыг тэр гэж бодож явлаа Хүссэндээ хүрч л байвал Хөмөрсөн сэтгэл ч баясдаг гэж андуурч явлаа Одоо надад таван хошуу ч хэрэг алга Орчлон бүхэлдээ нуруугаа харуулах шиг Одод хүртэл зорилго мэт гялалзсан ч Ойртож дөхөхийн аргагүй хол цөлөгдсөн мэт... Би минут, цаг, өдөр өнгөрөх тусам Би өөрийгөө аажмаар алдаж байх шиг Бүтэн бие минь хэлтэрхий сэтгэлийг тээж чадалгүй Бие

Би "ганцаараа байна."

Ажил овоо эрт тарлаа. Бусад хүмүүсийн хувьд эрт ч биш л дээ. Наддаа л эрт юм даа. Гэртээ хариад ээжийнхээ хийсэн хоолыг идээд, аавын хэлэх сургаальт үгсийг сонсох цагнаасаа жаахан хугаслаад дуртай Турк дуунуудаа сонсоод үүнийг бичиж сууна.  Ер нь "ганцаараа байх" ба "ганцаардах" гэдэг нь хоорондоо тэс өөр утгатай хоёр зүйл юм. Би яг одоо ганцаардаж байгаадаа ингэж суугаа юм биш . Харин "ганцаараа баймаар" санагдаад л тэр. Өдийг хүртэл хүнтэй сууж, хувь заяагаа хэн нэгэнтэй хуваалцаагүй яваа над шиг хүнд энэ бол байх л үзэгдэл. Хорин дөрөв хүртэл ээ ганцаараа явсан /орчин үед залуучууд маш эрт гэрлэдэг болсон цаг үе/ миний хувьд ганцаараа байхдаа тун чиг таатай байх нь элбэг, үүнээсээ таашаалыг авч байдаг бөгөөд энэ л ганцаараа байх хүслийг минь маш хүчтэй дурлал, машид хүсэмжилсэн тийм харилцаа л эвдэж чадах байх.  "Насан туршдаа ганцаараа явдаг ч юм уу" гэж бишгүй олон удаа боддог. Таарсан зэрэглээ бүрийг алив сайхан бүхэнтэй адилтган т

Юутай үнэн үг вэ дээ...

Image
Юутай үнэн үг Энүүгээр нэг тэнүүчилнэ вэ Юундаа энд тэнд гарч ирээд Эмэрсэн сэтгэлийг эргүүлж тойрно вэ Тийм ээ, энэ үнэхээр өвддөг Тийчилж бас байж яддаг, бодохоор Тэсвэр алдаад нулимсаа урсгадаг Тэглээ гээд сэтгэл минь эдгэнэ гэж үү? Яасан ч их зовлон үзнэ вэ дээ Ядарч бас цөхрөхийн даваан дээр Ямар ч тамир тэнхээгүй болсон мэт Яана даа би, яг унах нь ээ... Бодохоор л, гомдмоор Бор зүрхээ аргадан тунимаар Болдогсон бол гэж өөрийгөө хуурмаар Болиулж бас зүрхээ зүхмээр... Өвдсөн сэтгэлдээ Өөрөө би жор бичээд Өнөөх л эмийн сангаас Өвлийн ганцаардлыг худалдаж авлаа. #ӨдөртНэгШүлэг #СардНэгЗохиол #УлиралдНэгНийтлэл #ЖилдНэгНом

Ганцаардал

Ганцаардал... Яг одоо шөнө дунд 1 цаг өнгөрч байх. Харин би жаахан сархад хүртсэн, сэтгэл минь хөдөлсөн, сэдэрсэн дурсамжууд хөглөрсөн байнаэ... Уг нь ийм үед шууд л унтаад өгмөөр... Ингэж суух тэнхээ, эрч хүч хаанаас гарч байгааг үнэхээр хэлж мэдэхгүй ч, хөгжмөө асаагаад бичсээр л сууна. Энэ магадгүй миний хэзээ ч дуусашгүй "ганцаардал" тай минь холбоотой биз ээ.  Бусад хүмүүс намайг ганцаардуулахыг алийг тэр гэх вэ, би аль хэдийн хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Харин ганцаардал минь намайг ганцаардуулах ийм аймар байдаг юм гэдгийг анх удаа л мэдрэх шиг... Өөрийгөө толинд харлаа ч ганцаараа гэдгээ мэдрэх, өрөөлийг хараад ч ганцаараа гэдгээ мэдрэх.. Энэ бол аймшигтай мэдрэмж. Та, Чи үүнийг мэдэх үү? Дэргэд чинь хэн нэгэн байхыг ганцаардахгүй гэж хэлж болох. Үгүйдээ, тэгвэл дэлхий дээрхи хэн ч ганцаардал гэдгийг амсаагүй хэрэг.  "Хүн гэдэг сэтгэлийн амьтан" Тийм ч учраас сэтгэлээрээ ганцаардахдаа илүү их зовж шаналдаг байх. Хааяа ганцаардахад юу хамгийн их

If I die young...

Image
гэж яагаад ч юм өнөөдөржингөө бодолхийлэв. Нэг их бодоод байх сайхан ч зүйл биш л дээ. Гэхдээ л бодогдоод байсан, яагаад ч юм. Магадгүй, хүссэн хүлээсэн зүйл минь дэргэд үгүй болохоор амьдраад ер нь яах юм гэж бодсон байх...  Би бүр хэрэв ээ ингээд л би залуугаар үхчихвэл хэн хэнд юу болох бол гэж нэг бүрчлэн бодож үзлээ л дээ. Ажил ихтэй байсан ч ажлаа хийгээд л завсраар нь хүчээр энэ тухай бодлууд орж ирээд салахгүй байсан. Мэдээж, эцэг эх минь гуниг зовлонд автана. Өмнө нь хайртай дуртай үхлээ хатлаа гэж хэлээд явж байсан залуу бол юу ч мэдэхгүй, өөрийнхөө одоо олсон жаргалтай амьдралаараа цаг хугацааг элээнэ. Найзууд маань хэсэгтээ л гунигт автаж, ганцаардах байх. Гэхдээ зүгээр л дээ, тэд бол өөр өөрсдийн гэсэн амьдралтай хүмүүс хааяахан намайг амьд явсныг бодож гунигт автаад л амьдралууд нь үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ. Харин энэ блог минь л үүрд ингээд ахиж нийтлэл нэмэгдэхгүйгээр мөнхрөх байх даа... Энэ минь л би гэдэг хүн алга болчихвол надаас үлдэж хоцорсон цорын ганц

"Soul interview"

Нээх гоё дотроо онгойтол ярилцахсан. Тэртээ тэргүй, ойлгохгүй, хүндлэхгүй, мэдрэхгүй хүмүүстэй ярьж хайран цаг зав, энергиэ зарцуулаад яахав гэж төвөгшөөсөөр яасан ч удав. Сайхан ярилцах, ярилцаад санаа нийлэх, санаа нийлээд үг дуугүй сонсоод л баймаар, сонсож байснаа зогсолтгүй бүр бие сэтгэл догдлон догдлон хүүрнэх ямар сайхан гээч. Заримдаа ойлголцдог хүнтэйгээ ярилцаад суух хамгийн сайн стресс юугаан гээх арга болж өгдөг шүү дээ. Үүнд яг юу ярих, юуны талаар яривал амттай ярилцлага болох вэ гэдэг нь чухал биш юм. Хамгийн гол нь хэнтэй вэ гэдэгт л байгаа юм. Нэг удаа тийм хүнтэй таарч билээ. Би дотроо "Хөөх, надтай ингэж адилхан бодож явдаг, тэгж адилхан санаа нийлдэг хүн бас байдаг аа?!" гэж уулга алдаж билээ. Сайхаан, сайхан. Гэхдээ удаан хамт байж, нэг нэгэндээ сэтгэлийн дэм, итгэлийн үзүүр болж чадаагүй нь л харамсалтай хэрэг. Ёстой л тий хүн таарвал битгий алдаарай л гэдэг байх. Гэхдээ амьдрал чинь өөрөө их харгис шүү дээ. Алдуулчихдаг л юм. Хэчнээн зүүгдэж, х

"Түүнийг минь хайрлаарай"

Image
Тэр минь наддаа Амьдралынхаа бүх цаг хугацааг Зориулж бас өгч чадаагүй болохоор Тэр нэгэн бүсгүйд нь Атга чин сэтгэлийн Зөвлөгөө бас үгсийг хэлье.    Тэр минь их хөөрхөн мишээдэг юм Тэгтлээ их татагдаж байснаа би мэдээгүй  Тэгээд надруу хараад улам баясдаг юм Тэгээд л би түүндээ дурлачихсан Түүний минь инээмсэглэлийг  Гунигаар битгий дараарай Түүний минь баяслыг Гундааж битгий орхиорой. Эр хүн ч гэлээ тэр минь Эмзэг гэж яана Эрхлүүлээд л хайрлаад л байвал  Эргээд чамайг хайраар дутаахгүй дээ. Хүсэл зорилгоо ярих маш дуртай Хүлээцтэй сонсох хэрэгтэй Хүнд байдаггүй нэг тийм агуу чанарыг Хайр татсан тэр минь агуулсан юм Зорьсондоо хүрнэ ээ тэр минь Зовж байсан ч амьдарч чадна аа тэр минь Харин дэргэдээс нь битгий холдоорой Харь элгийн орон зайг бүү мэдрүүлээрэй Гаднаа тэр минь унашгүй хүчтэй ч Ганцаардаж тэр минь чаддаггүй юм шүү Хөгжилтэй шүү тэр минь, хөгжилтэй Хошин яриаг нь дандаа л сонсмоор Харин залхав даа түүнээс минь

Энд би чамгүйгээр...

Image
Өшөө холдох тусам Өр зүрхээрээ тэмүүлж байгаагаа мэдэрч байна Өөр хэн нэгнийг гэх тусам Өөрөө би тоохгүй байгаагаа мэдэж байна Магадгүй чи л байхгүй бол Амьсгалж би чадахгүй юм шиг Мөдхөн л чамайг харахгүй бол Амьдарч би чадахгүй юм шиг....   #ӨдөртНэгШүлэг #СардНэгЗохиол #УлиралдНэгНийтлэл #ЖилдНэгНом

"A wintertale is just a winter without you..."

Image
A cold… Another cold winter without you I am shivering, but still breathing with frost I am here, but still waiting for you A winter... Another coldest season without you I am cold, but still heart beating I am fine, but still in pain I always wondered why I am cold I thought it was the season That makes me freezing Because it is called "a winter" When snowflake fell down in my palm I thought it will stay with me forever That makes me feel better Because its shining was like smiling at me But, it was cold Not because this is the winter A coldest season But, it was you Not making a promise you gave A coldest person You've said You will not make me feel cold ever You've promised You will stay whatever season come to us I am not cold Because it is the winter But, I am cold Because it is the season when you left... #ӨдөртНэгШүлэг #СардНэгЗохиол #УлиралдНэгНийтлэл #ЖилдНэгНом

Чи мэдсэн билэв үү?

Image
Чимээгүйхэн дотроо шаналж суухдаа Чиний нэрийг л зүрхэн дотроо Чангаас чанга дуудаж байгааг минь Чагнаж чи үзсэн билэв үү Намрын сүүлчийн хүйтэн өдөр Надаас өөр хэн ч үгүй гудамжаар Нэг л гунигтай алхаж байгааг минь Нэг нүдээрээ чи харсан билэв үү Зүрхэндээ дүрийг чинь мартаж чадахгүй Зүүдэлж хүртэл сэрэхдээ Зөвхөн чамайг л хайж байгааг минь Зөнгөөрөө чи мэдэрсэн билэв үү Чи мэдсэн билэв үү Чамд гомдохдоо уурласныг минь Чи мэдэрсэн билэв үү Чамайг явуулахгүйдээ тунисныг минь...   #ӨдөртНэгШүлэг #СардНэгЗохиол #УлиралдНэгНийтлэл #ЖилдНэгНом

Би "хэн ч" байж болно

Image
Би хэн ч байж болно Би бол гагцхүү таны тусгал Буцаж урсдаггүй жижигхэн горхи Буруу хараагүй тэнгэрийн үүлэн сүүдэр Би хэн ч байж болно Чиний харсан чөтгөр эсвэл Чиний биширсэн үзэсгэлэн гоо Чи хэн ч болгож харж болно... Гэхдээ надад нэг л махбод бий Гэнэн бас хэрсүү ухаан түүнийг чимдэг Гэрэлтэйд инээмсэглэн улам баярладаг ч Гунигтай үедээ харанхуйд уйтгарлан суудаг Надад инээх, уйлах, догдлох төлөв бий Нэг л амьдрах амьдралын эргүүлэг бий Нууж явдаг гал халуун хайр бий Нуугдаж гунидаг хүйтэн нулимс ч бас бий Би хэн бэ гэж асуу надаас Би бол хэн ч биш гэж хариулна Гэхдээ нүдрүү минь хараад тань Гэрэлтэж байвал чиний хувьд хэн нэгэн Гэхдээ зүрхэнд минь хүрээд сонс Цохилж байвал чиний хувьд тэр л хүн чинь. 2015.11.02 ~ 19:05

"Намар бид хоёр..."

Image
Зуны сайханд ургаж ногоорохдоо Зудны өмнөхөн шарлахаа мэддэггүй байх Зүсэрч шивэрсэн бороонд норохдоо Зуурдхан хийсээд унахаа мэддэггүй байх... Хамгийн сайхан улирлыг Хавар гэж бодож байж Харин чиний өнгөнд дурлахдаа Харцаа би салгаж чадахгүй нь, намар аа Хамгийн дулаахан улирлыг Зун гэж эндүүрч байж Хачин ихээр илчинд чинь бүлээцэхдээ Хүйтнийг би мартчих юм, намар аа Хамгийн хүйтэн улирлыг Хахир өвлөөр би төсөөлж байж Хаягдсан навч газарт унахдаа Хүйт дааж ямар ихээр ганцаарддагийг мэдсэнгүй ээ, намар аа....

Хэнд ч үл итгэм хорвоо

Хэнд ч үл итгэх хорвоод би оршиж байна Хэзээ ч үхэж мэдэх харгуйд би амьдарч байна Хаашаа ч хэлтгийж мэдэх зам мөрийг би хөөж байна Харин гагцхүү өөртөө л итгэж чадах нь уу? Хэнд ч үл итгэм зэвүүвтэр орчлонд Хэнрүү ч хараад инээмсэглэж үл болно Хэний ч нүдийг эгцэлж ширтээд Хайрын шивнээ аялж үл болно Эргэн тойрноо Та нэг хар даа Итгэж болох хүмүүн ер нь байна уу Ээ дээ Та нэгийг ч олохгүй болов уу Итгэл чинь даахад дэндүү хүндхэн болов уу Амьдралын ачааг нуруун дээрээ үүрчихдэг хэрнээ Андын итгэлийг дааж чаддаагүй туяхан хүмүүс байна цаана чинь...

"Мартаа юм болов уу?"

Image
Мандах наран өөдөөс Мэгшиж биш мишээж байх юм Мөндөр шиг санагддаг бороог Малгайгаа аван тосч байх юм Уулын оргилыг хараад бачуурмаар авч Удтал харин ажаад тайвширч байх юм Уруулаа будаад даашинзаа ил гаргаад Уулзахын жаргалыг догдлон хүлээж байх юм... Мартаа юм болов уу? Магад хуучирсан бололтой Мөнх хайр гэж тамгалж байсан ч Мөдхөн мартаж орхисон бололтой Буруу зөвийг салгаж хаяаад Бусдын л адил инээмсэглэж байна Буцааж болохгүй цаг хугацаанд дийлдэж Би чамайг бүр мартаж байна... Чаддагсан бол чамайг дахин бүтээгээд Чиний миний хувь заяаг холбохыг хүсч байлаа Болдогсон бол бор зүрхээ сугалж гаргаад "Би чамгүйгээр амьдрахгүй" гэж хэлэхийг хүсч байлаа Харин одоо цээжиндээ тээх амин зүрхээ Хэтэрхий олон шөнө дааруулсанаа мэдэрч Хайрын нууцхан харцтай хоёр мэлмийгээ Хайран дэмий чилээж байснаа олж харлаа... Мартаа юм болов уу? Магад чамайг баллуурдаж орхиод Зургийн дэвтэр дээрээ Зургаа дахин зурж эхэллээ Үзэсгэлэнгээ гаргах бүтээл минь чи болог Ү

Дандаа хамт байхсан...

Дандаа хамт байхсан... Дасаж дурласан залуугаа ширтээд Даарч хөрсөн сэтгэлээ бүлээсгээд Даварч үүрд дэргэд нь байх гээд Дандаа л хамт байхсан... Өөр хэн ч байхгүй юм шиг Өөрийгөө чамд даатгаад Өөдөө амьдралын зүг тэмүүлээд Өөрийн чинь хажууд бууралтаж болох уу? Одоо л чамд дурласан шиг ээ Орчлонг бүхэлд нь мартаад Оддоос хүртэл чамайг харамлаад Онгод юугаан чамаар хөглөж болох уу? Дэнгийн эрвээхий гэрлээс холдолгүй Дэргэд нь байсаар үхчихдэг шиг Даарсан үедээ чамаас холдолгүй Дассан сэтгэлээрээ үхтэл хамт байхсан   Үүрд чамтай хамт байж Үүрд гэдэг үгийг ойлгохсон Хайрлаж чамайг олзлоод Хайр гэдэг үгийг мэдрэхсэн... 

"Оройтсон шүлэг"

Image
Надад чамаас өөр хэн ч байгаагүй ч Чамд надаас өөр хэн нэгэн байсан бололтой Намайг чи хайрлангаа мартаж байхад Чамайг би мартахын тулд хайрлаж байж...

Бидний амьд шидтэн...

Image
Тээр нэг жил.... Та хоёр минь намайг амьдралд хөл алдчих вий гэж яасан их хичээж, наддаа саар зүйлийг ойлгуулахыг оролдож, сэтгэл тань зовж байсан бол доо? Арай гэж муу ганц охинтой болж энэ хорвоод өдийг хүртэл жаргачихаад охиноо цаашдын уртаас урт замд магадгүй нүдэндээ дандаа нулимстай, нүүрэндээ үргэлж гуниг тээсээр амьдрах байсныг та хоёр минь намайг тэр "там"-аас аварсан байх... Бид мэддэггүй шүү дээ, хэзээ юу болохыг, тэр тусмаа бидний насан дээр. Харин бидний эцэг эх амьдралд, бидний насанд юу юу тохиолдож болохыг хамгийн үнэн бас ойроос мэдэрдэг, бараг ирээдүйг хамгийн ойрхон зөгнөж чаддаг гэж хэлж болохоор тийм хүмүүс байдаг. Тийм хүмүүс бидний дэргэд байна гээд боддоо? Бид ямар их азтай байна вэ? Кино үзээд л "Шидтэн гэж байдаг бол..." гэж боддог л биз дээ? Тэгвэл тэр шидтэнээ модны нэг мөчир, номны нэг хуудаснаас хайгаад хэрэггүй. Тэд бол бидний амьд шидтэн, амьдралын зөгнөлчид. Тэд зүгээр л өмнө нь хэн нэгнийг алив муу бүхнээс хамгаалж үзээгүй, амьдра

Тэр л мэдрэмж...

Тэр л мэдрэмжийг Тэр л нэгэн хүнээс мэдрэхсэн Тэсэлгүй гүйж очоод Тэвэрч аваад үнсэхсэн... Тал хөндийг ч туулаад хамаагүй Түүний зүг тэмүүлэхсэн Та бүгд юу ч гэсэн хамаагүй Туйлын хүсэлдээ түүнийгээ тээхсэн... Тэгэхсэн дээ тэгэхсэн Тэгвэл би тэнгэрт нисэх юм Тийм л их хүсч байгаа ч Тээглэсэн зүйлүүд олон байх юм... Чимээгүй намайг санаж суугааг чинь Чихнээ сонсоогүй ч мэдэрч байна би Чи дэргэд минь үгүй байлаа ч Чанх зүрхэндээ цохилтыг чинь мэдэрч байна би Чи мэдэхгүй л дээ Чи бидний доголон заяанд гомдож Чимээгүй нулимстай шөнийг өнгөрөөж байгааг минь Чи итгэхгүй л дээ Чамаас өөрийг харах зүрх минь сохорч Чамайг өөр бусдад харамлаж суугаад минь... Зүрх тархины Зааг даанч хол юм Зүс сэтгэлийн Зангилаа даанч ээдрээтэй юм Заяа минь ийм юм уу гэж Завилан хорвоод гомдоллоно Зөвхөн л чи минь гэж Зөрүүд сэтгэл бувтнан үгүйлнэ Зүрхнээс гарсан үг үнэн байлтай Зүүдний үүрийнх биелдэг байлтай Чамд зориулсан үгсээ би нууцлая Чамтай учирсан зүүдээ би маная...

Тархи ба Зүрх

Зүрх түг түг... Тархи дин дин... Яах ёстой юм бэ? Яав л би нэгэн зэрэг тархи зүрх хоёроо баярлуулж, алийг нь ч гомдоолгүй авч үлдэх вэ? Тас зөрүүдлээд зүрхээ дагая гэж бодоё Тархи лав намайг зөндөө зэмлэх байх "Тээр би чамд хэлсэн ш дээ" гээд л Тэртээ хойно нь хэлж мэдэх байх Зүрх минь булиглана Дэвэрч байгаа сүү шиг Зүс минь гэрэлтэнэ Дэгдэж байгаа гүнж мэт Олоон жил чимээгүй явсан зүрх Одоо л анир орж, лугшин түгшинэ Орчлонд мартагдаад удсан сэтгэл Одоо л зөөлөрч, догдлон цэнгэнэ Тэгтэл Тархи надад өчнө: "Өчнөөн зүүгээр Өр лүүгээ зоолгуулан байхдаа Өөрийгөө толинд нэг үзээд Өрөвдөж ханаагүй гэж үү? Өнгөрснөө март л гэсэн болохоос Өнгөрснөө давт гэж би хэлээгүй" Зөрүүлээд Зүрх надад шивнэнэ: "Нүүрэнд чинь ахин инээмсэглэл Нүдэнд чинь ахин гэрэл тодорлоо Нэлээд удсан шүү чи гунигт  автсаар Нэг л амьдарна шүү чи энэ л хорвоод Зүрхээ дагасан Зүг бүхэн гэрэлтэй байдаг юм Зүс бууруулсан хайр бүхэн Зовох шаналахын эхлэл байдаг ю

Үүрд.

Оршин байж чадахгүй нь ээ... Орших, амьдрах ямар хэцүү юм бэ гэж бодох бүрт надад зарим эрэмдэг зэрэмдэг, ядуу зүдүү хүмүүсээс илүү бүх юм байгаад, тэрүүндээ ханахгүй ийн гомдоллож байгаадаа өөрийгөө үзэн яддаг. ГЭХДЭЭ, түр хүлээгээрэй. Би яг дэлбэрэх гээд байна... Энүүхэндээ аваад үзчихье, өөр олон долоон харьцуулалт, төсөөлөл, зөгнөл бодмооргүй. Тэртээ тэргүй болсон бүх үйл явдалдаа боож үхэх нь ойрхон санагдаж байна... Хүн ер нь аягүй сонин амьтан. Нэг тийм, идээшиж ундаасч болоод байгаа эсхүл байх ёстой тэр л газраа оршин байхаараа аливаа хүндрэл бэрхшээлийг ажирдаггүй, яваад л байдаг яваад л байдаг нэг л мэдэх нь үс нь бууралтахыг үзнэ. Гэтэл тэр байх ёстой газараа байхгүй байгаа юм шиг, эргэн тойронд байгаа хүмүүс чинь кинон дээр гардаг харь элгийн хүмүүсээс ч илүү харь санагдах тийм үед цаг хугацаа секундынхаа зүүг зогсоочихоод намайг яаж тарчилахыг тохуурхан харж суугаа юм шиг... Зэвүүн биш гэж үү? Зөв ч юм уу буруу ч юм уу, надад хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу сонголт хийс

Би ойлгодоггүй

Image
Хайртай, хэзээ ч хагацахгүй гэж амлачихаад Хаяад яваад өгдөг өөдгүй эрийг би ойлгодоггүй Хамгийн сайн нь миний л хүү шүү гээд Хацар духыг нь үнсчихээд Харин хэрэгтэй үед харц бууруулдаг эцгийг би ойлгодоггүй Хайран сайхан залуу насны шимийг хүртээгүй хэрнээ Хар усны шимийг хамгаас илүү хүртдэг залууг би ойлгодоггүй Хормойгоо нөхөж сураагүй байж Харсан эр бүртээ дэлгэж явдаг бүсгүйг би ойлгодоггүй Хажуудаа ханилж суусан эхнэртэй хэрнээ Харах нүднийх нь ард урдуур гүйж Хөрш айлын эхнэрийг хараад Хөл алдан гүйдэг гэрийн эзэнг би ойлгодоггүй Хорвоод өлгийдөж авсан үрээ Хогийн савны дэргэд үлдээгээд явдаг эхийг би ойлгодоггүй Харин ч ахиад заяахгүй байж мэднэ Хайран тэр эх үрийн холбоо... Амьдрал зохионо гэж хэлээд Алдрай охиныг ээж болгочихоод Алсын замын дунд орхидог Арчаагүй банди нарыг би ойлгодоггүй Амьдралын эрээнтэй бараантайг хамт туулахдаа Архи ууж, агсам тавьж зовоодог нөхрийг би ойлгодоггүй Ахин дахин ухаарч, сэхсэн ч Ахиад л уучихдаг архичин эрийг би ойлг

Долгор

Доройтсон доо, доройтсон гэж Долгор хүүхэн сэтгэлдээ гундууцаж Дээшээ ч өндийлгүй газар ширтсээр Дээлнийхээ хормойг зүлгэнд чирсээр Удаахан Удаахан алхална Дэрвэгэр хар сормуус нь чийгтэж Дэндүү их үйлд санаа нь зовсоор Дэргэд нь Дэлгэр хүүг ирэхийг ч саналгүй Дэвхэргэ ширтсээр Аажуухан Аажуухан алхална Сайн уу? Долгор оо Сарнай цэцгийн шүүдэр бүсгүй Сэрүүхэн өдрийн бүрхэг тэнгэр дор Сэм алхалж ганцаар юу хийнэ вэ Саахалт айлын анд чинь Санаа зовниод хүрээд ирлээ Дэлгээр, Дэндүү юм аа энэ амьдрал Дээшээ тэнгэр хол Доошоо газар хатууг Одоо л би Ойлгож байна Удаж л би Ухаарч дээ... Саахалт айлын Сайхан залуу Сэнгэ Саяхан хуримаа хийж байгааг үзээд Сэтгэл минь эмтэрсээр Санаа минь алдсаар Сажилж ийнхүү явна даа Сэтгэл зүрхээ түүнд өгсөн байсныг Сэнгээс ч илүү чи мэдэх бус уу Сайхан залуу даа гэж чи надад Сарны дор магтаж байсан биш үү Одоо би эзэнгүй энэ сэтгэлийг яалтай Орчлонд ганцхан түүнийг л гэсэн зүрхээ би яалтай... (Гүн санаа алдав.) Нэлээн олон жил Найз нь гэж өөрийгөө хуурч явса

"Миний чимээгүй мөрөөдлүүд нэг ширхэг сникерсээс эхлэлтэй..."

Image
Хонх жингэнэж, хичээл завсарлана. Кармандаа гараа хийнэ, хоёр зуун тавин төгрөг. Энэ бол ховор тохиолдол. Ганц ширхэг пирошки, хужаагийн ягаан, ногоон, шар өнгийн ширүүн салфеткан дээр... Хэчнээн амттай гээч, идэж аваад л дараагийн хичээлдээ гүйгээд л орно. "Эгчээ нэг пирошки! гээд л хүрэхгүй ч гэсэн шахцалдаан дунд гараа сунган, ганц пирошки идчих юм сан гэсэн чин хүсэл... "Эгчээ нэг сникерс!" Кармандаа долоо хоногийн хэдхэн өдөрт нь хоёр зуун тавин төгрөгтэй явдаг надад амьдралдаа энэ таван зуун төгрөгийн сникерсийг завсарлагаанаар авч идэх боломж олдох болов уу гэж гайхан бодолхийлдэг байсансан... Хажуугаар аваад идэж байгаа хүүхдүүдийг хараад дотроо сэм атаархдаг байсан ч сникерс хэзээд миний нэг их дуртай шоколад байгаагүй. Гэхдээ хэзээ ч авч идэж чадахгүй байх гэсэн амттангаа би хангалттай олон удаа авч идсээн. Энэ бол миний чимээгүй мөрөөдлийн биелэл.  Тэр үеэс л би мөрөөдөж эхэлсэн гэлтэй. Таван зуугийн шоколад өнөөдөр мянган төгрөг. Харин энэ хугацаанд м

"Харгис ч юм шиг Сайхан ч юм шиг цаг хугацаанд гомдоллосон миний шүлэг"

Image
Яадаг юм таалагдахгүй байгаа юм чинь таалагдахгүй л байна гэнэшдээ... Таалагдахгүй байна, тэр л үедээ эргэн очмоор байна. Яадаг юм хүсч л байгаа юм чинь хүссэнээрээ л байх хэрэгтэйшдээ... Хүсэхгүй байна, тэр л үедээ л очихыг хүсч байна. Яадаг юм хэлмээр л байгаа юм чинь хэлэх л хэлэх л ёстойшдээ.. Хэлмээр байна, "тэр л үедээ эргээд очихсон" гэж хэлмээр байна. Цаг хугацаа чи дэндүү хурдан мөртлөө Цагийн зүүгээр хэмжигддэг тийм удаан Цаанаа юу нууснаа надад хэлдэггүй мөртлөө Цаг нь ирэхээр бүгд л товлогдчихсон байдаг Заримдаа чамд үнэхээр гомдмоор Зогсоож чамгүйгээр амьдралыг туулмаар Зайгаа барьж чамаас холын хол явмаар Заавал чамд баригдахгүйгээр тааваараа баймаар... Чи даанч харгис болохоороо Надад чи боломж олгодоггүй Чи даанч хурдан болохоор Нэхэж чамайг гүйцэж амждаггүй...

Адал явдлаар дүүрэн өнгөрсөн Арван гурван он минь... №3 "Хорвоо ертөнцийг ондоо нүдээр харахуй"

Image
Үнэнийг хэлэхэд надад Америкт байсан гэх тийм ч сайхан бас хангалттай баталгаа нотолгоо, эх сурвалж хэдэн фото зураг, видео бичлэгүүдээс өөр зүйл байхгүй л дээ. Хамаг үзсэн харсан, ойлгосон ухаарсан зүйлс маань яг одоо тархинд минь л эргэлдэж байна. Тиймээс ч ийнхүү цувуулан бичиж мөнхлөхийг хүссэн байх.  Хэн бүхний амнаас Та хэзээ ч Америк орон бол Монголтой адилхан, төстэй гэж сонсохгүй л болов уу. Юмны гадна, дотор гээд бүхий л талаасаа тэр. Өөр гэдгийг илүү нарийн тайлбарлахыг тулд нэг нэгээр нь авч үзье. 1. За мэдээж, Монгол хүнээс өндөр, шар, туранхай. Гэхдээ хэт таргалалт Америкт хамгийн элбэг тархсан өвчин гэгдэх тул тарган, шар, нимгэн, эсвэл өнгөт арьстай хүмүүс хаа сайгүй. За, гаднах төрх ч яахав. Гол нь тэр хүмүүсийн сэтгэлгээ. Анх би гудамжаар "жуулчин" царайлчихаад энд тэндгүй явж байхад барагтаа л бол мөр шүргэлцэхгүй. Хүрсэн төдийд л "Sorry, Excuse me" гээд л урсгачихна. Зүгээр урдуур санаандгүй гарч өнгөрчихөөд тэрэндээ хүртэл үл хүндэтгэчи